Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Ричард Гир: Миний Монголд ирэх дуртай гол шалтгаан нь Монголын соёл уламжлал дахь бурхны шашны нөлөөтэй холбоотой. Монголд байгалийн баялгаас илүү дотоод сэтгэлийн агуу их баялаг хүч бий

Холливудын алдарт жүжигчин, Буддын шашны шүтэн бишрэгч гэдгээрээ монголчуудад танигдсан Ричард Гир манай улсад 4 удаа айлчилж байжээ.

Ричард Гир өнгөрсөн 1996, 2010, 2014, 2017  онуудад Монгол Улсад ирж байсан.

1996, 2014 онуудад баримтат кино хийхээр манай улсад ирж байсан бөгөөд 2010 онд Ричард Гир Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс зохион байгуулж буй ‘Монголын бурхан шашин’ нэртэй олон улсын хэмжээний бага хуралд оролцож байсан юм.

Тухайн хуралд оролцож байх үеэрээ “Миний Монголд ирэх дуртай байдаг гол шалтгаан нь Монголын соёл уламжлал дахь бурхны шашны нөлөөтэй холбоотой. Шинжлэх ухаан өндөр хөгжсөн ч хүний сэтгэлийг судлах тал дээр мухардалд орсон. Энд буддын шашин хариулт өгч чадна. Энэ бол шинжлэх ухаанч шашин. Монголд байгалийн баялгаас илүү дотоод сэтгэлийн агуу их баялаг хүч байна” гэж илтгэлдээ онцолж байсан юм.

Үүний дараа 2017 онд Ричард Гир Монгол Улсад ирэхдээ “Төрийн ордон”-оор зочилж байсан. Тухайн үед бурхны шашин, тэр дундаа хэлмэгдүүлэлтийн үед эх орноос гарч явсан лам буцаж ирээд багшийнхаа шарилыг говиос хайдаг өгүүлэмжтэй кино хийхээр зорьж ирсэн хэмээн ойрын эх сурвалжууд мэдээлсэн байна. Энэ төсөл амжилттай цааш үргэлжилбэл кино зураг авалтын ихэнх хэсгийг манайд хийгдэнэ гэж мэдээлж байсан билээ.

Ричард Гир нь Далай ламын дотны найз. Түвдийн хүний эрхийн төлөө тэмцэгч, Түвдийг дэмждэг учраас  Далай ламтай адил тэрээр Хятадад очих эрх нь хасагдсан. Өдөр бүр бясалгал хийдэг, шашны зан үйлийг ёсчлон дагадаг нэгэн.

Буддын шашинтай Ричард Гир монголчуудад маш их элэгсэг ханддаг бөгөөд буддын шашны агуу соёлын өвийг тээсэн ард түмний хувьд буддын шашин соёлоо сэргээх ёстой, төр засаг хийгээд сүсэгтнүүд оюун санааны өв соёлоо сэргээх ажлууд хийгээсэй, өөрийн хувьд үргэлж дэмжинэ гэдгээ илэрхийлдэг билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.