Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ?

ХХОАТ-ын хуулийн дагуу хөнгөлөлтөд хамрагдах иргэн нь татварын албаны etax.mta.mn цахим хуудсанд нэвтэрч ХХОАТ-ын тайлан /ТТ-06/, хүсэлтийн хамт  2021 оны 2 дугаар сарын 15-ны дотор цахимаар ирүүлнэ.

Хувь хүний орлогын албан татварын хуулийн 23.5-д Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсхүл суралцагчаар элсэн суралцаж байгаа тохиолдолд түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ...гэж заасны дагуу Сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдах иргэн ХХОАТ-ын тайлан цахимаар ирүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.

Үүнд: Татвар төлөгчийн бүрдүүлэх

  1. Сургуулийн тодорхойлолт /файл/
  2. Сургалтын төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар  /Гадаад сургалтын төлбөр төлсөн баримтын файл/

Шаардлагатай тохиолдолд

  1. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлолт /файлаар/
  1. Орлого нотлох баримт /гадаад сургалт/

 Төрийн байгууллагын мэдээлэл солилцох ХУР системээс гарах

  1. Иргэний үнэмлэх 
  1. НД-ийн лавлагаа   
  2. Төрсний гэрчилгээ

Хувь хүний орлогын албан татварын хуулийн 23.4-д Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна… гэж заасны дагуу Орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах иргэн ХХОАТ-ын тайлан цахимаар ирүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна.

Үүнд: Татвар төлөгч иргэний бүрдүүлэх материал

  1. Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа Ү серийн дугаар  
  2. Орон сууц худалдан авсан цахим төлбөрийн баримтын дугаар / Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн баримт/
  3. Орон сууц барьсан бол Хөрөнгийн үнэлгээний тайлан /файлын хэмжээ 25mb/
  4. Орлого нотлох баримт /файл/
  5. Худалдах худалдан авах, захиалгын гэрээ /Нотариатаар баталгаажуулсан гэрээг файлаар хавсаргах/

Төрийн байгууллагын мэдээлэл солилцох ХУР системээс гарах

  1. Иргэний үнэмлэх   
  2. НД-ийн лавлагаа    

Орон сууц худалдан авсан, барьсан иргэний хөнгөлөлт эдлэх дараагийн жилд бүрдүүлэх материалын жагсаалт.

Татвар төлөгч иргэний бүрдүүлэх материал

  1. Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа Ү серийн дугаар  

Төрийн байгууллагын мэдээлэл солилцох ХУР системээс гарах

  1. Иргэний үнэмлэх   
  2. НД-ийн лавлагаа    
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.