Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
АН-ын бүлэг: Вакцинжуулах ажлыг Сангийн сайд хариуцах нь тохиромжгүй
Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн уулийн төслийг дэмжсэн байна. Тухайлбал Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын алданги, торгууль болон Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслүүд, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж зарчмын хувьд дэмжлээ. Мөн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ч дэмжсэн байна. 

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Засгийн газраас цахилгаан, дулаан, хог, усны мөнгийг төрөөс даах болсонтой холбоотойгоор дагалдах журам гарсан. Тооцоо судалгаагүй шийдвэр гаргаж, дараа нь иргэдийг буруутгадаг байдал газар авлаа. Угаас цахилгаан эрчим хүчний хэрэглээ, нийлүүлэлт дутмаг байсан. Иргэд нохойны үүрээ халааж байна гэж байна. Ийм зүйл байхгүй. Иргэдийн хэрэглээ бага, угаас цахилгааны хангамж тал дээр анхаарал хандуулах ёстой. Мөн Вакцинжуулах ажлыг ахалж байгаа хүн нь Сангийн сайд байх нь тохиромжгүй. Бусад улс оронд Эрүүл мэндийн сайд эсвэл Ерөнхий сайд нь энэ ажлыг хариуцаж түргэн шуурхай ажиллаж байгаа тул ирэх долоо хоногт энэ асуудлаар дахин мэдээлэл авна.  Эрх мэдэл, бяр байхад ухаан хэрэггүй мэтээр аашилж байгаа учраас эрдэмтэн судлаачдын үгийг сонсож байх хэрэгтэй гэлээ. Өнгөрсөн арван сарын хугацаанд УОК, Засгийн газар хэдэн хар эрээн хувцас бэлтгэснээс өөр онц хийсэн зүйлгүй байгаан дээр энэ нөхцөлд иргэдийн эрхийг зөрчсөн шийдвэрүүдийг гаргаж байна

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.