Уншиж байна...
Японы эзэн хаан, хатан хаан долдугаар сарын эхээр Монголд айлчилнаХоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчиноХүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүйВашингтон хотод газардах гэж байсан зорчигч тээврийн онгоц нисдэг тэрэгтэй мөргөлдөн осолджээНийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байнаОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байнаОлон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдаан зарлагдлааОлон улсын шуудан илгээмжээр дамжуулан мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларнаНидерландад бүлэг хулгайч нар 2500 жилийн настай алтан дуулга болон бусад эртний эдлэлийг тоножээФОТО: Хүүхдийн гэгээлэг ертөнцФОТО: Хүүхдийн гэгээлэг ертөнцОйрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн хэвээр байнаМ.Батбаяр: Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй, ухаалаг тогтвортой хот болгон хөгжүүлнэУлсын дээд шүүхээс мэдэгдэл гаргажээ
Сү.Батболд: Гаднын хувийн детектив компанийг хөлсөлж  захиалга, даалгавраар гаргаж буйг хуулийн байгууллагаар шалгуулна

УИХ-ын гишүүн Сү.Батболдын  "Үнэн" сонинд  өгсөн  ярилцлагын онцлох ишлэлүүдийг хүргэж байна.

  • 1998 онд бизнесийн салбарт байхдаа эзэмших эрхийг нь авч байсан Тавантолгойн ордын лицензийг төрдөө өгсөн. Дараа нь Ерөнхий сайд байхдаа 2012 онд  1072 ширхэг хувьцааг иргэн бүрт өгөх  шийдвэрийг гаргасан. Хувьцаа эзэмшиж буй иргэн бүр өнгөрсөн жил ногдол ашгаа авсан нь монголчууд эх орныхоо байгалийн баялгаас  шууд ашиг хүртсэн анхны тохиолдол болсон.
  • Тавантолгойн орд газар  өнөөдөр  Монгол Улсын эдийн засаг болон нийгмийн амин чухал төсөл болтлоо өргөжиж тэллээ. Шууд 2000 орчим ажлын байран дээр нэмээд шууд бусаар 20 мянга гаруй ажлын байр бий болгож мянга мянган Монгол гэр бүл амьдралаа авч явж байна. Цалин тэтгэврээс эхлээд бүх зүйлийг санхүүжүүлдэг улсын төсвийн орлогын томоохон хувийг дан ганцаараа бүрдүүлж байна. Энэ хүнд хэцүү үед монгол гэр бүл болгон үр хүүхдэдээ зарцуулж байгаа мөнгийг ч энэ ордоос төр засаг “хүүхдийн мөнгө” хэлбэрээр гаргаж байна.
  • Шударга ёсны хамгийн бодит бөгөөд тод илрэл нь энэ орд болж байна. Тавантолгойн орд нь цаашид ч том төслүүдэд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан бизнес идэвхжилтийг сэргээх үндсэн хэрэгсэл болох эдийн засгийн ач холбогдолтой. Гэхдээ том хөгжлийн ач холбогдол үүнээс ч өргөн байх учиртай.
  • МАН  100 жилийн түүхтэй, боловсон хүчний хангалттай нөөцтэй нам. Ерөнхийлөгчид нэр дэвших хэмжээний нэр хүнд бүхий олон улстөрч бий. Намайг намын дарга байсан, Ерөнхий сайдаар ажиллаж байсан туршлагатай, одоо ч улс төрд идэвхтэй байр суурьтай гэдэг утгаар нь намын Ерөнхий нарийн бичгийн дарга  нэрлэсэн байх. Намын нөхөд итгэж хариуцлага хүлээлгэж байвал би зүтгэхэд бэлэн байна
  • Би өнгөрсөн 20 гаруй жил улстөрийн тавцанд ажиллах хугацаандаа ардчилал, хүний эрх, хөгжил нь хамгийн чухал үнэт зүйл гэсэн зарчим баримталж ирсэн. Эв нэгдлийг хангаж, дэвшилтэт үзэл бодлыг чиг баримжаа болгон ажиллаж ирсэн. Үүний жишээ гэвэл гаднынханд зарж үрэлгүйгээр төрдөө Тавантолгойн орд газрыг ашиглах лицензийг буцаан өгч ард түмний өмч болгосон.
  • Боловсролын салбар, хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийг эхлүүлсэн туршлага надад бий.
  • Миний удирдаж байсан хамтарсан Засгийн газрын үед Монголын эдийн засаг түүхэнд хамгийн өндөр  буюу 17.5 хувийн өсөлт үзүүлж дээд амжилт тогтоож байлаа. Ядуурал анх удаа хоёр оронтой тоогоор  буурч, айл өрхийн орлого бараг хоёр дахин нэмэгдсэн. Энэ бол үг биш статистикийн бодит тоо баримт. Тоо  худлаа ярьдаггүй.
  • Монголын улстөрчдийн талаар зохион байгуулалттай харлуулсан мэдээлэл гарах бүрт цаана нь нэг далд санаа дагалдаж байдаг нь нууц биш болсон. Жишээ нь би Ерөнхий сайдаар томилогдоод буюу 2011 онд Монголын талын төлөх ёстой зээлийн хүүг 9.9 хувь байсныг 6.5 болгон бууруулах өөрчлөлтийг гэрээнд орж, Монголын тал олон зуун сая ам.долларын төлбөрөөс чөлөөлөгдсөн. Анх энэ гэрээг байгуулснаас хойш Монголын тал ашигтайгаар өөрчлөлт оруулсан ганцхан тохиолдол энэ юм.
