Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Б.Намуун: Тэтгэлэгтэй сургалтад 18-34 насныхныг бүртгэж байна

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд "Ковид 19"-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Тус дугаарт залгаж байгаа иргэдийн дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 13 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.46 минут байна. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажилтан Б.Намуунаас зарим зүйлийг тодрууллаа.

-Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын эсрэг  дархлаажуулалт хэдэн хувьтай байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалт эхэлснээс хойш 1.103.133 хүн I тунд, 1.014.769 хүн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2459 /20.6хувь/ жирэмсэн эх, 12-15 насны 44750 /50.3 хувь/ хүүхэд, 16-17 насны 20.401 /60.2 хувь/ хүүхэд тус тус II тунд хамрагдлаа. Астразенека вакцины III тунг зорилтот бүлгийн хүмүүст сайн дурын үндсэн дээр хийж эхэлсэн бөгөөд одоогоор 486 хүн вакцины давтан тунд хамрагдсан. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой.

-Коронавирусийн шинжилгээ хаана авч байгаа вэ?

-Сургууль, цэцэрлэгийн байрыг чөлөөлж байгаатай холбогдуулан Баянгол дүүрэгт байрлах шинжилгээний цэгийн байршил өөрчлөгдсөн. Шинжилгээний цэгүүдэд 09:00-12:00 цагийн хооронд түргэвчилсэн шинжилгээ авч байгаа. Байршлуудын хувьд:

  • Баянгол дүүргийн “Эмүжин” төв /“Өргөө” кинотеатрын урд “Петровис” ШТС-ын баруун урд талд/
  • Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэг цэгийн үйлчилгээ /100 айл “Жоби” төвийн зүүн талд/
  • Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэгдсэн эмнэлэг  /СУИС-ийн замын урд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хашаан дотор/
  • Баянзүрх дүүргийн авто оношилгооны төвийн зогсоол
  • Сонгинохайрхан дүүргийн 5 шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
  • Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” спорт цогцолборын гадна талбай.

-Нийслэлийн лавлагаа мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь “Ковид-19”-ээс гадна нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний талаарх мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэдэг. Залуучуудад зориулсан тэтгэлэгтэй сургалт болно гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төсөл”-ийн хүрээнд вакумжуулсан тэтгэлэгт багц сургалтыг зохион байгуулж байгаа. Уг сургалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг e-mongolia.mn цахим хуудас болон Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн зургаан салбараар наймдугаар сарын 16-22-ны хооронд бүртгэнэ. Сургалтад хамрагдаж амжилттай төгссөн залуучуудад гэрчилгээ олгох бөгөөд ажил олгогч байгууллагуудаас ирсэн ажлын байранд  бэлтгэх, холбон зуучлах ажлыг зохион байгуулна. Мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, төсөл хөтөлбөрт бүрэн хамрагдсан залуучуудад нэг сая хүртэлх төгрөгийн тэтгэлэг олгоно. Тодруулбал, сургалтад бүрэн хамрагдаж төгссөн, гэрчилгээ авсан залуучуудад 500 мянган төгрөг, сургалтад бүрэн хамрагдаж төгссөн, гэрчилгээ авсан залуучууд ажлын байранд дадлагажсан бол мөн 500 мянган төгрөгийн тэтгэлэг тус тус олгоно. Хөтөлбөрт хамрагдах залуучуудад дараах үндсэн шаардлагыг тавьж байгаа. Үүнд:

  • Сүүлийн гурван сарын хугацаанд ажил, хөдөлмөр эрхлээгүй
  • 18-34 насны Монгол Улсын иргэн /Их, дээд сургуулийн оюутан, мэргэжлийн байгууллагын суралцагч хамаарахгүй/ байна гэж заасан байгаа.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.