Уншиж байна...
Жолооны эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 242 хэргийг шүүхэд шилжүүлжээЖ.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээДЭМБ Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлааЧинагийн Галсан “Мэргэн ном” цомын эзэн боллооНаадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто зам, гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр 14 цагт нээнэЦЕГ: Хүний биед халдсан "Б"-д торгох шийтгэл ногдуулавТүүхий эдийг эргэлтэд оруулж, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцовЭрчим хүчний реформ хийхэд Дэлхийн банктай хамтарч ажиллахаа Ерөнхий сайд илэрхийллээӨнөөдөр буюу есдүгээр сарын 25-ны 23:00 цагаас хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэҮндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлааДэлхий хоёр сартай болох түүхэн мөч энэ долоо хоногт тохионоКалифорни мужийн сургуулиудад ухаалаг утас ашиглахыг хориглох, хязгаарлах хууль батлагдлааНӨАТ-ын баримт хуурамчаар үйлдэн 2.5 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон хэрэг гарчээЛ.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарайН.Даваадорж: Машинаас буугаад тав алхахад л тэсэрч дэлбэрээгүй гранатууд таарч байлаа
Д.Бат-Эрдэнэ: Шадар туслагч, менежер, ухуулагч нар л нэр дэвшигчийнхээ тойрогт шилжин санал өгч болно

Сонгуулийн ерөнхий хорооны Хууль эрх зүйн хэлтсийн ахлах референт Д.Бат-Эрдэнэтэй нэр дэвшигчид хэрхэн сурталчилгаа хийх талаар тодрууллаа.

-УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчид тодорч байна. Сонгуулийн Ерөнхий хороо нэр дэвшигчдийн материалыг хэдий хугацаанд хүлээж авах вэ?
-Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу намуудын нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 16-нд дууссан. Намууд болон бие даан нэр дэвшигчид тавдугаар сарын 17-21-ний дотор Сонгуулийн ерөнхий хороонд материалаа ирүүлэх ёстой. Материалыг Сонгуулийн Ерөнхий хороо тав хоногийн дотор хянаад энэ сарын 26-нд тогтоол гаргана. Харин зургадугаар сарын 2-нд албан ёсоор нэрсийг зарлаж, нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулна. Үнэмлэх гардуулснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм.
-Нэр дэвшигчдэд ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Хуульд нийтлэг болон тусгай гэсэн хоёр төрлийн шаардлага бий. Жишээ нь тусгай шаардлагад авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож шүүхээр ял шийтгэгдээгүй, ял эдлээгүй байх ёстой. Мөн татварын өргүй, аль нэг компанийн 51 хувь болон түүнээс дээш хувьцаа эзэмшдэг бол тухайн хуулийн этгээд нь татварын өргүй байх учиртай. Бас зээл барьцаа, батлан даалтын өргүй байх шаардлага тавьж байгаа. Тэгээд эдгээр шаардлагыг хангаж байгаа эсэх талаар холбогдох байгууллагуудаас лавлагаа авна. Тухайлбал, Татварын ерөнхий газраас лавлагаа авна. Үүнийг цахимаар авч болж байгаа юм билээ. Улсын дээд шүүхээс шүүх, арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих өртэй эсэх талаар лавлагаа авна. Цагдаагийн байгууллагаас авлига, албан тушаалын хэрэг болон ял эдэлж байгаа эсэх талаар лавлагаа авах учиртай. Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасны дагуу бүрдүүлбэл зохих баримт бичгүүдийн талаарх жагсаалтыг гаргаж цахим хуудастаа байршуулсан байгаа.
-Сурталчилгаа хийх талаар ямар шаардлага тавьж байна вэ?
-Сонгуулийн сурталчилгаа зургадугаар сарын 02-ноос албан ёсоор эхэлж 21 хоногийн хугацаанд явна. Сурталчилгаа явуулах найман төрлийн арга хэлбэрийг хуулиар зөвшөөрсөн. Тухайлбал, хэвлэмэл материал сонгогчдод тараах. Мөн өдөр тутмын болон бусад сонин сэтгүүл ашиглаж сонгуулийн сурталчилгаа хийх арга хэлбэр бий.
-Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалд хэмжээ тогтоосон биз дээ?
-Тийм. Тухайлбал, сонин гэхэд нийт гаргасан хэвлэлийн эх нь гурван хэвлэлийн хуудаснаас хэтрэхгүй байх ёстой. Мөн сэтгүүл гаргалаа гэхэд гурван хэвлэлийн хуудаснаас хэтрэхгүй юм. Бас ухуулах хуудас хэвлэж тараах, тогтоосон байршлуудад тавих палкат нь нэг хэвлэлийн хуудаснаас хэтрэхгүй байх ёстой. Хэвлэлийн нэг хуудас нь А4 хэмжээтэй найман нүүр юм. Өөрөөр хэлбэл бичгийн цаасны найман нүүр гэсэн үг.
-Хэвлэмэл материалаас гадна сурталчилгаа хийх бусад арга хэлбэрийн талаар тодруулж өгнө үү?
-Сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз, цахим орчин, тээврийн хэрэгсэл ашиглах, сонгогчидтой уулзаж хурал цуглаан зохион байгуулж болно гэж хуульчилсан. Радио, телевиз хоногт нэг цагаас хэтрэхгүйгээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлнэ.
-Тэгэхээр радио, телевизээр нэг нэр дэвшигч хэдий хугацаанд сурталчилгаа хийх боломжтой вэ?
-Телевиз хоногт 60 минут сурталчилгаа хийнэ. Тэгэхээр тухайн телевизтэй зургаан нэр дэвшигч сурталчилгаа хийх гэрээ хийсэн бол нэг нэр дэвшигчид 10 минут ногдоно гэсэн үг. Ер нь нэг нэр дэвшигчийн сурталчилгаа 15 минутаас хэтрэх ёсгүй. Энэ хэмжээ хязгаарт баригдаж сонгуулийн сурталчилгаа явуулна. Үүнд нь давталт бас хамаарч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Радио бас адилхан.
-Олон нийтийн сүлжээний цахим орчинг сонгуулийн сурталчилгаанд хэрхэн ашиглах талаар хуульд тусгасан бэ?
-Цахим орчин ашиглаж сонгуулийн сурталчилгаа явуулах журмыг Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтарч баталсан. Гурван төрлийн цахим хуудас ашиглана. Нэр дэвшигч өөрийн цахим хуудсаа ашиглаж болно. Мөн олон нийтийн сүлжээний цахим хуудас буюу фэйсбүүк, инстаграм, твиттерийг нэг нэр дэвшигч тус бүр нэгийг ашиглаж болно. Энэ тохиолдолд тухайн цахим хуудасны холбогдох мэдээллийг аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлэх ёстой. Тэгэхдээ сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ авснаас хойш хоёр хоногийн дотор бүртгүүлэх учиртай. Бусад цахим хуудас гэдэгт мэдээ, мэдээллийн вэб сайтууд орно. Үүнд баннер хэлбэртэй сурталчилгаа явуулна гэсэн зохицуулалтууд бий.
-Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор зогссон байхад цахим хувь хүмүүсийн цахим хуудсаар сурталчилгаа явдаг тал бий. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Харилцаа холбооны зохицуулах хороо фэйсбүүк компанитай хамтран ажиллаж байгаа. Үүнд хяналт тавьж ажиллана.
-Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээгүй байхад нэр дэвшихээр горилогчид өөрийн зурагтай постероо цахим хуудастаа тавиад эхэлсэн. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү?
-Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн эсэхэд хуулийн байгуулагууд хяналт тавина. Цагдаа, тагнуул, МХЕГ, ШӨХТГ зэрэг байгууллагууд хянана. Хуульд нийт 36 төрлийн зөрчил зааж өгсөн байдаг. Эрх бүхий субьектууд хянаад явна. Мөн иргэдийн гомдол мэдээллийн мөрөөр хууль зөрчсөн эсэхийг шалгана.
-Сонгуулийн үеэр хуурамч мэдээллийг хязгаарлахад ямар нэг зохицуулалт хийх үү?
-Би дээр Харилцаа холбооны зохицуулах хороо Фэйсбүүк компанитай хамтран ажиллаж хяналт тавина гэж хэлсэн. Хэрэв, нэр дэвшигч бүртгүүлээгүй хаягаараа сурталчилгаа явуулсан бол тухайн хаягийг шууд хаана. Харин хэвлэл мэдээллийн байгууллагууд сурталчилгааныхаа хязгаарыг давуулсан бол тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна.
-Царцааны нүүдэл гэсэн сонгуулийн шинэ нэр томьёо бий болсон. Үүнийг сонгуулийн тухай хуулиар зогсоосон гэж байгаа. Гэхдээ зарим албан тушаалтныг өөр тойрогт шилжиж саналаа өгөхийг зөвшөөрсөн шүү дээ?
-Өмнөх сонгуулиудаар иргэн санал өгөх өдрөөс 14-өөс доошгүй өдрийн өмнө шилжүүлгээ хийлгэдэг байсан. Сонгуулийн тухай хуулиар сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг бүрэн зогсоосон. Гэхдээ Шадар туслагч, менежер, ухуулагч нар л нэр дэвшигчийнхээ тойрогт шилжин санал өгч болно.
-Коронавирусийн халдвар тархах эрсдэл олон хүн цугласан газарт өндөр гэсэн сэрэмжлүүлэг явж байгаа. Иргэд сонгууль өгөхөд олон хүн цуглаж, бөөгнөрөхгүй байх талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Сонгуулийн ерөнхий хороо­ноос Улсын онцгой комисст таван төрлийн үйл ажиллагаанд тусгайлсан зөвлөмж гаргаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Үүнд санал авах ажиллагааг зохион байгуулахтай холбоотой асуудал бий. Улсын онцгой комиссоос зарласан өндөржүүлсэн бэлэн байдал тавдугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ. Тэгэхээр өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах эсвэл эс сунгах эсэхийг мэдэхгүй байна. Үүнээс шалтгаалж тухайн цаг үе болгонд зөвлөмж өгнө гэж шийдвэрлэсэн байгаа.

ЭХ СУРВАЛЖ :"АРДЧИЛАЛ ТАЙМС" СОНИН

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.