  • Олны нүдэнд илт, тоо баримтаар нотлогдсон үнэнийг мушгин гуйвуулна гэдэг нь улс төрийн зорилгоор хүний санаанд оромгүй гүтгэлэг зохиож байгаагийн илрэл.
  • Зөвхөн энэ удаад ч биш. Сүүлийн 20 жил би элдвээр хэлүүлсэн. Харин би ажлаа сайн хийх нь л чухал, “…жингийн цуваа явж л байдаг” гэдэг зарчмаар хандаж, тайлбар няцаалтыг тэр болгон хийж байгаагүй нь өрөөсгөл байжээ л гэж бодож сууна.
  • Миний удирдсан Засгийн газар Нидерланд, Люксембүрг зэрэг улстай байгуулсан давхар татварын хэлэлцээрийг цуцлах асуудлыг УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлсэн. Ингэснээр Оюутолгойн төслөөс Монголын талын авах татварын хэмжээ 0-10 хувь байсныг 20 хувь болгон нэмэгдүүлж олон зуун сая ам.доллараар татварын орлого өссөн. Манай Засгийн газар татварыг бууруулсан биш нэмсэн гэдэгтэй маргах ямар ч аргагүй бодит үнэн юм.
  • Бодит баримтыг санаатайгаар гуйвуулсан мэдээ гадаадад гаргуулаад байгаа нь татвар нэмж, зээлийн хүүг бууруулсан бодлогыг нь эсэргүүцээд байгаа юм уу гэсэн хардлага төрүүлж байгаа. Улс төрийн зорилгоор гүтгэлэг зохиож байгаа нь тодорхой. Гэхдээ яг Оюутолгойтой холбоотой, хэнд ч ойлгомжтой асуудлыг гүйвуулж надад нялзаах гээд байгаа зорилгыг  би ойлгохгүй байгаа. Дотоодод иргэний шүүхэд үүсгэсэн иргэний маргаан нь “маш нууц” гэсэн тэмдэгтэй учраас тэнд бас ямар детектив зохиол бичиж гүтгэх гэж байгааг нь ч мэдэхгүй байна.
  • “Ардчилал, хүний эрх, хөгжил нь хамгийн чухал”
  • Дотоодын шүүхэд  өгсөн материалаа “маш нууц” зэрэглэлд оруулчихсан юм байна лээ. Ер нь иргэний маргааныг оролцогчдоос нь нуугаад төрийн маш нууцад хамруулаад үзье гэхээр үзүүлэхгүй  хоёр сар орчим явна гэдэг нь хуулийн ямар бүдүүлэг зөрчил вэ. Маргааны материалуудтай танилцахгүй бол өмгөөлөгчид өмгөөллөө яаж хийх вэ, тэгсэн хэрнээ түүнийгээ гаднын өмгөөлөгчид болохоор маш нууцаас гаргалгүй өгч байгаа нь ямар ноцтой ялгаварлан гадуурхалт вэ. Илт үндэслэлгүй, хуулийн маргаан үүсгэх шалгууруудыг огт хангаагүй нэхэмжлэл гаргачихаад үүнийгээ нуугаад байгаа юм уу. Би төрд олон жил зүтгэж буй хүн, эрх биш  төрийн нууцад юу  хамаарах эсэхийг ялгана шүү дээ. Энэ асуудлаар зохих хуулийн байгууллагад нь хандаж байгаа
  • Надад оффшорт данс ч байхгүй, мөнгө ч байхгүй, байр ч байхгүй. Хэн нь зөв, хэн нь буруутай болохыг манай шүүх үнэн зөвөөр тогтооно гэдэгт итгэлтэй байна. Эхнээсээ үнэн ялж, Нью-Йоркийн шүүх энэ маргаанд дурдагдаад байгаа Солонгос бизнесмений өмч хөрөнгийг царцаахгүй гэсэн урьдчилсан шийдвэр гаргаж, нэхэмжлэгч гэх хуулийн компани нь гаргасан гомдлоосоо миний нэрийг татсан байна лээ.
  • Би хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй ханддаг. Гэхдээ өнөөдөр хэн нэгэн эрх мэдэлтэн гаднын хувийн ашгийн төлөө байгууллагад иргэнээ захиалан мөрдөж, тагнаад байгаа юм биш биз гэсэн хардлага төрөөд байгаа.
  • 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үед гадаад хэл дээр хэргийн материал гэх гүтгэлэг ирж, түүнийг нь Монголд үг дуугүй гүйцэтгэж байсан “Лхүмбэ”-ийн хэрэг шиг юм болж байгаа юм биш үү. Миний хувьд энэ эрээ цээргүй ажиллагаандаа миний гэр бүл, үр хүүхдийг оролцуулан гүтгэн доромжилж байгаатай хэзээ ч эвлэрэхгүй ба хүний эрхийг хэрхэн зөрчиж байгаа, гүйцэтгэх ажлын хуульд нийцэж байгаа эсэхийг шалгуулах болно.
  • Гаднын хувийн детектив компанийг хөлсөлсөн энэ их мөнгийг хаанаас, ямар зориулалтын хөрөнгөнөөс, хэний захиалга, даалгавраар гаргасныг хуулийн байгууллагууд шалгах ёстой. Би энэхүү гүжир гүтгэлэгтэй хатуу тэмцэх болно. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдэг ухаант ардын үг байдаг даа.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.