Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
С.Эрдэнэ: Ц.Туваан бол дараагийн даргад тамга гардуулж өгөх үүрэгтэй хүн

Ардчилсан намын X их хурал өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн их хурал ковид-19 өвчлөлийн үед буюу АН-ын нийт гишүүдээс сонгогдсон их хурлын 1206 төлөөлөгч цахим хэлбэрээр нэгэн зэрэг холбогдож хуралдаж байгаа юм.

Тэгвэл энэ удаагийн цахим их хурлыг намын зарим гишүүд эсэргүүцэж байна. Тэдний нэг нь АН-ын дарга асан С.Эрдэнэ бөгөөд тэрээр цахим хурлаар намын дүрэмд өөрчлөлт оруулж, улмаар намын даргыг цахимаар сонгох вий гэсэн хардлагатай байгаа мэдээллээ.

Энэ талаар АН-ын дарга асан С.Эрдэнэ: Үндэсний бодлогын хороо хуралдах гэсэн боловч ирц хүрээгүй урчаас хуралдаагүй. Ингээд Үндэсний бодлогын хороо дүрмийн дагуу чадамжгүй болсон. Намын даргын сунгаа зарласан ч даргаа сонгоогүй. Би Их хурлыг хуралдуулах гэсэн боловч мөн л хуралдаагүй. Өөрөөр хэлбэл АН-ын их хурлыг хуралдуулах эрх одоогоор хэнд ч байхгүй. Ер нь одоо намын дарга болчихсон юм шиг аашлаад, өөрийгөө намын даргын үүрэг гүйцэтгэгч гэж зарлаад байгаа Ц.Туваан бол дараагийн даргад тамга гардуулж өгөх үүрэгтэй хүн. Өнөөдөр цахимаар Их хурлыг хуралдуулж, дүрмийн бус үйл ажиллагааг явуулж, АН-ын тараан бутаргах үйл ажиллагаа явуулж байгаа Ц.Туваанаас намын тамгыг буцааж өгөхийг шаардаж байна. Намын дүрмийнхээ дагуу бол өдийд АН-ын даргын сунгаа явагдаж байх ёстой. Гэвч Ц.Туваан даргын сунгааг зогсоож, өөрөө ямар ч хуралгүй, ямар ч дэмжлэггүйгээр АН-ын даргын суудалд шууд залрах төлөвлөгөө зохиож эхэлжээ. Тиймээс ч дүрмийн бус Их хурлыг зохион байгуулж байна. гэв.

хууль бус гэж үзвэл их хурлын шийдвэр хүчингүй болно. Улмаар намын дүрэм, даргын асуудал улам хурцадмал байдалд орно гэсэн үг. 

Эргэн сануулахад... УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд ялагдал хүлээсний дараа намын дүрмийн дагуу С.Эрдэнэ хариуцлага хүлээн, намын даргын суудлаас огцорч байгаагаа мэдэгдээд тухайн үеийн дэд дарга Ц.Тувааныг намын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилж, намын даргын тамгаа хадгалуулахаа мэдэгдсэн юм. АН ийнхүү тамга түр хадгалагчтай болсны дараа гишүүд нь дүрмээ даган ажиллах санаачлагыг өрнүүлж, долдугаар сарын 03-нд АН-ын даргын сунгааг зарлуулж, нэр дэвших гишүүд нь материалаа хүргүүлсэн боловч даргаа сонгоогүй байгаа билээ.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.