Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Бага, дунд ангийн сурагчдын амралтад зориулсан теле хичээл өнөөдөр эхэлнэ
2020-2021 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын сурагчдын амралтыг үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад нэгдүгээр улирлын агуулгыг бататгах, давтах “ЦАХИМ ХИЧЭЭЛ”-ийг эхлүүлсэн. 2020 оны 12 дугаар сарын 28-аас 2021 оны нэгдүгээр сарын 1-ний 7 хоногт бүх нийтээр амрах баярын өдөр хоёр удаа тохиосон ч багш, сурагчид цахим хичээлдээ идэвхтэй оролцлоо. Нийт 548 багш цахим хичээлийг удирдан зохион байгуулж, давхардсан тоогоор 43247 сурагч оролцжээ.
Мөн Монголын телевизүүдийн холбоотой хамтран 2021 оны нэгдүгээр сарын 4-ний өдрөөс бага, дунд ангийн суралцагчдын амралтад зориулсан “ТЕЛЕ ХИЧЭЭЛ КОНТЕНТ”-ийг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Сургуулийн өмнөх боловсролын хичээл энэ сарын 8-ны баасан гарагт эхэлнэ.
“Теле хичээл контент” нь нэгдүгээр улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааны агуулгыг сэргээн сануулах, бататгахад хүүхэд, багачууд, эцэг эхчүүдэд туслах, багшид дэмжлэг үзүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, агуулга, арга зүйн уялдаа холбоо бүхий сэдэв, хичээлүүд болон анги хоорондын агуулгын залгамж холбоо бүхий хамтын хичээлээр сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг дэмжин хөгжүүлнэ.
Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамтран ажиллаж хүүхдийнхээ мэдлэг, чадварыг бататгаж, өдрийн тодорхой цаг хугацааг хүүхдийнхээ хөгжилд зориулж, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхэд орших юм.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.