Уншиж байна...
Ерөнхий сайд Г.Занданшатар "Цөлжилттэй тэмцэх тухай" НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзавА.Баяр: Зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах боломжийг судалъяCOP17: Олон талт хэлэлцээний чадавхыг бэхжүүлэх сургалт эхэллээИхэнх нутгаар салхи шуургатай байнаДулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэНөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байнаУЕПГ: Нэгдүгээр сард 551 мянган зөрчил бүртгэгджээА.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулнаУлаанбаатарт -9 хэм хүйтэн байнаЖ.Энхжаргалан: Хотын эргэн тойрон дахь бүх уулын амыг Нийслэлийн мэдэлд шилжүүлж хууль бус бүх хашааг нураах ёстойЖанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээГол мөрөн, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-45 см нимгэн байнаНийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байнаМөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Я.Содбаатар сайд аа жаахан ухаалаг бай. Өөрсдөө алдаа гаргачихаад ХӨЛ ХОРИО тогтоож байгаа нь буруу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. 

  1. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  2. Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /эцэслэн батлах/ зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна. 

Ингээд Засгийн газар өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. 

Төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Монголбанк санаачилга гаргаж байна. Засгийн газар дэмжмээр байна. Бодлогын хүү 11-ээс 6 болж буурсан. 8 их наяд төгрөг цугласан. Түүнийг зөв зарцуулж чадахгүй байна. Зах зээл дээр мөнгө алга. Хатуухан хэлэхэд өөрсдөө алдаа гаргачихаад онцгой байдал тогтооно, хаана гэж байгаа нь буруу. Бусад улс бүр аргаа барахаараа хааж байна шүү дээ. Ажлын байр алдахаас болгоомжилж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Эмнэлгийн ажилчид хамгийн эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Эмя эрүүл мэндийн байгууллагуудын ажилчид шинжилгээнд хамрагдаж байгаа юу? Баянзүрх дүүргээс халдвар алдсан нь эрүүл мэндийн ажилчдыг шинжилгээнд хамруухагүй байгаатай холбоотой гэж хардаж байна. Бид хаах л гэдэг юм ярих юм. Хамгийн амар арга нь юм уу хаашаа юм. Бизнесийн үйл ажиллагааг хаахгүй зөвхөн баар, цэнгээний газрыг л хааж байгаа юм билээ шүү дээ. Я.Содбаатар сайд аа, та нэг жаахан ухаалаг бай л даа. Бид нар хаахаас өөр юм ярихгүй юм.

Шадар сайд Я.Содбаатар: Би хаагаад байгаа юм биш. Халдварт өвчин нь дэгдэнэ гээд мэргэжлийн хүмүүс нь зөвлөөд байна. 400-450, цагаан сар гэхэд 2800 хүн өвчлөх нь гэж байна. Дэлхий нийтэд 3-4 аргаар л ноцолдож байна. Нэг нь хөл хорио. Аравдугаар сард амны хаалтгүй байх хугацаанд 1 хүнээс 8 хүнд халдварлана гэж байсан бол одоо 1 хүнээс 1,5 болоод байна. Бид маш нарийн тооцоо судалгаа, математик аргачлалаар бодож байгаа болохоос биш би дээшээ харж байгаад гаргадаг шийдвэр биш. Бизнес эрхлэгчдээ бодолгүй яах вэ. Бид байгаа боломждоо тааруулж арга хэмжээг авч байна. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн байгууллагын ажилчид PSR  шинжилгээнд хамрагдсан. Ер нь эмнэлэгт хэвтэж байгаа болон шинээр хэвтэх гэж байгаа бүх хүмүүсийг шинжилгээнд хамруулж байгаа. Эмнэлэг бол халдвар голомтлон гарах хамгийн эрсдэлтэй газар. Бид хариу арга хэмжээг цаг тутамд авч байгаа боловч энэ удаад Баянзүрх дүүргийн эмнэлгээс халдвар алдлаа. Халдварын вирус нэг удаагийн шинжилгээгээр илрэхгүй байгаа юм. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Эдийн засаг нэлээн хүндэрч байна. Бид халдвар тараахгүй гээд хөл хорио тогтоогоод байгаа боловч халдвар нь улам л даамжраад байна. Одоо маш их хариуцлагатай ажиллах шаардлагатай байна. Голомтлон халдвар тараасан хүмүүстээ хариуцлага ярихгүй юмуу? өмнө хөл хорио тогтооход хот эзгүйрч байсан боловч одоо хөл хөдөлгөөн ихтэй байна. Үүнээс болоод дахиад голомт алдвал яах вэ? ИРгэдээ ухамсартай хариуцлагатай байлгах тал дээр ямар ажил хийхээр төлөвлөж байна? 

Шадар сайд Я.Содбаатар: Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймгаас бусад газруудад голомтыг намжааж дарсан гэж хэлж болохоор байна. Энхсаран сувилалаас үүдэлтэй голомтоос хариуцлага асуудал үүсээд 10 гаруй хүнд хэрэг үүсгээд явж байгаа. БЗД-ийн асуудлаар шалгалт хийсэн бөгөөд одоо дүнг сонсох гэж байна. ТУс эмнэлэт хэвтсэн иргэн энэ сарын 7-ны өдөр шинжилгээ өгөхөд сөрөг гарсан бөгөөд 11-ний өдөр мөн л сөрөг хариу гарсан. Гэвч эмнэлгээс гарсны дараа шинжилгээ өгөхөд халдартай болох нь батлагдсан. Одоо УОК-оос энэ 14 хоногт БЗД-ийн эмнэлгийн голомтыг хүрээг хязгаарлах арга хэмжээг авахын тулд 80 мянган хүнийг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгаа. Мөн PSR шинжилгээ хийх лаборторийн хүчин чадлыг сайжруулж байгаа. Ирэх долоо хоногоос АШУИС-ийн эмнэлгийг түшиглэсэн нэг лабортори байгуулна. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.