Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй болов

УИХ-ын чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өчигдөр хэлэлцэн баталсан. Өмнөх Үндсэн хуульд хоёр удаа буюу 8 жил гэж байсныг шинэ нэмэлт өөрчлөлтөөр хамгийн ихдээ 6 жил гэсэн заалт орсон учир аль ч тохиолдолд 8 жилээс дээш Ерөнхийлөгч байж болохгүй болж байгаа юм. Тиймээс Үндсэн хуулийн заалтаар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших боломжгүй болов. Энэ тухай өчигдрийн чуулганы хурал дээр яригдав.

Энэ тухай УИХ-ын гишүүн Т.Доржханд: Шинэ Үндсэн хуулиар Ерөнхийлөгч зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгогдоно гэж заасан. Одоогийн Ерөнхийлөгч, өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүс дахин нэр дэвших боломжгүй гэж ойлгоод байгаа гэж хэлж байв.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сошиал хуудаснаа “Одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших боломжгүй болсон” гэсэн байр суурийг шууд ил илэрхийлээд эхлэв.

Яг үнэндээ Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшихээр зэхэж, нэр дэвших сонирхолтой байсан боловч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр доор нь ажиллаж байсан дэргэдэх хүн нь зориуд оруулсныг эс анзаарснаас болж “гэнэдэж” ихэд бухимдангуй байсан бол одоо нэр дэвшилт дээрээ ийнхүү гацав.

Өчигдрийн чуулганы хуралдаан дээр гишүүд энэ тухай бөөрөнхийлсөн хариулт нэгэндээ чулуудаж байсан ба Х.Баттулгыг нэр дэвших эсэх дээр шууд хариулт хэлэхгүй ч нэр дэвших боломжгүйг илэрхийлсэн юм.

Юутай ч Үндсэн хуулийг давж ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших үү үгүй юу гэдэг нь тун удахгүй тодорхой болох нь. 

 

Б.АНХМАА

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.