Уншиж байна...
Цөлжилтийг эдийн засгийн боломж болгох соргог ухаан Монголд хэрэгтэй байнаCOP17: Дэд хороодын ажлын уялдааг сайжруулж, эрчимжүүлэх үүрэг өглөө“Оюутолгой” ХХК-д ногдуулсан төлбөр төлөх асуудлыг эцэслэн шийдвэрлэлээИхэнх нутгаар хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллааХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Ухаарахуй, Урлахуй-2” хүмүүжигч нарын уран зураг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнгээр зочиллоо“Цахим шүүх 2.0” системийн хөгжүүлэлтийн явцтай танилцжээЗам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байнаХан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам баринаЗам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон Улсын Тээврийн Форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байнаБОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Төрийн үйлчилгээ иргэддээ илүү нээлттэй, ойр байх ёстой“NO BRAND” дэлгүүр Монголд нэвтрэх мастер франчайзын гэрээнд гарын үсэг зурлааУлсын нэгдүгээр төв эмнэлэг олон улсын стандарт ISO/IEC 27001:2022 нэвтрүүллээБизнес эрхлэх болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, хүнд суртлаас чөлөөлж ажиллахаа Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ“POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам 14 дэх жилдээ зохион байгуулагданаЦахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг 2 бүлгийн 23 этгээдийг баривчилж, 3.8 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг битүүмжилжээ
Г.Занданшатар: 32 жил ажилласан шүүгч нэмэгдэлтэйгээ 5.2 сая төгрөгийн цалин авч байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр хуулийн төсөлтэй холбоотой гишүүд тодруулга авч байна. 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Сүүлийн үед олон нийтийн дунд УИХ дахь олонх Ерөнхийлөгчийн эрх мэдлийг булааж байна гэдэг мэдээлэл яригдаж боллоо. Бид Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр шүүхтэй холбоотой асуудлыг тусгасан. Энэ дагуу шүүхийг хараат бус, шударга ажиллуулах асуудлыг энэ хууль тусгасан.  Нэг асуух зүйл байна. Өмнө нь 17 шүүгчийн чөлөөлөөд буцаагаад томилоогүй. Энэ асуудлыг зохицуулах заалт Шүүхийн тухай хуульд оруулсан уу. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 2013 онд 17 шүүгч хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдөөгүй. Ерөнхийлөгчийн зарлигт хууль зүйн үндэслэл байгаагүй учраас Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн миний бие Үндсэн хуулийн цэцэд хандсан. Гэвч Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийг хууль зөрчсөн гэж үзээгүй. Үндсэн хуулийн хүрээнд шийдэх ёстой. Хууль гаргаж шүүгч нарыг томилж болохгүй. Шүүгчийг зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог. УИХ 2013 оны Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгож тэдгээр шүүгчдийн буцаан томилж болох хууль зүйн гарц байгаа гэж харж байна. 

УИХ-ын гишүүн П.Анужин: Би ачаалал тал дээр илүү тодорхой хариулт авахыг хүссэн юм. Бид тогтолцооны хувьд сайжруулах тухай яриад байгаа байгаа болохоос биш иргэдийн хүлээж буй ачаалал нь ямар болох вэ гэдгийг орхигдуулаад байна. Гэр бүл салах өргөдөл өгчихөөд дээд шүүхийн шийдвэрийг хүлээн 1.5 жил орон байргүй хохироод байж байгаа эмэгтэйчүүд олон байна. Энэ хууль хөрсөн дээрээ, иргэдэд яаж үйлчлэх юм бэ. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Энэ хуулийн сайн үр дүнгүүд 5-10 жилийн дараа бодитоор мэдрэгдэж эхэлнэ. Яагаад гэвэл энэ хуулийн дагуу байгуулагдах хараат бус ШЕЗ, хараат бус Шүүгчийн сахилгын хорооны дагуу шүүгчийн сахилга хариуцлага чамбайрах ёстой. Чадваргүй, цус ойртсон хүмүүс шүүгч больё гэдэг бодлоосоо татгалзаж эхэлнэ. УДШ-ийн шүүгч УИХ-д орж ирж бүх асуудлаа шүүлгэнэ. Өнгөрсөн амьдралаа шүүлгэнэ. Хар бараан түүхтэй бол өөрөө татгалздаг болно. 

УИХ-ын гишүүн Т.Аубакер: Шүүгч нарын цалин хөлсний асуудал хэвээр үлдсэн үү, эсвэл өөрчлөгдсөн үү. Нийгэмд буруу ойлголт байна. Шүүгчдийн цалинг цалинг гэж үзэхгүй зөвхөн нөхөн олговор гэж үздэг.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Шүүгчдийн цалинтай холбоотой онцгой нөхцөлийн, зэрэг дэв, ажилласан жилийн нэмэгдлүүд орж ирсэн. Ажлын хэсэг зэрэг дэвийн нэмэгдлийг хассан. Үлдсэн нэмэгдлүүдийг олгох, онцгой нөхцөлийн нэмэгдлийг 25 байсныг 40 хувь болгох заалтыг байнгын хороо өчигдөр дэмжсэн. Нийгэмд шүүгчдийн цалинтай холбоотой ташаа ойлголт байгаа тул цалингийн нэмэгдлүүдийг хэлэлцсэн. Одоогийн байдлаар анхан шатны  2.2 сая, давах шатных 3 сая орчим, дээд болон хяналтын шатны шүүгч нарын цалин 4 сая орчим төгрөгийн цалин авдаг. Ийм байхад нийгэмд байдаг ч шүүгчид хэт өндөр 7-8 сая төгрөгийн цалинтай гэсэн ойлголт буруу юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Байнгын хорооны хуралдааны үеэр хамгийн олон жил буюу 32 жил ажиллаж байгаа шүүгч үндсэн цалин 4.2 сая, нэмэгдэлтэйгээ 5.2 сая төгрөгийн цалин авдаг юм билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.