Уншиж байна...
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байнаЗарим нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурнаСүрьеэгийн эрт илрүүлгийг хиймэл оюун ухаанд суурилсан дижитал рентген, молекул оношилгооны технологиор өргөжүүлнэОнцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголооЯпоны Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэУлаанбаатарт 8 хэм дулаан байна
"УЛААНБААТАРЫН УТАА БАГАССАН, ИТГЭХГҮЙ БОЛ БАГАНУУР, НАЛАЙХ ОРООД ҮЗ"

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвд байгаа сайжруулсан шахмал түлшний асуудлаар "Таван толгой түлш" компанийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатартай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.

-Сайжруулсан шахмал түлшийг юу ашиглаж, яг ямар технологиор хийдэг вэ. Хүмүүс угаартаад байгаа шалтгаан нь нүүрстэй хольж барьцалдуулсан орц найрлагад нь байж магадгүй гэх хардлага олон нийтийн дунд байна?

-Шахмал түлшний найрлагыг бид шууд зохиосон юм биш. 1800-аад оноос эхлэн дэлхийн улс орнууд шахмал түлшийг хийж, хэрэглэж ирсэн. Одоогоор Хятад, Солонгос, Англи гэх мэт олон улс оронд өргөн дэлгэр хэрэглэдэг. Ихэвчлэн ил гал буюу камен зуухандаа түлж хэрэглэдэг. Яг тэр технологийнх нь дагуу бид үйлдвэрлэж, ахуйн хэрэглээнд нэвтрүүлж байгаа. Манай түлшинд медлин буюу угаасан нүүрс, бентонит шавар, барьцалдуулагч, эрдэнэшишийн цардуул, ус гэсэн түүхий эдүүд ордог.

93-95 хувийг эзэлж байгаа Медлин буюу угаасан нүүрс нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, коксжсон нүүрс. Манай Монголчуудын өдөр тутамдаа хэрэглэдэг байсан  Алагтолгой, Налайх, Багануурын нүүрснээс өөр. Тэр нүүрс бол маш их, тортог бохирдолтой нүүрс.

Бентонит шавар бол байгалийн шавар бөгөөд барьцалдуулах үүрэгтэй. 40 тонн түлшинд ойролцоогоор нэг шуудай шавар ордог.

Барьцалдуулагч мөн маш бага хэмжээгээр ордог бөгөөд олон улсад өргөн хэрэглэдэг уг барьцалдуулагчийг БНХАУ-аас импортоор авдаг.

Эрдэнэшишийн цардуулыг хүнсэнд ч түгээмэл хэрэглэдэг.

Эдгээр нэгдлүүдээс гадна чийглэгийн агууламжийг тохируулахын тулд УС нэмдэг. Ингээд тодорхой төвшинд хатаагаад хэрэглэгчдийн гар дээр очиж байгаа. 

-Шахмал түлшийг хатаах горимыг галлагаагаар хийж байна гэсэн үнэн үү. Энгийн зууханд түлж болохгүй гэсэн дүгнэлтийг хүлээж авалгүй, буцаасан  гэдэг мэдээлэл бодитой юу?

-Бид үйлдвэрлэлийн технологийн горимыг байнга хянаж ажилладаг. Долоо хоног бүр мэргэжлийн байгууллагад шинжилгээ өгдөг. Албан байгууллага учраас бид хэн нэг хүний өгч байгаа албан бичиг, зөвлөмжийг харааж, ерөөж буцаах боломжгүй. Албан бичиг ирэхэд надтай, надгүй танилцуулагдаад явдаг журамтай. Тиймээс хэн нэг хүний санал, ирүүлсэн бичгийг буцаасан тохиолдол байхгүй. Бид шинжилгээний дүнд үндэслэж ярихаас биш аль  нэг үзүүлэлтэд түшиглэж ярьж болохгүй. Мэргэжлийн байгууллагын гаргасан шинжилгээний дүгнэлт дээр өөрсдийн үйл ажиллагааг хянаж ажилладаг гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье. Манай компанид сайжруулсан түлшний чиглэлээр Монгол Улсад ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа бүх мэргэжилтэн ажиллаж байгаа. Бид дэргэдээ шинжлэх ухаан, технологийн зөвлөлийг ажиллуулдаг. Энд нүүрс, химийн чиглэлээр ажиллаж ирсэн Монголын эрдэмтэд ажиллаж байна. Гадаадын улс орнуудаас Япон, Солонгосын эрдэмтэд ажилладаг.

