Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
А.Амбасэлмаа: Кино үйлдвэр орчмын “Голомт” банкны салбарын теллер халдвар авлаа

ЭМЯ-аас коронавирусын цаг үеийн мэдээллийг өглөө. Улаанбаатар хотод шинээр бүртгэгдсэн 13 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний нэг нь Голомт банкны ажилтан \теллер\ бөгөөд тандалтын шинжилгээгээр халдвар илэрснийг онцоллоо.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа "2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр 12200 хүнд PCR шинжилгээ хийснээс 13 хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Шинэ халдварууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн" гэв. Эдгээрийг задалбал:  

  • 10 тохиолдол нь Ачтан эмнэлгийн гэр бүлийн хавьтлуудаас халдвар илэрч, тус эмнэлэгтэй холбоотой нийт 26 тохиолдол бүртгэгдлээ.  
  • Хоёр тохиолдол нь БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс улбаатай гэр бүлээс дамжсан,  
  • Нэг нь БЗД-ийн нутаг дэвсгэр Кино үйлдвэрийн ойролцоох Голомт банкны ажилтан юм. Иймд БЗД-ийн Кино үйлдвэрийн дэргэдэх Голомт банкаар 2020 оны арванхоёрдугаар сарын 28-наас хойш үйлчлүүлсэн иргэд харьяа цэгүүддээ шинжилгээнд хамрагдахыг анхааруулж байна. гэлээ. 

Халдварын тархалтыг тогтоон барихын тулд тэг зогсолт хийх саналыг Засгийн газарт гаргаж буй тухай яригдаж эхэллээ. ЭМЯ-наас ийм санал гаргаж байгааг эсэх тухай сэтгүүлчийн асуултад тус яамны газрын дарга Д.Нарангэрэл хариулав.

Тэрбээр, Тэг зогсолт хийх саналыг ЭМЯ дангаараа гаргадаггүй. Халдварыг эсэргүүцэх чиглэлээр ажиллаж буй төрийн 17 байгууллагын судалгаа, саналд үндэслэн, тэдний саналыг нэгтгэж Засгийн газарт саналаа уламжилдаг. ЭМЯ-наас одоогоор тэг зогсолт хийх санал Засгийн газарт гаргаагүй байна гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.