Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
О.Шинэбаяр: Ахлагчийн сургууль жилд 1500-2000 орчим ахлагч бэлтгэдэг

Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн ахлагч бэлтгэх дамжааны сургалтууд нь агентлаг, аж ахуйн нэгж байгууллагын захиалга, сонгон шалгаруулалтад үндэслэн явагддагаараа онцлогтой. Мэргэжлийн сургалтын давтамж жилд 4-6 удаа, гэрээт харуул хамгаалалтын чиглэлийн сургалтыг тухайн хичээлийн жилийн сондгой саруудад тогтмол зохион байгуулж, жилд дунджаар 1500-2000 орчим сонсогч, суралцагчийг сурган төгсгөдөг.

Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлж, бүх шатны боловсролын байгууллагын танхимын хичээл, сургалтыг зогсоосон энэ үед ахлагч бэлтгэх сургалтуудыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн арга зүйч, хошууч  О.Шинэбаяраас тодрууллаа.
 
-Ахлагчийн сургуулийн ахлагч бэлтгэх дамжааны сургалтуудыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар  товч мэдээлэл өгнө үү?

Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлж, бүх шатны боловсролын байгууллагын танхимын хичээл, сургалтыг зогсоосонтой холбогдуулан 2019-2020 оны хичээлийн жилд төлөвлөж байсан танхимын сургалтууд цуцлагдаж, бид зарим мэргэжлийн сургалтыг цахим хэлбээр зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар “Цагдаа”, “Цагдаа жолооч”, Дотоодын цэргийн “Харуулчин” мэргэжлийн сургалтыг 466 суралцагчтайгаар 45 хоногийн богиносгосон хугацаанд цахим хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн. Хичээлийг  2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлүүлэн  E-Mind, Zoom, Google meeting програм зэргийг хослуулан цахим хэлбэрээр зааж байгаа.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Харуул хамгаалалтын албаны ажилтан” мэргэжлийн дамжааны сургалтыг эхлүүлэхээр бүртгэл нь хийгдэж дууссан. Сургалтыг хэзээ эхлүүлэх хугацаа нь одоогоор тодорхой болоогүй байна. Харин Онцгой байдал, Хил хамгаалах байгууллагын хувьд энэ сарын байдлаар ахлагч бэлтгэх дамжааны сургалтын бүртгэл хийгдээгүй байна. Эдгээр байгууллагуудын хувьд зарим төрлийн хичээл, сургалт “нууц”-ын зэрэглэлтэй явагддаг тул сургалтыг цахимаар зохион байгуулах боломжгүй.
Нөхцөл байдал сайжирч, хэвийн горимд шилжсэн тохиолдолд холбогдох мэргэжлийн байгууллагын шийдвэр, зөвлөмжийн хүрээнд танхимын сургалт хэвийн явагдах боломжтой.
 
 -Жилд хичнээн тооны ахлагч бүрэлдэхүүнийг бэлтгэн гаргадаг вэ?

Захиалагч агентлагийн сургалтын эрэлт хэрэгцээ, захиалга, бодомж төлөвлөлтөөс хамаараад төгсөгчдийн тоо харилцан адилгүй байдаг. Нэг хичээлийн жилд ихэнх мэргэжлийн сургалтууд маань 2-3, заримдаа 4 удаа элсэлт авах тохиолдол бий. Сургалтын үйл ажиллагаа хэвийн горимоор үргэлжилж буй тохиолдолд нэг удаа хичээллэх  суралцагчдын тоо 600-800 хүрч,  жилдээ дунджаар 1500-2000 орчим  ахлагч бэлтгэж төгсгөдөг.


-Ахлагчийн сургуулийн мэргэжлийн сургалтуудыг хэрхэн зохион байгуулж байгаа вэ?

Манай сургууль нь өнөөдрийн байдлаар мэргэжлийн сургалтын буюу богино хугацааны сургалтыг Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Хил хамгаалах, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар ахлагч, эдгээр байгууллагын офицер албан тушаалын ангиллын захиалгат сургалтыг тухайн агентлагийн захиалга, сонгон шалгаруулалтад үндэслэн зохион байгуулдаг.  

Танхимын үндсэн сургалтаас гадна, цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг баримтлах, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил гээд бүхэлдээ ур чадвар, зөв хандлага төлөвшүүлэхэд чиглэдэг.

Сургалтаа практик орчинд ойртуулахад анхаарч, захиалгат байгууллагын байгууллагын онцлогт тохирсон танхимуудад дадлага, сургалтыг зохион байгуулж байгаа нь  үр дүнгээ өгч байна.
Үүний зэрэгцээ сонсогчдын хээрийн гаралт, танилцах болон үйлдвэрлэлийн дадлага, клиник сургалт, мото бэлтгэл, усанд сэлэлтийн анхан шатны сургалтыг танхимын бус цагаар зохион байгуулдаг нь манай  сургалтын бас нэгэн давуу тал юм. Сонсогч, суралцагчид үүрэг гүйцэтгэх ур чадвар эзэмшиж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. 
 
- Ахлагчийн сургуульд элсэн суралцахыг хүсэж байгаа иргэдэд ямар шаардлага тавигддаг вэ? 

Элсэгчдэд тавигдах шаардлагын хувьд агентлаг бүр өөрсдийн чиг үүргээс хамаараад ахлагч бүрэлдэхүүнд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагууд бий.  Жишээ нь 18 насанд хүрсэн, Монгол Улсын иргэн байх, хугацаат цэргийн албыг биеэр болон оюутан цэрэг, дүйцүүлэхээр хаасан байх, гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй, шивээсгүй байх гэх мэт нийтлэг шаардлагууд байдаг.

Манай иргэд  мэргэжлийн дагуу элсэгчдэд тавигдах нийтлэг шаардлага, бүрдүүлэх материалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын  police.gov.mn, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын  cd.gov.mn, Хил хамгаалах ерөнхий газрын bpo.gov.mn, Онцгой байдлын ерөнхий газрын   nema.gov.mn  сайтаас авч болно. Мөн Ахлагчийн сургуулийн 98131319, 70155008, 70155002 холбогдох боломжтой. Бид сургалтууд товлогдохоор эдгээр агентлагуудын болон  Их сургуулийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хүргэнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.