Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Та өөрийнхөө ямар хэв маягийн зантай хүн болохыг мэдэх үү

Та өөрийнхөө ямар хэв маягийн зантай хүн болохыг мэдэх үү. Таны хос ч бас ямар темпераменттай бол? Энэ асуултад доорх нийтлэлээс хариу олохыг хичээгээрэй.

ХОЛЕРИК.

Цочмог, шаралхуу, ааштай хурц бөгөөд хурдан омголон зантай, дүрсхийн уурладаг, тогтворгүй боловч дайчин, амархан урамшдаг, орчиндоо маш идэвхтэй ханддаг хүмүүсийг холерик гэж тодорхойлж болно. Хөөрлийн процесс нь давуу учир сэтгэл, мэдрэл нь ядрах нь бага, ажлын эрч хүч сайтай, хөнгөн гавшгай, анхаарлын төвлөрөлт, тогтворжилт сайтай байдаг. Холерик темпраменттэй хүний онцлог нь өөрийгөө басамжлан үзвэл сөрж, гөжих, муухай аашлах, бусдын бодолд өдөгдөн дагах нь ховор, өөрийн хувийн бодлоор хандах ба бие даасан байдалд нь саад учруулбал уурлана. Аливаад шүүмжлэлтэй хандах нь их, биеэ барих чадвар дутмаг, бухимдан тэвдэх үедээ түрэмгий зан ихээр гаргадаг. Ганцаардмал явцуу байдалд дургуй учраас бусадтай нөхөрлөсөн үедээ өөрийн санаа бодлоо тулган хүлээлгэх, өөрийгөө хэтрүүлэн үнэлэх талтай. Ийм зан ааштай хүмүүс өөрийнхөө дутагдлыг мэддэг ч түүний ид бах болон ярих дуртай. Зөвхөн өөрийгөө зөвтгөн, алдаа дутагдлаа нуудаггүй нь түүний давуу тал.

САНГВИНИК.

Гавшгай, сэргэлэн, юм юмыг сонирхдог сэтгэлийн хөдөлгөөн нь гүнзгий биш, орчиндоо хандах нь идэвхтэй, хэнэггүй занд дургуй хэв шинжийн хүмүүс сангвиник темпраменттай юм. Хөшүүн удаан биш, анхаарал нь төвлөрч хуваарилахдаа сайн, ажилдаа тэгш оролцоотой. Нэг үйлдлийг удаан хугацаагаар хийхдээ анхаарлаа амархан сарниулах боловч буцаагаад төвлөрүүлэх нь хурдан байдаг. Сангвиник темпраменттай хүмүүс сэтгэл санаагаар унах нь ховор, бусдаас түрүүлж хүмүүстэй ажил хэргийн холбоо тогтоож, сэтгэл санаагаа хуваалцдаг. Гавшгай уриалгахан учраас бусдын хэлснийг хялбархан дагаж, дуураймтгай болох хандлагатай. Бусадтай зөрчилдөхийг хүсдэггүй учраас хэнтэй ч маргалдахгүйгээр ажлаа амжуулдаг. Харин зөрчил, маргаанд оролцвол түргэн бууж өгдөг. Өөрийгөө магтаж, гайхуулахыг жирийн л зүйл гэж боддог ч түүнд дутагдлыг нь ил тод хэлбэл шүүмжлэлийг дуртай хүлээн авна. Тэд нөхөрлөлдөө хариуцлагатай ханддаг учраас найзуудынхаа хөгжөөн, наргиантай байх зүйлсийг санаачлахдаа ч гаргууд байдаг аж.

ФЛЕГМАТИК.

Тайван дөлгөөн тогтуун байдалтай, дуу цөөн, биеэ барих сэтгэлийн гадаад илрэл сул ч ажиллах чадвар сайтай. Аливаа асуудалд буурь суурьтай ханддаг учраас анхаарал сайтай. Флегматик темпраментийн хүмүүс өөрийгөө зөвтгөж бодсон ч хөшүүн гөжүүд зан гаргаж, бухимдан уурлах нь бусдаас бага байдаг. Сахилга баттай, хүсэл эрмэлзлээ ухаан бодлоороо удирдан залж чаддаг. Биеэ тоох нь тун ховор бөгөөд магтаж, гайхуулан, бардамнах байдал хэрхэвч гаргахгүй. Зөрчилдөж, маргах дургүйгээс гадна өөрийгөө ганцаардмал байдалд дасгах шинжтэй. Хүмүүстэй амархан танилцдаггүй ч, танилцсан л бол нөхөрлөлөө бат бөх удаан хадгалдаг.

МЕЛАНХОЛИК.

Буурьтай дүнсгэр зантай хүмүүс ийн тодорхойлдог. Тэд хянуур боловч зөөлөн уриалгахан эмзэг сэтгэлтэй. Бүтэлгүй зүйлд үргэлж л сэтгэл зовдог. Сайн мууг мэдрэн ойлгохдоо маш сайн учраас үнэлэлт, дүгнэлт өгөх авьяастай. Анхаарал төвлөрөл муутай учраас орчны нөлөөлөл түүнд чухал. Сэтгэл хөдөлсөн үедээ олон зүйлийг бодож хямрах хандлагатай. Меланхолик темпраменттай хүмүүс ихэвчлэн бие даасан шинж чанараа илэрхийлэх боловч түүнийгээ хамгаалан тэмцэх чадвар муутай. Даалгасан ажилд хариуцлагатай хандаж үүргээ заавал биелүүлэхийг хичээдэг сайн талтай аж. Шинэ нөхцөл байдалд дасахдаа муу бөгөөд гомдомтгой, сэтгэл санааны хувьд өөрийгөө ганцаардуулж бодох, сэжигч, өөнтөгч зантай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.