-Иргэд олноороо угаартаж байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Өнөөдөр бидний өмнө байсан, тоохгүй орхиж ирсэн,  гэр хороололд бугшсан идээ бээр түлшээр илэрч гарч ирж байна. Угаарын хий гэж өмнө нь ярьдаг ч үүнд хариуцах эзэн, байгууллага байгаагүй учраас мэдээ төдий хэлээд өнгөрдөг байсан. Тэгвэл өнөөдөр бүгд ярьж эхэллээ, энэ зөв. Тэгэхээр иргэдээ халамжилж, зөв галлагааг нэвтрүүлэх нь чухал байна. Цаашид Монгол хүний байх байхгүй тухайг хөндөх  агаарын бохирдлын асуудал, Монголын хүн амын тал нь болох 1.5 сая хүний язгуур эрх ашгийг хамгаалж утаатай тэмцэх талаар асуудал дэвшүүлж байгааг зөв талаас ойлгож зөв хэрэглээг сурталчлахад туслах  хэрэгтэй байна. Мөн хайнга, хэнэггүй байгаа иргэдэд ойлгуулж өгөхөд биднийг дэмжиж өгөөч гэдэг хүсэлт байна. Дээр нь янз бүрийн явуулга байхыг үгүйсгэхгүй. Хэн нэгний хүсэл сонирхол байхыг үгүйсгэхгүй. Багануурын нүүрстэй шахмал түлшийг харьцуулшгүй. Өнгөрсөн жил Багануурын нүүрс нийслэлд ямар их утаа гаргаж, иргэд ямархуу байдалтай өвөлжиж  байснаа мартаагүй байх. Бид 100 хувь сайжруулсан түлшинд шилжсэнээр утааг багасгах  бүрэн боломжтой.

-Тэгэхээр сайжруулсан шахмал түлш ямар ч асуудалгүй. Иргэд буруу хэрэглээд байна гэсэн үг үү?

-Тийм. Өнөөдрийн бидний үйлдвэрлэж байгаа шахмал түлшний найрлагыг сүүлийн 20-оод жилийн судалгаа,  шинжилгээний ажлын үр дүнд гаргасан. Үйлдвэрлэлийн дараах туршилтыг СХД-ийн 28-р хороонд жил гаруйн хугацаанд хийсэн.

Түлшний чанарт хийсэн олон улсын болон дотоодын лабораториудын шинжилгээний дүн бидэнд байгаа. Тиймээс шахмал түлшний чанарт эргэлзэх хэрэггүй. Өөрөөр хэлбэл, галлагааны горимын алдааг шахмал түлш рүү чихэж болохгүй. Галлагааг  зөв хийгээгүй тохиолдолд яндангаар гарах ёстой утаа гэр дотор, хүний биед орж хордуулж угаартуулж байна. 

-Иргэд маш их үнс гарч байна гэж байсан. Энэ нь ямар шалтгаантай вэ?

-Үнс физик шинжтэй. Бүх газарт ийм байгаа. Үнс түлшний эзлэхүүнийг барьж гардаг. Тэгж чадахгүй байвал агаарт дэгдэж утаа, бохирдол болж гарсан гэж ойлгож болно. Бид харин ч  үнсийг зууханд барьж үлдэхийн тулд хичээж ажилладаг. Зууханд үлдэх үү, бидний уушгинд орох уу гэдэг сонголтын аль нь ашигтай гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Өөрөөр хэлбэл, үнс хүнд байна, их байна гэдэг бол агаарын бохирдолд үзүүлж байгаа хамгийн эхний үр нөлөө гэж ойлгож болно.

-Цаг агаар хүйтэрсэнтэй холбоотойгоор ихэнх айлууд гал түлээд эхэлсэн байна. Яг энэ үеэс утаа эхэлдэг. Та бүхний хувьд утаа өнгөрсөн жилийн мөн үеэс багассан, буурсан гэж үзэж байна уу?

-Жил бүрийн өдийд утаа эхэлдэг. Энэ жилийн хувьд утаа харьцангуй бага, бараг байхгүй байна гээд хэлчихэд буруудахгүй байх. Үүнийг агаарын чанарын үзүүлэлт гэрчлэнэ. Та бүхэн хэрэв эргэлзэж байвал 10-хан км давхиад Багануур, Налайх ороод үзээрэй. Тэндхийн айлууд түүхий нүүрс хэрэглэдэг учраас утаатай бас дээрээс нь нүүрсний өмхий үнэр үнэртэж байгаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.