Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
УИХ: Боловсролтой, мэдлэгтэй, хүмүүс байдаг ч жудагтай, хүнлэг чанартай хүн ховордсон

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар "Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг" хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.

  • Хүмүүнлэг боловсролын зорилго, хүмүүнлэг боловсролыг дэмжих үндсэн зарчмууд;
  • Хүмүүнлэг боловсрол олгох үйл ажиллагаа, хүмүүнлэг боловсролын үндсэн чиглэл, агуулга, хүмүүнлэг боловсрол олгох хөтөлбөр, хүмүүжлийн чиг үүрэг бүхий нийгмийн институцийг хөгжүүлэх, хүүхдийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах, гэр бүлийн хүмүүжлийг дэмжих, эцэг эхийн нийгмийн харилцааны сурган хүмүүжүүлэх мэдлэгийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг зохицуулах;
  • Хүмүүнлэг боловсрол олгох чиглэлээр төрийн захиргааны болон сургалтын байгууллагын эрх үүрэг, Зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааны чиглэл эрх үүрэг, байгууллага, гэр бүлийн хүлээх үүрэг, хариуцлага, хүмүүнлэг боловсрол олгох, сургалтын дэмжлэг зэрэг асуудлуудыг зохицуулахаар боловсруулсан байна.

Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хүмүүлэн боловсрол гэдэг чухал асуудал хэдий хуульчлах шаардлага байгаа юм болов уу. Манай улсад ёс, заншилаар хүн чанар, хүмүүнлэг төлөвшлийн асуудал яригдаж байдаг шүү дээ. Нэг л их боловсролтой, мэдлэгтэй, чадвартай хүмүүс байгаад байгаа ч яг цаанаа жудагтай, хүнлэг хүн ховордсон. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Монгол Улсын нэрт хууль академич Нарангэрэл зэргийн эрдэмтэдтэй зөвлөж, хамтарч энэхүү хуулийг санаачилсан. Хүнийг хүмүүжүүлэх төлөвшүүлэхэд боловсролын салбар маш том нөлөөтэй. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Улс улсуудад өөр өөр байдаг юм байна. Зарим нь хуулиар, зарим нь дүрэм, журмаар зохицуулдаг юм билээ. Боловсролын багц хуульд сэтгэл зүрхний боловсрол гэдгийг оруулах боломж байна. Боловсролын оюуны, сэтгэл зүйн, бие бялдрын боловсрол гээд боловсролын алтан гурвалжин гэдэг юм билээ. Бид өнөөдрийг хүртэл гарсан алдаа завхралыг засах боломж бий. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.