Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Т.Доржханд: Одоогийн Ерөнхийлөгчийг дахиж сонгож ДАРАНГУЙЛАГЧИЙГ төрүүлмээргүй байна шүү

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг эцэслэн баталлаа. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд: Ерөнхийлөгчийн сонгуулиар мэдээллийн технологийг ашиглая. Бид туршаад үзэх боломж байна. Блокчэйнийг ашиглая. Ямар ч зардалгүйгээр санал өгөх боломж байна. Хуулийн төсөлдөө одоогийн Ерөнхийлөгч болон өмнөх Ерөнхийлөгч нар оролцохгүй биз дээ. Үүнийгээ тодорхой болгооч ээ. Одоогийн Ерөнхийлөгч дахиж дэвшин сонгогдоод 4+6 гээд 10 жил байх юм уу. Бид ийм дарангуйлагчийг бий болгох гээгүй шүү дээ. тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Үүнийгээ тодруулаач ээ. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Сонгуулийн тайлан, зардал гээд 52-р зүйл дээр байгаа. Алийг нь хасагдсан гэж үзэж байгааг ойлгосонгүй. Сонгууль зардалтай байгаатай санал нэг байна. Цаашид Улс төрийн намын тухай хууль, сонгуулийн тогтолцоо гээд хэд хэдэн асуудлаар зохицуулагдах ёстой. Ерөнхийлөгчийг нэр дэвшүүлэх, дэвшүүлэхгүй гэдэг асуудалд Үндсэн хуулиар хаасан хэр нь сонгуулийн хуулиар нээж байна гээд байх юм. Бид Үндсэн хууль болон сонгуулийн ерөнхий хуулийн зарчмыг баримтална. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: МАН-ын нөхөд, эрх баригчид аа, та бүхний үнэн төрх чинь л гарч байна. Энэ бол нэг хүнд зориулсан заалт. Намбарын Энхбаяр гэдэг хүнийг сонгуульд оролцуулахгүйн тулд 2009 оноос хойш арван жил махыг нь зулгааж, сонгох, сонгогдох эрхэнд нь халдаж байна. Нэг үе та нарыг удирдаж явсан, та нарын хамтран зүтгэгч. Оюу толгой, Таван толгойн баялгийг ард түмэнд өгье гэсний төлөө аймшигтай хонгилын эздэд чирэгдэж, гүтгэгдэж яваа хүн. Ингэхээр нийт жирийн ард иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд битгий халдаач ээ. Энэ заалтыг бодож үзээч ээ. Хэдий хүртэл сонгох, сонгогдох эрхэнд халдах юм бэ. Гүтгэж авлига албан тушаалын хэрэгт холбогдуулчихаад эрхэнд нь халдаж байгаа явдлыг эргэн бодооч. Хэнийг сонгох уу, сонгохгүй вэ гэдгийг ард түмэн өөрсдөө шийддэг.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Хэд хэдэн сонгуулийг дамжиж ирсэн заалт. Миний ойлгож байгаагаар НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид 2005 онд нэгдэн орсон. Үүнд сонгох, сонгогдох эрхтэй холбоотой заалтыг онцгойлон тусгасан. Тэгэхээр энэ бол зөвхөн тухайн үеийн эрх барьж байгаа намын хийж байгаа заалт биш. Аль ч нам төрийн эрх барьж байсан нэгдэн орсон конвенцийнхаа зүйл заалтыг тусгаад явах байсан болов уу. Ерөнхийлөгчийн сонгууль бус төрийн албан хаагчийн хувьд ч мөн л ийм шаардлага байдаг. Төрийн өндөр албан тушаалтан цэвэр байх ёстой гэсэн зарчмыг аль ч нам барьж ирсэн болов уу.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.