Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
С.Ганбаатар: Эрдэнэт үйлдвэр 650 тэрбум төгрөг гаргаад байхад Оюутолгой таг дуугай байсаар байх уу?

УИХ-ын чуулганы хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-9)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгой компани болон Монголын томоохон корпорацуудад нийгмийн хариуцлага байхгүй хэмээн шүүмжиллээ.

"Дөрөв дахин бага Эрдэнэт үйлдвэр 650 тэрбум төгрөг гаргаад байхад Оюутолгой нүдний булай болоод таг дуугүй байна. Тэд нийгмийн хариуцлагын хүрээнд вакцины мөнгө гаргуулах хэрэгтэй" гэсэн байр суурийг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Энэ хуулийн 7.1.2 "Цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх" гэсэн заалт орсон байна. Сангийн сайд гаднаас вакцины мөнгө гуйгаад яваад байна. Тэгэхээр вакцины асуудал дээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа томоохон ААН, үндэстэн дамнасан корпорацуудын нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх хэрэгтэй. Гуйлга гуйж байгаа явдал биш. Монгол улс байгаа учраас, Монголын ард түмэн байгаа учраас, Монголын баялаг байгаа учраас тэд ашиг хүртэж байгаа. Тиймээс энэ давагдашгүй хүчин зүйлийг ашиглаж Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулаач ээ. 

7.1.2 дээр санхүүгийн хүндрэл байгаа учраас хэрэгжихгүй байна. Оюутолгойгоос 4 дахин бага Эрдэнэт үйлдвэр 650 тэрбум төгрөг гаргаад байхад Оюутолгой нүдний булай болоод таг дуугүй, алтаа 30 хувийн нэмүү өртөгтэйгөөр зараад сууж байна. Хүмүүс орлогогүй, мөнгөгүй болчхоод байна. гэлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.