Уншиж байна...
Долдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байнаКанад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулнаӨнөөдөр ихэнх нутгаар халнаМИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байнаПрокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээГовийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ“Unlock the mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зуржээМИАТ: СӨҮЛ - УЛААНБААТАР чиглэлд зорчих оюутнууддаа 1+1 тээшний урамшуулал зарлалааНалайх дүүрэгт 79МВт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээОнцгой байдлын алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгааллааМонгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвНийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгаруулжээНийслэл хотод үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
Германд амьдарч буй иргэн Т.Тэрбиш: Германд вакцинжуулалт ямар ч ачаалалгүй хэрнээ хурдацтай хийгдэж байна

ХБНГУ-д ажиллаж амьдардаг Тайванхүүгийн Тэрбиш гэдэг залуу тус улсад эхэлсэн вакцинжуулалт болон вакцины талаар өөрийн цахим өөрийн хуудсаар мэдээлэл өглөө. 

Герман улс нь BioNtech- ээс 60 сая, Moderna-гаас 50 гаруй сая, Astra Zeneca-гаас 50 гаруй сая, CureVac-ийн 42 сая, Johnson&Johnson-гоос 37 сая тун вакциныг тус тус үрьдчилан захиалсан байна. Эндээс хамгийн эхэлж хүлээн зөвшөөрөгдсөн, эрхээ авсан нь BioNtech. Тус улсын эмнэлэгт германы өөрийн BioNtech -ийн вакцин ирсэн бөгөөд маш сайн зохион байгуулж, ямар нэгэн очергүй, хэл амгүй вакцинжуулалт хийж байгаад ард иргэд нь саашаалтай байгаа юм байна.

Тайванхүүгийн Тэрбиш цахим хуудаснаа нийтэлснээр... Хамгийн эхлээд ковидтэй нүүр тулан ажиллаж бгаа тасгийнхан тариулсан бол хорт хавдартай болон эрхтэн шилжүүлэн суулгах өвтөнүүдтэй ажилладаг бид хоёрдахь ээлжинд нь багтав. Хүн бүр өөрөө онлайнаар тариулах цагаа авсан. Супер программ байна лээ. Вакцин хийх хангалттай олон сувилагчид, өмнө нь вакцины тухай тайлбар хийх эмч нар байсан. Нэг минут ч очергүй, хаалга бүр дээр сувилагч нар угтаж байв...Тэмдэглэгээ маш сайн байсан. Вакцины талаари хангалттай мэдээлэл авсан, өөрийн хүсэлтээр тариулж бгаа гэж гарын үсгээ зурна. Уг бичигээ цаг алдахгүйн тулд онлайн татаж аваад, гарын үсгээ урдчилаад зурчихаж болно, цагаа хэмнэх юм. Асуулт байвал хүссэн хариултыг нь өгөх эмч нар тэнд бэлэн. Мэдээж өөрийн вакцины дэвтэрээ ( германууд вакцины паас буюу Impfpass гэдэг) авч очно.

Хэдэн жилийн өмнө эмнэлгийн ажилтны үзлэгээр орж бхдаа, вакцины статусаа тодорхойлуулж, дутуугаа нөхөж, нэг цэгцэлж авч дэвтэртэй болсон. Монголд вакцин тариулж л бсн болохоос яг батлах бичиг баримт авч бгаагүй. Одоо ийм дэвтэр пасстай болсон байлгүйдээ гэж найдаж байна. Тэгэхгүй бол зарим нь хэдэн удаа ч нэг вакцинаа тариулж баахан үргүй зардал гаргадаг шүү. Эсвэл хэдэн жилийн өмнөх шиг ухаан бурханы халдвар гарч, вакцинжуулсан үгүйгээ мэдэхгүй байдал гардаг шүү. Хэрэв энэ асуудлаа шийдээгүй бол коронагийн вакцинаа далимдуулаад бүх иргэдээ вакцины дэвтэртэй болгоод, яг ямар вакцин хийлгэж байсан гэдгийг батлах бичиг баримтуудтай болгочихбол бас л хэрэгтэйдээ. Нэг мөр цахимжуулсан ч болно. За тэгээд бас заасан үгэлсэн болчих болчих байхдаа. Зарим нэг эмзэг хүмүүст чинь санаа ч хэлж болохгүй болчоод байна шүү. За тэгээд харж байхад минь шинэ вакцин "задалж", кодыг нь вакцины пасс дээр нааж өгч байна лээ.  Дараа нь ямар нэгэн гаж нөлөө гараагүй ээ. Сүүлийн мэдээгээр манай эмнэлгийн нийт ажилчдын 80 гаруй хувь вакцинд хамргадсан байна лээ. Энэ хурдаараа бол хэдхэн хоногийн дараа бүрэн хамрагдаж дуусахнээ. Зун гэхэд бүх иргэд тариулж дуусах төлөвтэй гэж германы ЭМЯ мэдээлж байгаа. Коронагийн вакцин гарч хэвийн амьдрал ойртож байгаа ч маскаа зүүх ёстойг анхааруулсаар байгаа билээ. Учир нь өөрөө өвдөхгүй ч халдвар тээгч байж, вакцин хийлгээгүй хэдээ өвчлүүлэх тал бий. Сүргийн дархлаатай болох цагт л маскаа авах бхдаа" гэж мэдээлжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.