Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Зурхай: 2021 онд таныг юу хүлээж байна юэ?

ХОНИНЫ ОРД

Энэ бол гайхамшигтай ордуудын нэг юм. Учир нь та өөрийгөө үл хайрлан ажил хөдөлмөр хийж, мөнгө олдог. Мөн түүнийгээ ч олсныхоо хэрээр үрэх дуртай хүмүүс байдаг. Тус ордныхон 2021 онд зарлагаа бага зэрэг багасгах юм бол та хангалттай хэмжээний мөнгөтэй байх болно. Хэт үрэлгэн зангаасаа болоод сэтгэл хангалуун байж чаддаггүй ба та зарлагаасаа илүү мөнгө олох шаардлагатай.

ҮХРИЙН ОРД

Энэ ордныхон санхүү тал дээр нилээд хянамгай байж орлого, зарлагаа зохицуулж чаддаг мундаг ордуудын нэг. Тиймээс ч үхэр мөнгөний бэлгэ тэмдэг байдаг. Ирэх жилийн хувьд үхрийнхэн байр суурин дээрээ баттай байх бөгөөд үргэлж өсөн дэвшиж байх юм. Энэ нь санхүүгийн тал дээр асуудалгүй байхад мэдээж туслах болно.

ИХРИЙН ОРД

Ихрүүд 2021 онд ямар нэгэн шинэ зүйлийг мэдрэхийг хүснэ. Шинэ зүйл бүхэнд зарлага гардаг. Тус ордныхон мөнгөнд байдаг л нэг энгийн зүйл шиг ханддаг. Зарлагаа төлөвлөх дуртай хүмүүс. Тэд мөнгө олчихоод дараа нь түүнийгээ хэрхэн үрэх тухай аль хэзээний л бодоод олчихсон байдаг улс. Ирэх жил та зарлагаа төлөвлөхдөө ямар нэгэн юм дутуу үлдээх вий нэг нягтлан үзэхэд гэмгүй шүү.

МЭЛХИЙН ОРД

Мэлхийн ордны хувьд бол сэтгэл санааны байдлаас болж тэдний орлого, зарлага нь тогтворгүй байдаг. Өөрийн гэж бодсон зүйлээ л маш их хайрладаг мэлхийнийхэний хувьд мөнгө бол тийм ч чухал биш гарцаагүй шаардлага мэтээр л хүлээж авдаг. 2021 он таньд амжилт болон ашигийг харамгүй авчрах болно.

АРСЛАНГИЙН ОРД

Арслангийнхан мөнгө их олох дуртай биш ч гэсэн бусдаас илүү орлоготой байхыг хүсдэг. Энэ зан нь олны дундаас ялгарах дуртайгаас нь болдог. Тэд хүмүүст бэлэг бэлэглэх их дуртай бөгөөд тансаг амьдралд дуртай улс. Харин 2021 онд зарим зарлагаа хасах хэрэгтэй.

ОХИНЫ ОРД

Энэ ордныхон ямар ч нөхцөл байдалд дасан зохицож чаддаг учраас мөнгө олох нь амархан байдаг. Тэд хэрэггүй зүйлд мөнгө зарцуулдаггүй мэт санагддаг. 2021 онд таны баялаг улам л нэмэгдэх болно.

ЖИНЛҮҮРИЙН ОРД

Жинлүүрийн ордныхон ухаантай улс. Учир нь тэд орлогоосоо илүү зарлага гаргадаггүй. Мэдээж тэд чамин хувцас, чимэглэлд их дуртай. Хэрэглээгээ хангахын тулд жинлүүрийн ордныхонд мөнгө хэрэгтэй. 2021 онд илүү ихийг олохын тулд зарлагаа багасгах шаардлага гарна.

ХИЛЭНЦИЙН ОРД

Гайхалтай орд. Тэдэнд ямар нэгэн санаа байхад л тэрийгээ хэрэгжүүлж хангалттай мөнгө олж чадах чадвартай улс. Маш их ажиллах эрч хүчтэй хүмүүс. Хайртай болон дуртай бүх зүйлсүүддээ орлогоо үл хамааран мөнгө үрдэг. Мэдээж ирэх жил та амжилт бүтээлээр дүүрэн болно.

НУМЫН ОРД

Нумын ордныхон бол яг л туулай шиг. Нэг газраа байх дургүй үргэлж энэ тэнд гүйж харайж явах дуртай, олсон мөнгөө ч ихэвчлэн аялал, эрдэм мэдлэг олж авах зэрэгт зарцуулдаг. Тэд ихэд өгөөмөр учир хувь заяа тэдэнд харамгүй мөнгө хайрладаг. Харин 2021 он нумыханд шалгуур ирэх нь дээ. Тэд зарлагаа багасгаж, нэмэлт мөнгөний эх үүсвэр хайх хэрэгтэй болно. Бүтэн жил хичээсэн зүтгэлийг тань үнэлж оны төгсгөлд гайхалтай бэлгийг барих болно.

МАТРЫН ОРД

Гайхалтай бизнес эрхлэгчид бөгөөд амжилтанд хүрэхийн тулд зарим зүйлээсээ татгалзаж чаддаг. Матрынхан олсон мөнгөнөөсөө байнга хуримтлал үүсгэж түүнийгээ найдвартай газар хадгалж чаддаг. Ирэх жил матрын ордныхон ихээхэн орлогтой байх болно. Учир нь та өнгөрсөн жилд хангалттай сайн ажилласан тул ирэх жилдээ санаа зоволтгүй байж болно.

ХУМХЫН ОРД

Хумхын ордныхоны хувьд тэд сонирхолтой л санагдаж байвал орлого олж чаддаг. Цалингын хэмжээнээс илүү сэтгэл ханамж нь нэгт явдаг хүмүүс. Дуртай ажлаа хийвэл нэлээд амжилтанд хүрнэ. Тиймээс та ирэх жил зорилготой алхам хийхэд буруудахгүй. 2021 онд та хожих болно. Зорилгодоо хүрэхийн төлөө тэмүүлээрэй.

ЗАГАСНЫ ОРД

Тэд хамгийн нууцлаг хүмүүс. Загасны ордныхноос орлогын хэмжээ болон хэдэн төгрөг үрсэнийг нь мэдэхийг хүсвэл та тодорхой хариулт авч чадахгүй. Мөнгөнд төдийлөн санаа зовдоггүй. Учир нь тэдэнд сэтгэлийн тайван байдал хамгаас чухал байдаг.  Тэд мөнгөгүй байсан ч сайн үйлс хийж хүнд тусалдаг. Ирэх жил таньд маш олон ажлын санал ирж олон найз нөхөдтэй болох болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.