Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
ФАКТ: Ерөнхийлөгч Х.Баттулгын “оффшор” компанийн тухай мэдээллүүд...

Өнгөрсөн оны сүүлээр буюу 2020 оны 12-р сарын 21 өдөр Өдөр тутмын сонинуудын “эрэн сурвалжлагч” нэгдлээс Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор компаниудтай холбоотой баримтыг дэлгэсэн байна.

Эдгээр компаниуд нь бүгд Монгол Улсын хуулиар оффшор бүс гэж тодорхойлсон Сингапур улсад бүртгэлтэй.

Тухайлбал...

- Баттулгын Намуун, Сингапурын хятад Билли Лим хүү Деннис Лим нарын эзэмшдэг “Женко Холдинг Пи-Ти-И” компани.

- Монгол Улсын иргэн Батсүрэн Баттулга нь “Монсино транс Пи-Ти-И” компанийг Ерөнхийлөгч Х.Баттулгын “Женко Холдингс Пи-Ти-И” компанийн байранд 2018 онд Сингапурын оффшор бүсэд үүсгэн байгуулжээ.

- Х.Баттулгын дипломат паспорт хэд хэдэн компани байсан нь ил болсон. Түүний дипломат паспорт дээр нь “Эм-Си-Би Холдингс Пи-Ти-И”, “Финсланд” Пи-Ти-И, “Биз-Интегрэйшн” Пи-Ти-И зэрэг компани бүртгэлтэй байна.

- Х.Баттулга УИХ-ын гишүүн байхдаа Сингапурт “Атом Индастриз Энтерпрайз” Пи-Ти-И, “Ассет Профешионал Сервисес” Пт-Ти-И компанийг бас үүсгэн байгуулсан байна. Энэ бүгдээрээ оффшор компани юм гэсэн 3 цуврал нийтлэгджээ.

Гэвч эдгээр мэдээлэл цацагдсаны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга Сингапурт байгуулсан компаниа шинэ оны өмнөхөн татан буулгажээ гэсэн мэдээллийг IKON.MN сайт 2021 оны 1-р сарын 15-ны өдөр нийтэллээ.

Тус мэдээлэлд... Ерөнхийлөгч Х.Баттулга нь нэг сая сингапур долларын дүрмийн сантай “GENCO HOLDINGS PTE LTD” компанийг 2001 онд Сингапур улсад үүсгэн байгуулж, 50 хувийг нь эзэмшиж байжээ. Электроник тоног төхөөрөмжийн бөөний худалдаа эрхлэх зорилготой GENCO HOLDINGS компанийг 2020 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр татан буулгасан болохыг Сингапурын засгийн газрын эх сурвалж баталлаа.гэжээ.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.