Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
АН-ын бүлэг: Эрүүл мэндийн газрын даргыг ЗГ томилох нь тохиромжгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:

  • Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
  • Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтсан.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн Баасан гарагт яаралтай горимоор өргөн барьж хэлэлцэж эхэлсэн. Өөрчилж буй гол заалт нь ЭМД-ын Үндэсний зөвлөлийн есөн гишүүнийг хэрхэн томилох тухай байна. Эрүүл мэндийн тухай хуульд ч зөвхөн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргыг Эрүүл мэндийн сайд нь томилдог байхаар тусгажээ. Гишүүд эрүүл мэндийн салбар бүх нийтийн оролцоог хангаж байх хэрэгтэй. Тухайн аймаг, дүүргийн Засаг даргын эрх мэдлийг хумьж зөвхөн Засгийн газарт томилох эрх мэдлийг өгч, босоо тогтолцоотой болгож буй нь оновчтой бус. Түүнчлэн Орон нутгийн засаг захиргаа, түүний удирдлагын тухай хуультай зөрчилдөнө гэж үзэж хэлэлцэх эсэхийг дэмжсэнгүй.

Азийн хөгжлийн банкнаас гаргасан судалгаагаар Монгол Улсын эрүүл мэндийн салбар засаглалын хуваагдлаас шалтгаалж хөгждөггүй гэсэн дүгнэлт гаргаж байсан. Тиймээс Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хэрэгжилтийн биелэлтийг хангах мөн Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслүүдийн асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллахаар шийдвэрлэлээ.

Захиргааны ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд концессийн гэрээг захиргааны гэрээнд тооцохгүй байх асуудал орж ирсэн нь гишүүдийн анхаарал татаж байлаа. Өөрөөр хэлбэл, ЗЕХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.2.4-ийг хассанаар цаашид концессийн гэрээний маргаан Захиргааны шүүхийн харьяаллаас гарах юм байна. Уг хуулийн төслийг Ардчилсан намын бүлэг дэмжсэнгүй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.