Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Зээл төлөлтийг хойшлуулахтай холбоотойгоор хугацаагүй хадгаламжид хүү тооцохгүй байх хуулийн төсөл өргөн барилаа

Цар тахлын нөхцөл байдалд банк, санхүүгийн салбарын төлбөр тооцооны хэвийн үйл ажиллагааг хангах хуулийн төслийг өргөн барилаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, С.Бямбацогт, Б.Баттөмөр, Ж.Чинбүрэн, Г.Тэмүүлэн нар санаачлан боловсруулсан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өчигдөр өргөн барьсан байна.

 УИХ-аас 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж байгаа.

Гэвч Монгол Улсад дотоодын халдвар тархаж, эрх бүхий байгууллагаас гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээр санхүүгийн зуучлал тасалдах, банкны активын чанарын үзүүлэлт буурах, цаашлаад банк, санхүүгийн тогтвортой байдал алдагдах бодитой эрсдэл тулгарч байна.

Иймд цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан банк, санхүүгийн салбарын төлбөр тооцооны хэвийн үйл ажиллагааг хангах, Монголбанкнаас авч хэрэгжүүлж арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс энэхүү хуулийн төслийг боловсруулснаа төсөл санаачлагчид хэллээ. 

Тодруулбал,

  • Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн нөөцийг бий болгох зорилгоор шинээр үйлдвэрлэсэн мөнгөн тэмдэгтийг улсын хилээр саадгүй нэвтрүүлэх, тээвэрлэлтийн хэвийн нөхцөлийг хангах талаар шаардлагатай арга хэмжээ авах төрийн бусад байгууллагын эрх хэмжээг хуульд тусгах, цар тахлын үед аж ахуйн нэгж, төрийн байгууллага хамтран ажиллах;
  • Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг дахин сунгах тохиолдолд зээлдэгчийн саналыг харгалзах, ипотекийн зээлийн гэрээнд энэ талаар нэмэлт, өөрчлөлт оруулах, ингэснээр гэрээ хүчин төгөлдөр болох;
  • Банканд данстай, санхүүгийн тогтвортой харилцаа үүсгэсэн этгээд цар тахлын үед тухайн банкнаас нууцлал аюулгүй байдлыг хангасан цахим хэлбэрээр үйлчилгээ авах боломжтой байх, банкнаас цахим хэлбэрээр ипотекийн зээл болон бусад зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах журмыг батлах эрх хэмжээг хуулиар Монголбанканд олгох;
  • Цар тахлын үед банк, санхүүгийн салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбогдуулан Цахим гарын үсгийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан гэрчилгээ олгох үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг Монголбанк олгох;
  • Гадаад валютын хадгаламжийг албан журмын даатгалд хамаарахгүй, хуульд заасан нөхөн төлбөрийг олгохгүй байх гадаад валютын хадгаламжийг тодорхой болгох, банкийг хадгаламжийн даатгалын улирлын хураамж төлөх үүргээс цар тахлын үед чөлөөлөх, хойшлуулах, хугацааг сунгах;
  • Цар тахлын үед хадгаламжийн хүү, хадгаламжийн гэрээнд тавих шаардлага тогтоосон (хүүний хэмжээ) зохицуулалтыг тусгах;
  • Зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулахтай холбогдуулан банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй байх, иргэн, хуулийн этгээд хоорондын мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг гадаад валютаар хийхийг хориглох зохицуулалтыг тусгай зөвшөөрөлтэй санхүүгийн байгууллагын үйл ажиллагаатай уялдуулах;
  • -Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслэх, хөлслөх байдлаар өмчлөлд шилжүүлэх ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүн гаргахад санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг зохицуулалтуудыг төсөлд тусгажээ. 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.