Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Ж.Чинбүрэн: Веросел вакцин коронавируст бүхэлд нь нөлөөлж чадах нь тогтоогдсон учраас дархлаажуулалтад ашиглаж байгаа

УИХ-ын гишүүн, дархлаажуулалтын ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн "Мэдээний урсгал" нэвтрүүлэгт орох үеэрээ коронавирусний тархалтыг хумих болон вакцинжуулалттай холбоотой мэдээллийг өгсөн юм.

Тэрээр "Коронавирусний эсрэг вакцинжуулалтын процесс манай улсад маш хурдацтай явагдаж байна. Сая нэг хэсэг хөл хорионы дараахан бид сандарсан нь нийлүүлэлттэй холбоотой. Учир нь вакцин үйлдвэрлэгч байгууллагууд нь дэлхий даяар захиалга ихтэй нийлүүлэх хэмжээндээ бүтээгдэхүүнээ нийлүүлж чадахгүй байсан.

Харин манай улсын хувьд яаж ийж байгаад вакцинаа авч чадаж байна. Мэдээж хоцорч байгаа тал байгаа ч вакцинжуулалтаа явуулж байгаа. Өнөөдрийн байдлаар манай улсад 707 мянган хүн эхний тунгаа тариулсан. Хоёр дахь тунгаа 249.971 хүн хийлгэсэн байна. Монгол улсын эрүүл мэндийн салбар тийм муу биш. Ялангуяа вакцинжуулалтын тал дээр. Яг өнөөдрийн байдлаар нас барсан тохиолдлууд дунд вакцины эхний тунгаа тариулсан хүн нэг ч байхгүй. Энэ сайн мэдээ байхгүй юу. Хүмүүс ингэж бодож байх шиг байна.  Вакцин тариулсны дараа дархлаажуулалтын эсрэг бие байгаа эсэхийг үзэж байж дархлаа тогтсон эсэхийг мэдэж байна гэж таамаглаж байгаа. Энэ тийм биш. Шинжлэх ухааны үндэслэлээр шууд таны бие энэ вирусний эсрэг хамгаалалттай болсон гэдгийг үзүүлдэг нэг ч шинжилгээний арга байхгүй. Ганцхан шинжилгээний арга нь статистик тоон мэдээ. Нийт хэдэн хүнд вакцин хийсэн. Тэр хүмүүс дунд өвчлөл болон нас баралт хэр байгааг тооцоолоод гаргадаг.

Өнөөдөр Монгол улсад хэрэглэж байгаа гурван вакцин байна. Тэдний үр дүнгийн хувьд хамгийн өндөр нь 96 хувьтай Файзер, Спутник, харин 80-аас дээш хувьтай Веросел вакцин. Мөн 75-78 хувийн үр дүнтэй байгаа.

Тийм юм бол одоо хэрэглэж байгаа вакцинуудаас хамгийн сайн үр дүнтэйг нь яагаад хэрэглэж болохгүй байна вэ? гэдэг асуулт гарч ирнэ. Вирусууд мутацид орлоо гэж бодъё. Коронавирусний нэг “S” гэсэн антеныг  үгүй хийхийн тулд дээрх вакцинуудыг хийсэн. Гэтэл коронавирусний дөрвөн төрлийн антен байгаа. Веросел вакцин коронавирусний дөрвөн антены эсрэг үйлчилж дархлаа тогтоож байгаа. Одоо бид мутацид орох вирусний тухай ярьж байгаа. Тэгвэл гадаргуугийн антен байхгүй бол таны биед байгаа тэр вирус ажиллаж чадахгүй. Тодруулбал, Веросел вакцин үржих чадваргүй болсон амьд вирусийг үхмэл болгоод хүний биед хийж байгаа юм. Нөгөө вирус бүтэн биеээрээ орж ирж байна гэсэн үг. харин үлдсэн вакцинуудын хувьд хүний биед дархлаа үүсгэх, нөлөөлөх ганц хүчин зүйлийг татаж аваад хийж байгаа. 

Одоог хүртэл ДЭМБ-аас энэ вакциныг дэмжсэн тогтоол гараагүй л байгаа. Яагаад? Тэгэхээр Засгийн газар хариуцлага хүлээдэг. ДЭМБ ямар нэг шалтгаанаар Спутник вакциныг зөвшөөрөөгүй байна. Түүний учрыг олтол Монголын Засгийн газар нийтээрээ тэр вакциныг хийж болохгүй байна. Яагаад гэвэл хэн нэгэн эндээд нас барчихвал Засгийн газар хариуцлага хүлээнэ. Тийм учраас энэ хариуцлагын асуудал чухал.  Өнөөдөр хувийн хэвшлээр дамжуулан 10.000 хүнд Спутник хийсэн байгаа" гэлээ.

Мөн тэрээр "Засгийн газраас барьсан тактикийн хамгийн зөв алхам нь хамгийн түрүүнд эрсдэлтэй бүст ажилладаг хүмүүсийг дархлаажуулж эхэлсэн. Үүний ачаар эмнэлэгт 3000 гаруй хүн коронавирусний халдварын улмаас хэвтэж байхад эмч эмнэлгийн ажилчид тэдний төлөө ажиллаж байна. Эмч нар өвдөж байгаа тохиолдолд асар цөөн. Яагаад гэвэл тэднийг вакцинд хамруулж чадсан. Европт нэг сувилагч вакцин хийлгэхгүй гээд ажлаа хйиж байгаад өвчтөнүүдэд халдвар тараасан. Энэ асуудлыг яах вэ гэсэн асуудал яригдаж байгаа. Учир нь нөгөө халдвар авсан хүн нь түүнийг шүүхэд өгсөн. Гэтэл манай улсад тийм зүйл байхгүй. Энэ бол ололт" гэсэн юм. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.