Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
С.Амарсайхан: Ковид гэсээр эрүүл мэндийн салбар бүхэлдээ ганхаж эхэлж байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Коронавируст халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайхан эрүүл мэндийн салбарын төсөв болон үйлчилгээнд анхаарахгүй бол зөвхөн коронавирусийн халдвараас сэргийлэхэд анхаарал хандуулсаар байвал бусад өвчний улмаас эмчилгээ, үйлчилгээ авахад хүндрэлтэй болж байгааг хэллээ.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан: “Хөл хорионы үед яаралтай тусламжийн үйлчилгээ хүлээгдэлтэй байна. 1-1.5 цаг хүлээж байж тусламж авч байна. Би дам яриа ярьж байгаа юм биш. Зориуд тусламж үйлчилгээ авах хүний хажууд байж, дуудлага өгч хугацааг нь үзсэн. Мөн I, II, III эмнэлгүүдээр очлоо. Үзүүлж байгаа иргэд тариураас бусад бүх эм боолтыг гаднаас өөрсдөө авч байна. Санхүүгийн чадваргүй иргэдэд хүнд тусаж байна. Эрүүл мэндийн салбар ганхаж эхэлж байна. Зөвхөн ковид гэсээр байтал ажил үүргийн хуваарилалт орхигдож байна. Төсөв мөнгө эмнэлгүүдэд очихгүй байна. Энэ тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна. Өвчтөн очсон эмч бүр дээрээ өвчин, зовлонгоо ярьж байна. Яагаад нэгдсэн цахим систем байдаггүй юм бэ. Бүх эм тариагаа өвчтөнүүд гаднаас авч байна. Мөнгөгүй хүн үх л гэж байна ” гэлээ.

Үүний хариуд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал "Шаардлагатай тусламжийг алдагдуулахгүй явуулж байна гэж үзэж байна. Зарим эмч, эмнэлгийн ажилчдын анхаарал болгоомжгүй байдлаас болж гомдол мэр сэр гарч байна. Анхааруулга, албан даалгаврыг хүргүүлсэн. Тусламж үйлчилгээний зохицуулалтыг хийж байна. гэлээ. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.