Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Я.Содбаатар: Тархалтын хүрээ нэмэгдвэл хөл хорио сунгахаас өөр аргагүй

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотоос бусад аймаг, орон нутагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилэн байдлаар шилжсэн хугацааг 2021 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл сунгахаар шийдвэрлэлээ. өөрөөр хэлбэл 21 аймаг нь эрүүл, халдваргүй бүс болж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг нь бүх нийтийн бэлэн байдлын зэргээс сулруулсан хэлбэр бөгөөд хөл хорио биш зарим үйл ажиллагаа хязгаарлалттайгаар ажиллах боломжтой юм гэж Шадар сайд мэдээллээ. 

Нийслэлийн хэмжээнд 2021 оны 1-р сарын 6-ныг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна. Энэ хугацааг дахин сунгах эсэх нь одоогоор тодорхойгүй бөгөөд ЭМЯ, мэргэжилтнүүдийн саналаа УОК-т ирээгүй байна.

Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар: Цар тахлын эрсдэл багатай даван туулахыг зорьж байна. Юуны өмнө иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг чухалчилж байгаа. Халдварын нөхцөл байдал гайгүй болбол худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэлийг хэвийн байдалд шилжүүлэх зорилготой байна. Харамсалтай нь халдварын хүрээ нэмэгдэх, тархалтын хурд нэмэгдэх хандлагатай болоход мэргэжлийн байгууллагуудаас өгсөн зөвлөмжийг баримталж, зохих арга хэмжээг авна.

Дэлхийн улс орнууд хөл хорио тавьж болохгүй, эдийн засгаа аварна гээд оны эхнээс явсан. Гэвч тэдгээр орон эдийн засгаа харж байгаад нэг талаар иргэдийн амь нас, эрүүл мэнд, халдварыг алдсан. Нөгөө талаар эдийн засгаа ч алдсан. Тиймээс өвчний тархалтыг хумих, цар тахлыг нийтийн дунд тархаахгүй байх нь эдийн засагтаа ч үр өгөөжтэй. Манай улсад нийтийн цар тахал болж тарвал экспорт, иргэдийн амьдрал маш хүндээр тусна. Одоогоор кластер хэлбэрээр гарч байгааг барих ёстой. Халдварын голомтыг хумьж чадсан, халдвар гараагүй газруудад үйлдвэрлэл, үйлчилгээг хэвийн горимд шилжүүлнэ. Иймдээ ч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас бусад аймаг, сумдыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, худалдаа үйлчилгээ, амьдралын хэвийн хэвшилд шилжүүлэх шийдвэр гаргасан.  Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр гарсан голомтоос улбаалан нийслэлд хатуу хөл хориог 14 хоногийн хугацаанд тогтоосон. 2021 оны нэгдүгээр 6-н хүртэл нөхцөл байдал дээрдвэл аль болох хэвийн горимд шилжүүлнэ. Гэхдээ тархалтын хүрээ нэмэгдвэл хөл хорио тавихаас өөр аргагүй" хэмээн хариулав.

Мөн хилийн боомтуудыг зорчих хөдөлгөөнийг хаах шийдвэр гаргаснаас хойш бүтэн нэг жил өнгөрч буй бөгөөд дахин сунгаж гуравдугаар сарын 31-нийг хүртэл сунгахаар болжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.