Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
А.Амбасэлмаа: БЗД-н нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа халдвар авсан 76 настай хүн нас барлаа

Өнөөдрийн ЭМЯ-ны КОВИД 19 цар тахлын мэдээллийн үеэр  БЗД-н нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан иргэн, коронавирусийн халдвар авч улмаар на барсан тухай мэдээллээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2021 нэгдүгээр сарын 4-ний өдөр улсын хэмжээнд нийт 11,581 хүнд шинжилгээ хийхэд 22 хүнд халдвар илэрсэн. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд 12 нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомтод хамааралтай, бусад голомтуудын ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүсийн нэг, хоёр, гурав дахь давтан шинжилгээгээр илэрсэн байна. Мөнххада компанитай холбоотой 17 тохиолдол болсон. Үүнээс 6 нь тус компанийн ажилтан бол 11 нь гэр бүлийн хүмүүс нь байгаа.  ХСҮТ-тэй холбоотой халдварын 16 тохиолдол бүртгэгдээд байна.

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 4-ний өдөр БЗД-н нэгдсэн эмнэлэгт зүрхний хэм алдалт, зүрхний архаг дутагдалтай архаг хууч өвчний улмаас хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусний халдвар авсан  76 настай эрэгтэй нас барлаа. Түүнийг халдвар авсан нь тогтоогдсоны дараа ХӨСҮТ-д хэвтүүлэн эмчилж байсан бөгөөд 5 хоног эмчлүүлж байгаад нас барлаа. 

Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. Дотоодод бүртгэдсэн халдварыг танилцуулбал, Улаанбаатар хотод 491 тохиолдол, Орхон аймагт  25  тохиолдол,  Архангай аймагт 3  тохиолдол,  Сэлэнгэ аймагт 217  тохиолдол, Дархан-Уул аймагт 45  тохиолдол, Говьсүмбэр аймагт 4  тохиолдол,  Дорноговь аймагт 32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна. Ингээд улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,308 болсон бол үүнээс 884 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 413 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 3, хүнд 12, хүндэвтэр 126, хөнгөн 272 байна" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.