Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
К.Оюун-Эрдэнэ: “Арбидол” эмийг ууж хордсон, элгээ гэмтээсэн иргэд эмнэлэгт ирсээр байна

ТТАХНЭ-ийн Дотрын нэгдүгээр тасгийн Уушгины эмч К.Оюун-Эрдэнээс Арбидол болон бусад вирусийн эмүүд, сүүлийн үед иргэдэд илэрч буй коронавирусийн шинж тэмдгийн тухай сэдвээр тодруулга авлаа.

-Коронавирусийн эмчилгээнд “Арбидол” эмийг хэрэглэх тухай мэдээллүүд их түгж байна. Эм зүйч нар ч мөн урьдчилан сэргийлэх зорилгоор бага тунгаар уухыг санал болгоод байгаа шүү дээ.

-Улаан бүсэд ирсэн өвчтөний биеийн байдлыг хөнгөн, хүндэвтэр, хүнд, маш гэж ангилан эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Хүндэвтэр оноштой өвчтөн гэдэг нь халдвар уушгинд орж хатгалгааны голомт үүссэн, тодорхой хэмжээнд амьсгалын дутагдалд орж эхэлсэн өвчтөнийг хэлээд байгаа юм. Хөнгөн иргэдийн хувьд уушгины хатгалгаа болоогүй, хөнгөн шинж тэмдэг илэрч буйг хэлнэ.

Тэдгээр иргэдийн эмчилгээнд вирусийн эмийг зөвлөхгүй байгаа. Зөвхөн шинж тэмдгийн болон дархлаа дэмжих эмчилгээ хийгдэнэ. Вирусийн эсрэг эм нь маш хүчтэй учир элэгний үй л ажиллагааг доголдуулах болон бусад эрхтэнд сөргөөр нөлөөлнө. Өөрөөр хэлбэл халдвар уушгинд орж хүндэрсэн үед л “Арбидол” болон бусад вирусийн эмийг схемээр уухыг зөвлөж байна. Түүнээс биш урьдчилсан сэргийлэх зорилгоор дур мэдэн ууж болохгүй. Эсрэг заалттай гэсэн үг юм.

-Иргэдийн дунд тус эмийг урьдчилсан сэргийлэхээр нэг ширхэг, эмчилгээнд дөрвөн ширхгээр өдөрт нэг удаа ууна гэсэн байсан?

-Вирусийн эсрэг эмэнд тун гэж байхгүй. Хүн бүрийн биеийн байдал, шинж тэмдэгт тулгуурлан схемээр уулгадаг. Тиймээс коронавирусийн халдвар батлагдаагүй, шинж тэмдэггүй иргэдэд хориотой. Хөнгөн хэлбэрийн үед ч уух заалтгүй.

Ялангуяа онош батлагдаад гэрээр эмчилгээ хийж буй иргэдийн хувьд вирусийн эмийг дур мэдэн ихээр ууснаас болж түүндээ хордож, гүн хордлогын шинжтэй болон элэг өвчилсөн ирж байна. Өөрөөр хэлбэл, уушги нь хэвийн хэр нь элэгний үйл ажиллагаа алдагдсан иргэд ихээр ирж байна. Арбидол эмийг уухын тулд тан, лаа зэрэг олон эмчилгээтэй хавсарч эмчийн заавраар хэрэглэнэ. Нэг эмийн бус дөрвөн таван эмийг зэрэг хэрэглэж, хордлогод орсон нь ч байна.

-Улаан бүсэд ирж буй өвчтнүүд ихэвчлэн ямар байдалтай ирж байна вэ?

-Нэгт орны ачаалал их байна. Нөгөөтэйгүүр ихэнх нь хөнгөн шинж тэмдгийг анзаарахгүй, тоохгүй явсаар хүндрүүлсэн тохиолдлууд байна. Ялангуяа сүүлийн үед коронавирусийн шинж тэмдэг нь харшил, ханиадтай төстэй болсон. Бараг түүнээс ч хөнгөн, үл мэдэг шинж тэмдэгтэй явсаар гэнэт хүндэрч ирж байна.

Багахан нус гоожих, хамар битүүрэх, хоолой сэрвэгнэх, найтаалгах зэрэг харшилтай андуурагдаж хугацаа алдсаар байна. Харин ахимаг насны иргэдийн хувьд амьсгаадах шинж тэмдгээр илэрч байна. Илэрсэн шинж тэмдгийг хүнд байгаагаа мэдэхгүй хүндрүүлж байгаа нь түгээмэл. Таргалалттай, зүрхний дутагдалтай, чихрийн шижинтэй иргэд хүндэрч байна.

-Коронавирустэй ижил шинж тэмдэгтэй вирусийн ханиад гадуур байгаа юу?

-Байгаа. Гэхдээ бас шинж тэмдэг багахан өөр байгаа. Харшлын суурьтай ханиалгатай коронавирусийг их андуурч байна.

-Коронавирусийн халдварын нууц хугацаа гэж бий юу?

-Эхний таван хоногт PCR болон бусад шинжилгээ худал заах магадлал өндөр. Тиймээс ХӨСҮТ-ээс хавьтал болсон иргэдээс зургаа дахь өдөр шинжилгээ авах чиглэл ирсэн.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

эх сурвалж: eguur.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.