Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Үсчин, гоо сайханчид үйлчлүүлэгчдээ 15 минутад багтаан үйлчлэх боломжгүй тул нээхгүй

Өнөөдөр дараах таван чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд нээгдэх юм. Үүнд: 

  1. Цахилгаан бараа,
  2. Тавилга
  3. Гар утасны төвлөрсөн худалдаа,
  4. Түргэн үйлчилгээний цэг,
  5. Цанын баазын үйлчилгээ зэрэг багтаж байна.

"Цаашид үе шаттайгаар салбар нэгжүүдийн үйл ажиллагааг нээнэ. Гэхдээ тухайлсан хугацаа тавигдаагүй. Дараагийн ээлжид гэсэн нэршилд үлдэж байгаа бүх төрлийн барааны худалдаа нээгдэхээр судлагдаж байгаа. Тухайлбал,

  • Бүх төрлийн хувцас,
  • Гэр ахуйн бараа,
  • Бөс бараа,
  • Гоо сайхны бараа
  • Тоглоомын худалдаа байна"  гэдгийг мэдээллийн үеэр хэллээ. 

Энэ үеэр үсчин, гоо сайхан, зочид буудлуудыг хэзээ нээх талаар асуухад НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Б.Батманлай дараах хариултыг өглөө: Нийслэлийн 9  дүүрэгт 3000 орчим үсчин бий. Олон улсын жишгээр үсчин, гоо сайхны газруудыг халдвар тархаах дундаас дээш эрсдэлтэй гэж дүгнэсэн. Иймд эдгээр газруудыг одоогоор нээхгүй. Мөн нэмж хэлэхэд эдгээр газрууд нэг хүнд 15 минутад багтаан үйлчилгээ үзүүлэх боломжгүй. Учир нь 15 минутаас дээш хугацаанд хамт байвал ойрын хавьталд тооцогдоно.  Бид олон санал хүсэлт хүлээн авч байгаа ч одоогоор эдгээр газрыг нээх боломжгүй байна гэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.