Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2.3 хувиар өсжээ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард улсын хэмжээнд өмнөх оноос 2.3 хувиар өсжээ. Үүнд:

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.5 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 5.0 хувь),
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.2 хувь,
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 3.7 хувь,
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 3.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн. 

Гэсэн хэдий ч орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 7.3 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 13.8 хувь), тээврийн бүлгийн үнэ 5.2 хувиар буурсан байна. 

Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 344 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 45.5 хувийг эзэлж байна. Инфляц 2020 оны 12 дугаар сард 2.3 хувь гарсны 39.1 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан юм байна.

Ингэхдээ импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс 4.5 пунктээр өсжээ. Хэрэглээний үнийн индексийг бараа, үйлчилгээний бүлгээр авч үзэхэд тус сард төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 3.7 хувиар,  үйлчилгээний бүлгийн үнэ зүүн бүсэд 2.1 хувиар өссөн нь хамгийн их өсөлт байсан аж. 

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.