Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Я.Содбаатар: Энэ сарын 11-ийг хүртэл шинэ голомт гарахгүй бол зэрэглэл бууруулна

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Шадар сайд Я.Содбаатар мэдээлж байна. 

Шадар сайд Я.Содбаатар: Мэргэжлийн 11 байгууллагын хамтарч гаргасан эрсдлийн үнэлгээг сонсож, нийслэлийн хэмжээнд тогтоосон  бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны 1-р сарын 11-ний өдрийг хүртэл сунгаж, үүнээс хойш өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн худалдаа, үйлчилгээний салбарыг нээх саналыг гаргалаа. Гэхдээ дахин хөл хорио тогтоосон хугацаанд шинэ голомт гарахгүй бол зэрэглэл бууруулна. Хэрэв дахин голомт гарвал хатуу хөл хориог үргэлжлүүлнэ. Халдварын нөхцөл байдлыг үндэслэн аль болох ард иргэдийн амжиргааг дэмжих тал дээр ажиллана. Бид иргэдээс хөл хориог сунгах эсэх санал авахад санал асуулгад оролцсон иргэдийн 70 хувь нь сулруулах нь зүйтэй гэсэн. Бид хөл хориог сунгаж байгаа нь цар тахлыг нийтийн халдвар болгохгүй, голомтыг хумих арга хэмжээг авч байгаа хэрэг. Бид хүн ам багатай газруудад тодорхой аргачлалаар буюу тэг зогсолт хийж, халдварын голомтыг 20-оос дээш хоногт таслан зогсоож байна. Улаанбаатар хот бол 1.7 сая хүнтэй, 412 мянган өрхтэй. Бид голомтыг таслан зогсоох арга хэмжээ авч байгаа боловч, бүх төрлөөр халдвар тархаж байгаа учраас эргэн хатуу хөл хорионд орохгүй байх хугацааг тодорхой хэлэх боломжгүй байна. 

Засгийн газраас гаргасан дараагийн шийдвэр бол Сар шинийн баярыг бүх нийтээр тэмдэглэхгүй байх шийдвэр гаргалаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.