Уншиж байна...
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулнаӨнөөдөр ихэнх нутгаар халнаМИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байнаПрокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээГовийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ“Unlock the mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зуржээМИАТ: СӨҮЛ - УЛААНБААТАР чиглэлд зорчих оюутнууддаа 1+1 тээшний урамшуулал зарлалааНалайх дүүрэгт 79МВт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээОнцгой байдлын алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгааллааМонгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвНийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгаруулжээНийслэл хотод үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орноХүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллооҮндсэн хуулийн цэцийн даргаар Жуужаагийн Эрдэнэбулган сонгогджээ
22-ын товчоон дээр харсаар байж иргэнээ үхүүлсэн байдал дахин давтагдахгүй гэх баталгаа алга

Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлах Шадар сайдын тушаал гарчээ. Нийтийн тээврийн үйлчилгээг энэ арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 06.00 цагаас энэ сарын 24-ний өдрийг хүртэл түр зогсоох шийдвэр гарсан. Хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлаж буйтай холбоотойгоор өчигдөр товчоод дээр бөөн бөөгнөрөл үүсчээ.

Монгол Улсын Шадар сайдын 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 156 дугаар тушаалд ойлгомжгүй харилцан уялдаагүй заалтууд тусгагджээ. Тухайлбал, уг журмын 2.7-д 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаантай болон зайлшгүй шаардлагатай ачаа тээврийн хэрэгслийн жолооч нараас бусад иргэдийг Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлана гэжээ. Тэгсэн хэрнээ нийтэд түгээд байгаа мэдээллээр энэ сарын 18-наас хаана гээд байгаа. 2.2-т Онцгой комиссын Шуурхайн штабаас зөвшөөрөл авч, дүүргүүдэд байрлах шинжилгээ авах цэгт очиж PCR шинжилгээ өгнө гэжээ. Мөн уг журманд тээвэрлэгдэж ирсэн хүн гэсэн үг бий. Хөдөлгөөн хязгаарласантай холбоотойгоор товчоод дээр бөөгнөрөл үүсэх нь тодорхой болж байгаа бөгөөд өмнө нь 22-ын товчоон дээр харсаар байж иргэнээ үхүүлсэн байдал давтагдахгүй гэх баталгаа алга.

Улсын онцгой комиссын гаргаж буй шийдвэрүүд амьдрал дээр уялдаа холбоо байхгүйгээс удаа дараа ноцтой алдаа, эргэж буцсан шийдвэр гарч байсан бөгөөд энэ сарын 14-ний өдөр гарсан Шадар сайдын журмыг эх хувиар нь нийтэлж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.