Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Ардчилсан намын жинхэнэ дарга хэн бэ?

Өнөөдөр АН даргагүй үүрэг гүйцэтгэгчтэй байгаа бөгөөд даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нь АН-ын удирдаж байна. Өнгөрөгч намар АН-ын даргыг тодруулахаар сунгаа явуулсан ч тодорхойгүй шалтгаанаар шинэ даргыг сонгоогүй. Өөрөөр хэлбэл АН-ын даргагүй байлгах, нөгөө талдаа үүрэг гүйцэтгэгч өөрөө жинхэнэ дарга болох хүсэл эрмэлзлээс улбаалаад тус намын дотоод маргаан оргилдоо хүрлээ.

Энэ бол зөвхөн С.Эрдэнэ ба Ц.Туваан нарын бүлгүүдийн зөрчил юм шиг харагдах боловч цаагуураа Ардчилсан нам орших уу эс орших уу гэдэг тулаан болоод байна. Товчхондоо энэ өдрүүдэд өрнөж буй Ардчилсан нам доторх тэмцэл нь тус намын 30 жилийн үйл ажиллагааны үр дүн юм.

С.Эрдэнэ сонгуульд ялагдал хүлээсэн учраас алдаагаа үүрч намын даргын албан тушаалаасаа буусан.  Намаа сонгуульд ялагдуулсан АН-ын удирдлага хариуцлага хүлээгээд огцордог дүрэмтэй нь үнэн юм бол сүүлийн дөрвөн жил АН-ын багт ажиллан ЕНБД, дэд даргаар ажиллаж байсан Ц.Туваан ч мөн огцрох ёстой хүн. Гэвч тэр яагаад алдаагаа ухамсарлахгүй, хариуцлага хүлээхгүй байна вэ?

С.Эрдэнэ АН-ын даргын тамгыг Ц.Туваанд бүр биш түр өгсөн шүү гэдгийг дахин сануулья. Өөрөөр хэлбэл Ц.Туваан АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч буюу жинхэнэ дарга биш гэсэн үг. Гэвч сарын 18,19-ний өдрүүдэд АН-ын их хурал болж, намын дүрмэндээ өөрчлөлт оруулсан бөгөөд тухайн өөрчлөлтөө Улсын дээд шүүхэд хүргүүлээд байгаа билээ.

Энэ үеэр тус намын дарга асан С.Эрдэнэ “Улсын дээд шүүх улс төрийн намыг бүртгэдэг дүрэм журмын хүрээнд 2017 оны 01 тоот тогтоолоор албан ёсоор бүртгэлтэй  Ардчилсан намын дарга нь С.Эрдэнэ хэвээр байгаа” гэж мэдэгдсэн. Улмаар энэ сарын 28-ны өдөр Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрыг шинээр байгуулж,  АН-ын ҮБХ-ы гишүүн Н.Цэрэнбатыг даргаар томиллоо.

Ингэснээр Ардчилсан Нам албан ёсоор хагарч, С.Эрдэнэ, Ц.Туваан гэсэн хоёр өөр даргатай, "Шонхор тауер", "Бодь цамхаг" гэсэн хоёр өөр газар байртай, Н..Цэрэнбат, П.Нүрзэд гэсэн хоёр өөр дарга бүхий Хэрэг Эрхлэх Газартай, тусдаа үйл ажиллагаатай хоёр Ардчилсан Нам бий боллоо.

Ер нь бол АН-ын байнгын зовлон нь дарга цэргийн хэрүүлд оршиж ирснийг өөрсдөө хэлдэг. Үндэсний зөвлөлдөх хороо хуралдахаараа бодлого бус дарга, удирдлагаа огцруулах тухай ярьсаар байгаад дуусдаг. Бүлэг, фракцийн талцал, зодооноо АРДЧИЛАЛ хэмээн өөрсдөө тайлбарладаг. Одоо ч ийм л байгаа.

Ийм байдлаар цааш явбал тус нам  Ерөнхийлөгчийн сонгуульд  ямар ч  бэлтгэлгүй орж ялагдахаар  байгаа юм. Энэ бүхэн МАН-д л ашигтайгаар эргэнэ. Эв нэгдэлгүй, энэ тэнд хэрүүл жингэнэсэн АН дараа жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал 2024 оны УИХ-ын сонгуульд ялна гэж хэлэхэд хэцүү. Үүний дараа АН-д жинхэнэ мөхөл ирж, улс төрийн тавцангаас өөрийн эрхгүй арчигдаж мэдэх юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.