Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
ЗГ: Бүх нийтийн бэлэн байдлын өдрүүдэд 15 САЛБАРЫН үйл ажиллагааг л зөвшөөрнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлд арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг гаргалаа. Шийдвэрийн талаар УОК-ын дарга Я.Содбаатар мэдээлэл хийж байна.

"12-р сарын 23-ны 06.00 цагаас 2021 оны 1-р сарын 6-ны 06.00 цаг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг хэсэгчилсэн байдлаар шилжүүллээ. Хөдөө явсан иргэд байгаа тул энэ хугацааг олгож байна. Загсийн газраас иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах асуудлыг нэн тэргүүнд тавьж байгаа. Эрүүл мэндийн ачааллыг өнөөдрийн нөхцөл байдлаас давуулахгүй байхад анхаарч байгаа учраас хөл хорио тогтоож байна. Өдөрт 20-30 хүнээр нэмэгдэж байна. Иргэдийн дунд байсан хүмүүсээс халдварын тархах эрсдэл өндөр гэсэн судалгааг мэргэжлийнхэн өгч байгаа. Дэлхийд 192 орон хөл хориог тогтоогоод байна. Өмнө хатуу хөл хорио тогтооход 13 байгууллагын үйл ажиллагаанд хязгаарлалт тавиагүй бол энэ удаад 15 чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлахгүй. 

1. Эрчим хүч, дулаан, шахмал түлш

2. Хүнсний хангамжийн үйлдвэрлэл, түгээлт, тээвэрлэлт

3. Газрын тосны бүтээгдэхүүн түлшний хангамж, түгээлтийн үйл ажиллагаа

4. Малын өвч тэжээл, түгээлт 

5. Улсын онц чухал болон стратегийн чухал обекътийн үйл ажиллагаа 

6. Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси

7. Хот сууринг газрын ус хангамж, ариутгалын үйл ажиллагаа

8. Эрүүл мэндийн байгууллага, эм эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллага,  

9. Банк

10. Хэвлэл мэдээлэл 

11. Хуульч прокуор өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа

12. Төрийн захиргааны байгууллагууд /эдгээрийн 10-15 хувь нь ажиллана/

13. Тусгайлсан чиглэл бүхий байгууллагын үйл ажиллагаа  

14. Хүүхэд хамгаалал асрах байрууд 

15. Буян оршуулгын үйл ажиллагааг хязгаарлалт тогтоохгүйгээр ажиллана. Бусад байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлаж байна. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: БЗД-ийн эмнэлэгт 62 тохиолдол батлагдаад байна. Цаашид тус дүүргийн голомт хаанаас үүдэлтэй вэ гэдгийг судлаж байна. Өвчилсөн хүний тоо олон байх эрсдэлтэй нь сүүлийн өдрүүдэд халдвар илэрсэн байдлаас харагдаж байна. Баянзүрх дүүргийн эмнэлэгт 248 эмч, үйлчлүүлэгч тусгаарлалтад байна. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.