Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Б.Буянтогтох: Коронавируст халдварын давлагаа дэгдсэн ч эмийн хомсдолд орохгүй

Ковид-19 халдварын эсрэг үйлчилгээтэй Арбидол эмийг эмчилгээний жагсаалтаас хассан гэх мэдээлэл тархаж байна. Тэгвэл энэ талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, бодлого хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтохоос тодрууллаа.

-Арбидолыг ковид-19 халдвартай өвчтнүүдийн эмчилгээний жагсаалтаас хассан гэдэг мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Коронавируст халдварын эсрэг эмчилгээний түр журам гэж байдаг. “Ковид-19” нь шинэ вирус учир ДЭМБ болон бусад улс орнууд эмчилгээний заавар зөвлөмжөө байнга шинэчилдэг.

Яг үүний адилаар Монгол Улс ч гэсэн “ковид-19”-ын эсрэг эмчилгээний удирдамждаа өөрчлөлт оруулдаг. Хамгийн сүүлд Эрүүл мэндийн сайдын А 549 дүгээр тогтоолоор есдүгээр сарын 6-нд энэхүү жагсаалтыг шинэчилсэн. Үүнд орсон нэг өөрчлөлт нь Арбидолыг sars cov-2 буюу коронавирусний эсрэг өвөрмөц үйлдэлтэй эмийн жагсаалтаас хассан явдал юм.

-Арбидолыг яагаад өвөрмөц эмийн жагсаалтаас хасахаар болсон бэ?

-ДЭМБ-аас “ковид-19”-ийн эсрэг өвөрмөц үйлдэлтэй эм гэж зарлаагүй учраас манайх Арбидолыг өвөрмөц үйлдэлтэй эмийн жагсаалтаас гаргаж ерөнхий вирусийн эсрэг үйлдэл бүхий эмийн сонголтод оруулсан. Өнөөдрийг хүртэл олон хүнийг уг эмээр эмчилж байна.

Арбидол эмийн тухайд томуу, томуу төст амьсгалын вирусийн шалтгаант цочмог халдварт өвчинд түгээмэл хэрэглэдэг.

ОХУ-д тус эмийг томуугийн улиралд юм уу коронавируст халдварын хөнгөн болон сэжигтэй тохиолдолд эмчийн заавраар хэрэглэж болно гээд заачихсан байгаа. Тиймээс манайх ч гэсэн цаашид “ковид-19” туссан хүний биеийн нөхцөл байдал, онцлогоос шалтгаалан эмчийн зааврын дагуу хэрэглэх юм.

Өөрөөр хэлбэл томуугийн улирал эхэлж байгаатай холбогдуулан хэрэглээний заалтыг өргөтгөж өгсөн гэж хэлж болно.

Өөр нэг шалтгаан нь жирэмсэн эмэгтэйчүүдэд энэхүү эмийг зөвлөхгүй байгаа. Мөн элэгний дутагдал, элэгний архаг хууч өвчтэй хүмүүст ч гэсэн. Учир нь халдвар авсан үед заавал Арбидол авч уу гэхээр дээрх онцгой заалттай хүмүүс энэ эмийг хэрэглэж болохгүй болчихоод байгаа юм. Тиймээс эмчийн заалтаар гээд байгаа юм.

-Өвөрмөц үйлдэлтэй эмийн жагсаалт гэж юу вэ?

-Өвөрмөц үйлдэлтэй эм гэдэг нь зөвхөн тухайн өвчний эсрэг үйлдэлтэй гэдгийг нотолсон эм гэсэн үг. Sars cov-2 буюу короновирусийн эсрэг үйлдэл бүхий цор ганц эмийг дэлхий дахинд зарлаагүй байна. Хараахан гараагүй гэсэн үг.

Өөрөөр хэлбэл одоогоор вирусийн эсрэг ерөнхий үйлдэл бүхий эмийг хэрэглэж байна гэсэн үг юм. Манайд хэрэглэж байгаа эмүүдэд ч эмнэл зүйн үр дүн сайн байгаа. Арбидол, авиган, горприносон, вефирон зэрэг вирусийн эсрэг ерөнхий үйлдэлтэй эмүүдээс сонгоод хэрэглэж байна.

Тухайн эм бүр хэрэглэх заалт болон эсрэг заалттай. Тиймээс эмч энэ бүгдийг харгалзан сонгох боломжтой юм.

-Төрөөс эм ханган нийлүүлдэг байгууллагуудтай хэрхэн хамтарч ажилладаг вэ?

МУ-ын эмийн худалдан авалт хувийн хэвшил дээр суурилдаг. Хувийн эм ханган нийлүүлэх байгууллагууд эм оруулж ирж, түүнээс нь улс нөөцөө бүрдүүлдэг. УОК болон ЭМЯ-с өнгөрсөн хугацаанд эмийн нөөц бүрдүүлэх шийдвэр гарган, цар тахлын үед эмийн нөөцийг хэрхэн хангаж ажиллах тал дээр анхаарч ирсэн.

Тиймээс коронавируст халдварын давлагаа дэгдсэн ч эмийн хомсдолд орохгүй гэсэн үг юм. Арбидол эмийн нөөц манайд хангалттай байгаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.