Уншиж байна...
Долдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвҮндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байнаКанад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулнаӨнөөдөр ихэнх нутгаар халнаМИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байнаПрокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээГовийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ“Unlock the mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зуржээМИАТ: СӨҮЛ - УЛААНБААТАР чиглэлд зорчих оюутнууддаа 1+1 тээшний урамшуулал зарлалааНалайх дүүрэгт 79МВт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээОнцгой байдлын алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгааллааМонгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвНийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгаруулжээНийслэл хотод үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
Ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 30 мянга давжээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан мэдээллээр аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 2020 оны арванхоёрдугаар сарын эцсийн байдлаар 30.0 мянга болжээ. Үүнээс 18.1 (60.4%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.9 (39.6%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 9.5 (52.7%) мянга нь эмэгтэйчүүд байна. Гэвч хөл хорионы дэглэмээс шалтгаалж аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа алдагдах, мөн ихэнх иргэд биечлэн очиж үйлчлүүлэх боломжгүй зэргээс ажил хайгч иргэдийн тоо буурсаар байна.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 12 дугаар сард ажилгүй 5.8 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 2.3 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 3.9 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотод 2020 оны арванхоёрдугаар сард нийт 1.6 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 716 иргэн ажилд зуучлагдан орсон байна.Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 293 (1.6%) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 152 (51.9%) нь эмэгтэйчүүд байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.