Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Н.Алтанхуяг: Монгол даяар найр наадам болж, цар тахал нь хаачсан юм бэ?

УИХ-ын 2020 оны сүүлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар   Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийг хэлэлцсэн юм. Энэ үеэр зарим гишүүд өчигдөр болсон хандивын тоглолтыг шүүмжилсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Өчигдөр орой Монгол даяар найр наадам болж, социалист реализмын маш том суртал нэвтрүүлэг явуулж хандив цуглууллаа.  Цар тахал нь хаачсан юм бэ. Гэтэл ард түмэн хандив цуглуулах нь бүү хэл өнөө маргаашаа яая гэж байна. Хаанаас, хэн ийм юм бодож олов. Бид хаашаа явж байгаагаа ярилцах цаг болсон байна. Юмыг магтан дуулдаг, болохгүй байгаагаа нухчин дардаг, дуу хоолойг нь боомилдог нийгэм рүү явж байна. Монголд юу болоод байна вэ. Өчигдөр бүр нүдний нулимс гарлаа. Миний Монгол ийм зам руу явах ч гэж дээ. Цар тахал, хоорондын зай барих, тэгж болохгүй, ингэж болохгүй гэдэг чинь хаана байна. Энд баталж байгаа хуулийн хэрэгжилт хаана байна. Соёлын яам гэж ийм яам байгуулах байсан юм бол шал дэмий дэмжсэн байна. Энэ яамыг өөр зорилгоор байгуулсан шүү дээ. Ард түмэн, аж ахуйн нэгжийнхээ байгаа байдлыг ойлгохгүй байгаа юм уу. Яаж ийм хачин юм хийж байна аа” хэмээн бухимдсан юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.