Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
ЭМ-ийн сайд нэгдүгээр төрөх болон НЭМГ-ын даргыг ажлаас нь чөлөөлөхийг хотын даргаас хүсжээ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 1-р сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 02.00 цагт шуурхай хурал зарлаж, Нэгдүгээр амаржих газарт өчигдөр өглөө төрсөн эхийг орой нь  ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ гэрийн шаахай, халаадтай нь машинд суулгасан асуудлыг хариуцлага тооцох асуудлыг хэлэлцжээ.


Шуурхай хуралд НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, Нэгдүгээр амаржих газрын дарга А.Дүүрэнбилэг, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Нямхүү болон албаны бусад хүмүүс онлайнаар оролцсон байна.

Дөнгөж төрсөн нялх эхийг зөөвөрлөхдөө хүнлэг бус хандсан асуудлаар холбогдох албаныхнаас мэдээлэл авсны дараа харьяаллын дагуу Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазараас Нэгдүгээр амаржих газрын дарга А.Дүүрэнбилэг, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нарыг ажлаас чөлөөлөх хариуцлага тооцохыг хүсэж, албан тоот илгээжээ. Нийслэлийн төрөх эмнэлгүүдийг Нийслэлийн эрүүл мэндийн газар удирдлагаар хангадаг учир харьяаллын дагуу хариуцлага хүлээлгэх асуудлыг хотын дарга шийдэх юм.  

Харин ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүд хуулийн дагуу цалингийн тодорхой хувиар торгох арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.