Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
“Dark Universe”-ийг Ван Хелсинг киногоор олон нийтэд танилцуулна

“Universal Pictures” компани Хью Жекманы гол дүрд нь тоглож байсан “Van Helsing”-ийн тухай шинэ кино бүтээхээр болжээ. Тус  киноны зохиолыг Эрик Пирсон бичиж, “Aquaman”, “The Conjuring” зэрэг кинонуудыг найруулсан найруулагч Жэймс Ван продюсероор нь ажиллах юм байна. Мөн “Overlord”, “Son of a Gun” зэрэг кинонуудыг найруулсан Жулиус Эйвери найруулагчаар нь ажиллахаар болжээ.

Тус кино юуны тухай өгүүлэх нь нууц байгаа бөгөөд 2004 онд олны хүртээл болсон “Van Helsing”-ийн түүх үргэлжлэх магадлал тун бага хэмээн таамаглаж байна. 

“Universal Pictures” кино компанийн “Dark Universe” нь Мумми, Дракула, Үл үзэгдэгч хүн, Чонон хүн, Франкенштейн, Дуурийн театрын хий үзэгдэл зэрэг олон дүрүүдээс бүрдсэн нэгэн төрлийн аймшгийн ертөнц юм.

2017 онд жүжигчин Том Круз гол дүрд нь тоглосон “Мумми” киногоор "Dark Universe"-г олны дунд алдаршуулахаар төлөвлөж байсан ч тус кино нь төдийлөн амжилт олоогүй юм. Харин "Universal Pictures", “Blumhouse” нарын хамтран бүтээсэн “Үл үзэгдэгч хүн” кино амжилт олж, “Dark Universe”-ийг дахин сэргэсэн болохыг зарласан. Улмаар “Universal Pictures” компани “Van Helseing”-ийн тухай шинэ бүтээлийн хамт, Райан Гослинг гол дүрд нь тоглох “The Wolfman”, Карин Кусама найруулагчийн найруулах “Dracula” зэрэг кинонуудыг бүтээх ажээ. Марвел компани супер баатартай бие даасан ертөнцийг гаргаж ирснээс хойш Холливудын томоохон  студиүд бүгд өөр өөрсдийн өөр нэгэн ертөнцийг олон нийтэд хүртээл болгож байна. Марвел, DC-г үргэлжлүүлэн “Universal” компани “Dark Universe”-ээр дэлхий даяарх шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлийг татаж чадах эсэх нь ихээхэн анхаарал татаж байна.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.