Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
А.Амбасэлмаа: БЗД-ийн эмнэлгээс үүдэлтэй өргөн хэмжээний дэгдэлт гарлаа

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Улаанбаатарт коронавирусийн халдварын өргөн хэмжээний том дэгдэлт гарлаа гэж мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 2020 оны 12-р сарын 20-ны өдөр 5961 хүнд PCR шинжилгээ хийхэд үүнээс 32 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. 31  тохиолдол нь БЗД-ийн халдварын голомтоос, 1 тохиолдол нь 19-ний өдөр Франкфуртын онгоцоор ирсэн нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Ингэснээр БЗД-ийн эмнэлгээс гаралтай голомт 62 боллоо. Хэдийгээр БЗД-ийн эмнэлэгт өвчтөнүүд эмчилгээ үйлчилгээ хийлгээд халдвар авсан боловч тэр өвчтөнүүдийн гэр нь нийслэлийн бүх дүүрэгт байдаг учраас нэлээн өргөн хүрээтэй том дэгдэлт гарсан гэж иргэд ойлгох хэрэгтэй.Ойрын болон хоёрдогч хавьтал 1136 хүнийг илрүүлж, 662 хүнийг эмнэлэгт ажиглан тусгарлалаа. Хоёрдогч хавьтлыг гэрийн ажиглалтад тусгаарлалаа. Батлагдсан 62 тохиолдлоос 46 нь эхний, 16 нь давтан шинжилгээгээр вирус илэрсэн." гэлээ.

Батлагдсан 62 тохиолдлыг гэрийн хаягийн байршлаар нь танилцуулбал:

  • Баянзүрх-50, 
  • Баянгол-2 ,
  • Налайх-1,
  • Хан-Уул-1,
  • Чингэлтэй-5 ,
  • Сонгинохайрхан-2 тохиолдол байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.