Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Б.Пүрэвдорж: Зөрчлийн хуулиар шийтгүүлсэн торгуулийг өршөөх хуулийн төсөл өргөн барина

"Зөрчлийн тухай хуулиар шийтгэгдсэн иргэн, хуулийн этгээдэд өршөөл үзүүлэх тухай" хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өргөн барих гэж байгаагаа мэдэгдлээ. 

2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар давхардсан тоогоор 4 сая иргэн 650 тэрбум орчим төгрөгөөр торгуулсан мэдээлэл байна. Тэгэхээр энэ хууль бол төсвийн цоорхойг нөхөх хэмжээний өндөр торгуультай, ард иргэдийг хохироосон, иргэдийн амьдралд хүндээр тусах хууль болсон гэж Б.Пүрэвдорж гишүүн мэдээллээ.

Тэрбээр... Өнөөдөр цар тахалтай үед иргэдийн орлого буурсан энэ үед өршөөлийн тухай хууль нэн шаардлагатай гэж миний бие үзэж байгаа. Орон нутгийн дарга нар жирийн алба хаагч, цагдаа нараар иргэдийг торгох төлөвлөгөөг гүйцэтгэдэг ийм дарамт дор байна. Тиймээс энэ хуулийг өргөн барьснаар ойрын хугацаанд Зөрчлийн тухай хуулиар шийтгэгдэх болон шалгагдаж байгаа иргэдийг өршөөх юм. 1 сая хүнд хуулийн үйлчлэл хүрнэ гэсэн тооцооллыг гаргасан. Иргэд болон ААН-үүдийн 10 хүртэлх сая төгрөгийн торгуулиас чөлөөлөх боломжтой юм. Харин 10-аас дээш сая төгрөгийн торгуультай тохиолдолд энэ хуульд хамаарагдахгүй. Өнөөдөр 1 сая төгрөгийн торгуультай иргэд торгуулаа төлж чадаагүйгээс Зөрчлийн хэргээр Эрүүгийн хуулиар  тэнсэн харгалзах ял аваад явж байна. Энэ хуульд баривчлах шийтгэл, иргэд, ААН-ийг 10 сая хүртэлх торгуулийг чөлөөлөх заалтуудыг оруулсан" гэлээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.