Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Иргэд утаа буурсантай санал нэг байна

Ес эхэлсэн хүйтэн өдрүүдэд утаа ямар байгаа, агаарын чанарт сайжруулсан түлшний хэрэглээ хэрхэн нөлөөлж байгааг сурвалжиллаа.

Нийслэлд агаарын чанар сайжирч, 50 хувиас доошгүй байдлаар бохирдол нь багассан гэх үр дүн яригдаж байгаа. Агаарын чанарыг нийслэлийн дүүрэг бүрт байрлах автомат харуулын 15 байрнаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн Цаг, уур орчны шинжилгээний газраас гаргадаг. 24 цаг, долоо хоног, сар, жилээр нь мэдээллийг нэгтгээд агаарын чанарыг хэмжиж байна. Тэгвэл ирэх гуравдугаар сард есдүгээр сараас хойших хагас жилийн дундаж агаарын чанар, сайжруулсан түлшний хэрэглээний үр дүнг эцсийн байдлаар нарийвчлан гаргаж, танилцуулна гэдгийг албаны эх сурвалжаас хэлж байгаа юм.

Энэ тухайд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ч.Гантулгаас тодрууллаа. Тэрбээр “Ес эхлэхэд иргэдийн түлшний хэрэглээ хоёр дахин нэмэгддэг. Намрын саруудын эхэн үеийн байдлын агаарын чанарыг аваад үзэхэд утааны муухай үнэр арилсан. Долоо хоногийн өдөр бүрт манан татсан юм шиг утаатай байсан бол долоо хоногийн таван өдөр нь өглөө оройд утаа 60-70 хувь буурсан үзүүлэлтүүд гарч байна.

Тиймээс утааг багасгах дараагийн шатны ажлуудыг авч хэрэгжүүлэх боломж бүрдлээ. Өмнөх жилүүдийн өвлийн сарын агаар “Онц хүнд” хэмжээнд бохирддог байсан бол одоо 50 хувь гэдэг үзүүлэлтээр буурлаа” гэдгийг хэлсэн юм.

Агаарын чанарыг зургаан гол үзүүлэлтээр хэмждэг байна. Тэдгээр үзүүлэлтийн 2018 болон 2019 оны долоо хоногийн дундаж чанарын агууламжийг харьцуулахад, PM10 тоосонцор, PM2.5 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээ зөвшөөрөгдсөн хэмжээнээс буурсан. Агаарт агуулагдах азотын давхар исэл, озоны бодисын хэмжээ өмнөх жилтэй харцуулахад тэнцүү.

Харин хүхэрлэг хий тодорхой хэмжээнд нэмэгдсэн гэсэн үзүүлэлттэй гарчээ. Энэ жил сайжруулсан түлшийг нэг тонныг нь 150 мянган төгрөгөөр тогтоож худалдаалж байгаа юм. Өмнөх жилүүдэд үнийн зохицуулалт байхгүйн улмаас түүхий нүүрсний хомсдол үүсэхэд ченжүүд дур мэдэн үнэ тогтоож нэмдэг байсан бол энэ жил нэг үнээр сайжруулсан түлшийг худалдан авч байгааг иргэд хэлж байна. Гэсэн хэдий ч хяналттайгаар картаар түлш олгож байгаад зарим иргэд дургүйцдэг. Сайжруулсан түлшийг үйлдвэрлэж байгаа “Таван толгой түлш” компанийн зүгээс түлшний нөөцөө үе шаттайгаар дахин нэмэгдүүлнэ гэдгийг мэдэгдсэн.

Засгийн газрын зүгээс ч түлш хэрэглэж байгаа 200 мянган өрхөд угаарын хий мэдрэгчийг үнэ төлбөргүй олгох ажлыг ирэх долоо хоногоос эхлүүлэхээр төлөвлөжээ. “Зуух, пийшингээ хөөлж, таталтыг нь сайжруулж, зааварчилгааны дагуу сайжруулсан түлшийг түлж сурах хэрэгтэй” гэдгийг цаг үргэлж сануулсаар байна. Тиймээс сайжруулсан түлшний үйлдвэрийг нэмэгдүүлж, одоо ажиллаж байгаа 1600 ажилчдаас гадна нэмж мэргэжилтнүүдээ бэлтгэх хэрэгцээ байгааг сануулъя.

Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн Ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газар хамтраад түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон тавдугаар сарын 15-наас өдийг хүртэл Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хяналт шалгалт явуулсаар байгаа юм. Энэ үеэс хойш нийт 167 мянга гаруй тээврийн хэрэгслийг шалгаж, 46 мянга орчим түүхий нүүрсийг шалган нэвтрүүлэх товчоодоор зөвшөөрөлтэй нэвтрүүлсэн гэнэ.

Мөн хот руу зөвшөөрөлгүй нэвтэрсэн 187 тонн түүхий нүүрсийг хураан авч “Амгалан” дулааны станцад төвлөрүүлээд байгаа аж. Энэ талаар НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Н.Нарангэрэл “Хяналт шалгалтын хугацаанд хориглосноос хойш илэрсэн 106 тонн түүхий нүүрсийг битүүмжилж, Зөрчлийн тухай хуулийн дагуу 21 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг авсан. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтраад өнгөрсөн амралтын өдрүүдэд дулаан үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй “Хоёулаа хүү” компанид 136 тонн түүхий нүүрсийг битүүмжлэн буулгасан. Манай шуурхай мэдээллийн 7012-8012 утсанд түүхий нүүрс хэрэглэж байгаа, иргэн аж ахуйн нэгжийг мэдээлж болно” гэсэн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.