Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Г.Занданшатар: Цар тахлаас улсаа, иргэнээ, эдийн засгаа хамгаалж, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх бодлогоо 2021 онд ч тууштай үргэлжлүүлнэ

2020 оны УИХ-ын чуулганы отгон хуралдааныг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрээр парламент коронавирусний халдвараас иргэдийн амьжиргаа, эдийн засгийг хамгаалах олон чухал шийдвэр гаргасан гэдгийг онцоллоо. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Хөл хорионы дэглэмийн үед УИХ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, цахимаар хуралдаж, цар тахалтай тэмцэх хууль, тогтоолуудыг баталсан. Монгол бол Англи улсын дараа цар тахалтай тэмцэх хуультай болсон хоёр дахь улс. Английн жишгийг судалж, энэ хуулийг баталсан. Өнөөдөр энэ хуулийн хэрэгжих хугацааг дахин 6 сараар сунгалаа.

Мөн түрээсийн орлогод татварын хөнгөлөлт эдлүүлэх, нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгууль, алдангиас чөлөөлөх хуулийг баталлаа. Татвар төлөгчдийг татварын алданги, торгуулиас чөлөөлөх боллоо. 1.2 сая хүүхдэд 100 мянган төгрөгийг ирэх оны долоодугаар сарын 1 хүртэл олгох болж, банкны зээлийн хүү, ипотекийн зээлийн хүүг буурууллаа. Ипотекийн зээлийн хүү 6 хувь болоод байна. Ирэх онд зээлийн хүү 1 оронтой тоо руу орох нөхцөл бүрдэж байна. Ийм учраас УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын баг өчигдөр хуралдаж, Макро эдийн тэнцвэрийг хадгалж, бодит эдийн засагт оролцогчдын санхүүгийн чадамжийг хамгаалах, ажил олгогч, баялаг бүтээгчдийг төрөөс “COVID-19”-ийн хүнд сорилтын үед дэмжих, Төвбанканд хуримтлагдсан эх үүсвэрийг эдийн засагт дайчлан орцуулах зорилго бүхий нэг их наяд төгрөгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн тухай тогтоолыг өргөн барилаа. Энэ бол шинэ оны босгон дээр эдийн засгаа дэмжих, эрч хүчийг нь нэмэх, цар тахлын дараа ч хүү багатай зээлээр жижиг дунд үйлдвэрийг дэмжих багц асуудлыг бид шийдвэрлэх болно. Ийнхүү УИХ цар тахлаас улсаа, иргэнээ, эдийн засгаа хамгаалж, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, үйлдвэрлэл, бизнес, эдийн засшийг дэмжих бодлогоо 2021 онд ч тууштай үргэлжлүүлэх болно. гэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.