Уншиж байна...
Ерөнхий сайд Г.Занданшатар "Цөлжилттэй тэмцэх тухай" НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзавА.Баяр: Зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах боломжийг судалъяCOP17: Олон талт хэлэлцээний чадавхыг бэхжүүлэх сургалт эхэллээИхэнх нутгаар салхи шуургатай байнаДулааны 5-р цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэНөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байнаУЕПГ: Нэгдүгээр сард 551 мянган зөрчил бүртгэгджээА.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулнаУлаанбаатарт -9 хэм хүйтэн байнаЖ.Энхжаргалан: Хотын эргэн тойрон дахь бүх уулын амыг Нийслэлийн мэдэлд шилжүүлж хууль бус бүх хашааг нураах ёстойЖанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээГол мөрөн, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас 5-45 см нимгэн байнаНийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байнаМөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Ю.Кундыз VS Г.Содбаяр: Хүний эрүүл мэнд, сэтгэл санааг мөнгөөр үнэлдэггүй гэснээ 50 сая төгрөг нэхсэн

МТ группийн эзэн Б.Ганзоригийн бага хүү Г.Содбаяр модель Ю.Кундызийн биед халдаж, хүнд гэмтэл урчуулсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдаад байна. Уг мэдээллийг модел Ю.Кундыз өөрийнхөө цахим хуудаснаа мэдээлсэн юм. Тэрээр нуруу нь хүнд гэмтсэн тул Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээллийг цахим орчинд тараасан.

Болсон явдлыг талаар Г.Содбаяр модель Ю.Кундыз нар өөр өөр тайлбар өгч байгаа бөгөөд цахим орчинд тархаад байгаа энэ талаарх мэдээллийг нэгтгэн уншигч та бүхэнд хүргэж байна.

Ю.Кундыз өөрийн цахим хуудаснаа...

 

Зүгээр түлхэхэд хүн ингэж гэмтэх үү? Өнөөдөр мөнгө үнэхээр хүчтэй юм байна гэдгийг харлаа, ухаарлаа. Үнэхээр аймшигтай юм. Мөнгөтэй л бол юу ч хийж болдог юм уу?? Хайртай дуртай гэж байсан хүн нэг л өдөр араатан шиг зан авир гаргаад зодож, нүдэн, чирж дэвсэлж нурууг нь хугалж болдог юм байна. Намайг чирүүлээд зодуулж байхад найз нь юу ч хийхгүй хараад л зогсож байсан. Гэтэл би өтгөн, шингэнээ гаргаж байгаагаа ч мэдэхгүй эмнэлгийн орон дээр хэвтэж байна.

Өнөөдөр тэр хүн нэг ч удаа ядаж бие нь яаж байна гэж яриагүй байж сайтуудад намайг мөнгө нэхсэн, ивээн тэтгэдэг байсан гэж худал ярьсан байх юм. Яасан арилсан дотортой юм бээ! Өдий хүртэл намайг BPI брэнд ивээн тэтгэсээр ирсэн. Юуг нь мэдээгүй, юуг ч нүдээрээ хараагүй байж намайг олон хүн буруутан болгож байгааг хараад үнэхээр гутарч байна...

Надад өөр миний биеийн байдлыг харуулах олон баримт, шинжилгээ байгаа. Гэхдээ би энэ бүхнийг цаг нь болохоор дэлгэнэ ээ. Хүний эрүүл мэнд, сэтгэл санаа цаашдын ололт амжилтыг мөнгөөр үнэлдэггүй юм шүү. Хэмээн бичжээ.

Харин Г.Содбаяр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн мэдээлэлдээ...

2020 оны 12 сарын 23-ны лхагва гаригт Ю.Кундыз манайд ирж хамтдаа хоол хийж, өдрийг сайхан өнгөрөөе гэсэн. Гэнэт Кундыз “Энэ юун бэлгэвч вэ, чи өөр хүнтэй унтаад байгаа юм уу. Танай гэр сексдэж завхайрдаг газар болчихсон юм уу, Содоо” гээд хашхираад эхэлсэн. Би гайхсан. Бид гэр бүл биш, бүр найз бүсгүй, найз залуугийн ч харилцаатай биш байтал хаанаас ч юм бэ хэрэглэсэн бэлгэвчний тухай яриад гэр орныг минь доромжлоод эхлэхээр гайхна шүү дээ. Тэгээд “Энэ минийх биш. Манайхаас ийм юм гарах ёсгүй.гэсэн. Гэвч тэр улам л дэвээд орилж зууралдсан, тэгээд би түлхсэн. Түлхсэний дараа бага зэрэг доголж байсан ч яваандаа зүгээр болчихсон. Алгадах, цохих, чимхэх ямар нэг үйлдэл огт үзүүлээгүй. Зөвхөн хуруугаараа түлхсэнийг найз минь гэрчилнэ. Ингээд Кундыз хаалгыг жийж тийрч гарсан. Гарахдаа “Би чамайг хариугаа авна. Сошиалаар яаж хариугаа авахыг хараарай” гэж хашгирсаар манай гэрээс гарч явсан.

Тэгээд Кундыз гэртээ очсон хойноо “надаас доошоо шингэн юм гараад байна” гээд утсаар ярьсан. Би шууд гэрт нь яваад оччихвол хэрүүл маргаан л болно гэж бодоод таньдаг жолооч ахыг явуулсан. Жолооч ах Кундызыг гэрээс нь аваад “Мөнгөн гүүр” эмнэлэгт дагуулж явж үзүүлээд томографийн зураг авахуулсан.  Тэр нь эмчийн дүгнэлттэйгээ хамт гардаг. Энэ дүгнэлтэд хугаралт байхгүй, цууралт байхгүй гэсэн байсан. Маргааш нь буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ны пүрэв гаригт хамтдаа эмнэлэгт очсон. Тэгээд манайд очсон. Тэр өдөр Кундыз “Манай найз ирж байгаа, би гэрийн түлхүүрээ өгөөд хувцсаа авчруулмаар байна” гэсэн. Гэтэл гарч яваад төд удалгүй утсаар над руу ярьсан. Би өөр рүү чинь харж байгаад хэлмээргүй байсан юм. Тэгээд утсаар хэлж байна. Би наад зах нь асрагч авч таарна. Миний гоо сайхан, цаашдын төлөвлөгөөнд саад учруулсан учраас би чамаас 50 сая төгрөг нэхэмжилнэ гэж хэлсэн. Энэ 50 сая төгрөгийг өгчихвөл би чамайг цагдаад өгөхгүй, сошиалд ч бичихгүй гэж ярьсан. Тэгээд л хэлснээрээ энэ бүх зохиомол зүйлийг цацаж мэдээлж байгаа нь энэ.гэсэн мэдээллийг өгөөд байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.