Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
С.Эрдэнэ: Ц.Туваанд намын дүрэмд өөрчлөлт оруулж, албан тушаалд хүн томил гэж намын тамгыг өгөөгүй

АН-ын Х их хурал цахимаар хуралдаж байна. Энэ үеэр АН-ын дарга асан С.Эрдэнэ их хурал болон АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тувааны талаар хэвлэлд өгсөн ярилцлагаас онцлон хүргье.

  • Ц.Туваан гэдэг хүнд би түр эрх шилжүүлсэн. Би намын даргын эрхийн мэдлийг бус намын дүрэмд заасан намын тамга, тэмдгийг дараагийн шинээр сонгогдсон намын даргад шилжүүлэн өгөх үүргийг түр шилжүүлсэн. Түүнээс намын дүрэмд өөрчлөлт оруулж, албан тушаалд хүн томилох, өөрийгөө өргөмжлөх зэрэг намын даргын эрх мэдлийг хэрэгжүүлээд яв гэдэг эрх олгоогүй.
  • Өнөөдрийг хүртэл Улсын дээд шүүх, УБЕГ-ын бүртгэлд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэвээрээ байгаа.
  • Энэ хугацаанд гаргасан Үндсэн дүрмийг зөрчсөн аливаа шийдвэрүүдийг хүчингүй болгоно. Үндсэн дүрмийн дагуу гаргасан, түр эрх олгох хүрээнд гаргасан шийдвэрүүд хүчингүй болгох шаардлагагүй.
  • Ер нь бол Ц.Туваанд Орон нутгийн сонгууль удирд гэж эрх олгоогүй. Орон нутгийн сонгуулийг төв нам удирддаггүй.
  • Аливаа намын ерөнхий нарийн бичгийн дарга хөрөнгө захиран зарцуулах, боловсон хүчнийг томилох, чөлөөлөх бүх эрхийг эдэлдэг. Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар тэр хүн гурван жил ажиллаж, сүүлийн нэг жилд нь сонгуульд нэр дэвшинэ гэж дэд дарга болсон.
  • Намайг ажлаа өгсний дараа Ц.Туваан, П.Нүрзэд нар аудит оруулна гэж наймдугаар сард хэлсэн. Түүнээс хойш нэг ч эргэж уулзаагүй, ямар хугацаанд хийх, авсан баримтаа шалгаж, эргэж алдаа зөрчил гаргасан бол тайлбар аваад явах ёстой. 
  • Нөхөрлөж, итгэж явсан хүний хувьд миний итгэлийг даагаагүй. Тэглээ гээд би гомдохгүй. Улс төрд ийм зүйл зөндөө бий. Ц.Туваан гэдэг хүнийг их олон жил хамт явсан, итгэж явсан хүний хувьд хариуцлага хүлээлгэж, намын дүрмийг хэрэгжүүлээд явах байх гэж найдсан.
  • Өөрийгөө намын даргын үүрэг гүйцэтгэгч гэж зарлаад байгаа Ц.Туваан гэж нөхөр дараагийн шинээр сонгогдож гарч ирсэн намын даргад намын тамгыг гардуулж өгөх үүрэгтэй хүн. Гэтэл өөрийгөө өргөмжлөөд шинээр янз янзын албан тушаалд хүмүүс томилоод, томилгоо хийгээд байх юм. Тийм эрх зүйн чадамжтай хүн биш.
  • АН-ын амин судсыг таслах увагйү үйлдэл хийх юм бол Ц.Тувааныг намын тамгыг буцааж өгөхийг шаардана. Яагаад гэвэл тэр тамга албан ёсоор надад байх ёстой. Өгөхгүй бол Ц.Вутааныг тамга тэмдгийг хууль бусаар булаах гэж оролдсон, хууль бусаар намын эрхийг барих гэж байгаа үндэслэлээр цагдаагийн байгууллагад өгөх болно.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.