Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
УИХ: Нийгмийн даатгалын алдангиас чөлөөлснөөр томоохон ААН-үүдэд ашигтай болчих юм биш үү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг шийтгэл, алдангиас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг шийтгэл, алдангиас чөлөөлөх нь цаг үеэ олсон байна. Ажил хийж байгаа хүн бүхэн ажил олгогч нар төлдөг. Жилээс жилд нэмэгдэж байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт оны эцсийн байдлаар хэдэн хувьтай байна вэ. Малчдын НДШ-ийг тодорхой хугацаагаар нөхөн төлүүлж ирсэн. Хангалтгүй байгаа тул хугацааг сунгахаар болсон. Энэ ажил ямар шатанд явж байна вэ. 

ХНХ-ын сайд А.Ариунзаяа: 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд НДШ-ийг 19 хувь болгохоор байсан боловч Ерөнхийлөгч хориг тавьсан тул 1 хувиар буурсан. Эхний 11 сарын гүйцэтгэлээр өссөн дүнгээр харвал 13-14 хувийн өсөлттэй давуулан биелүүлсэн байна. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Аж ахуй нэгжүүдийг ингээд нийгмийн даатгалын алдангиас чөлөөлчих юм бол 2021 оны 7-р сар хүртэл нийгмийн даатгал төлөх ААН олдохгүй. Тиймээс нийгмийн даатгалыг төлдөгөөр нь төлөөл ирэх оны 7-р сараас шимтгэлээ төлж чадаагүй ААН-үүдийг эргэн чөлөөлөхөд буруудсан юмгүй. Угтуулаад алдангиас чөлөөлчихөөр томоохон ААН-үүдэд ашигтай болчих юм биш үү. Үүрэн телефоны оператерууд, уул уурхайн компаниад зэрэг нийгмийн даатгалаа төлөхгүй болвол нийгмийн даатгалын сан эрсдэлд орох вий дээ. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: ЭМДС, НДС ирэх жилүүдэд тасалдах эрсдэл өндөр болж байна. НДШ-ээс ААН-ээ чөлөөлсөн нь дэмжлэг болж байгаа хэдий ч ажлын байр, орлогыг хадгалах тал дээр анхаарах хэрэгтэй. ЖДҮ эрхлэгчдийн 50 хувь нь ажлын байраа цомхотгох нөхцөл байдал үүссэн гэж байна лээ. Улсын хэмжээнд ЖДҮ эрхлэгч 63,131 ААН байгаагаас 300 сая хүртэл жилийн орлоготой нь 55,709 байна гэсэн. Энэ хөнгөлөлт, чөлөөлөлт нь том ААН-д ашигтай яг ЖДҮ эрхлэгчдэд хэрэггүй болчих вий дээ. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Энэ хууль нэг бодлын өршөөлийн хууль гэсэн үг шүү дээ. Цар тахлын хүнд үед алданги, торгууль тавигдсан ААН-үүдийг тодорхой хэмжээнд чөлөөлөх асуудал. Он гараад ААН-үүд өөрсдийн тайлангаа гаргаад ирнэ. Хагас жилээр гаргасан тайланг нь үзэж хэрэгтэй. Хөл хорионы үед зарим ААН-үүд тухайлбал зарим хүнсний үйлдэв хэвийн ажиллаж байгаа. Харин зарим нь ажилтнуудаа амрааж, чөлөөлж НДШ төлөх боломжгүй болж байна. Тиймээс оны дараа тайланг нь харзалзаж үзээд, торгуулиас чөлөөлөх нь зүйтэй гэсэн саналтай байна. 

Хоёрдугаарт, малчид болон хувиараа НДШ нөхөн төлөх хугацаа 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болж байгаа. Байнгын хорооноос энэ хугацааг сунгах саналыг Засгийн газарт өгсөн байгаа. Энэ хүнд нөхцөлд ялангуяа оны төгсгөлд нөхөн төлөх боломж хомс байсан. Тиймээс энэ хугацааг сунгах санал боловсруулж оруулж ирэх шаардлагатай байна. 

Ийнхүү байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулснаар хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.