Уншиж байна...
“Hulegu Pictures”, “Favway”-ийн хамтын бүтээл "Хүлээх өрөө" нээлтээ хийнэЛ.Оюун-Эрдэнэ: “2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд “Амьдрахад таатай орчин бүрдсэн амьд хот” бүрдүүлэх төлөвлөлт хийсэнАнхны Ерөнхийлөгч П.Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гадаад улсын төр, засгийн тэргүүнээс эмгэнэлийн захидал ирүүлэвЗам, тээврийн хөгжлийн яаманд ЗӨВЛӨМЖ хүргүүлжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээСэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байнаСэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байнаФОТО: Цаг мөч нь эгзэгтэй таарсан гэрэл зургуудМонгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит гудамжтай болжээСургуулийн үдийн хоолны шим тэжээлийн байдал сайжирчээГашуудал зарласантай холбогдуулан бөхийн барилдааны хуваарьт өөрчлөлт оруулжээМаргааш Ерөнхийлөгч агсан П.Очирбатыг сүүлчийн замд үдэх арга хэмжээнд зам хаах чиглэлүүдШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит болголооАТГ: 2024 онд 16512 нэр дэвшигчийн ХАСУМ-ийг хянаж, хариуг хүргүүлэвНийт нутгийн 60 орчим хувьд цастай байна
Б.Шинэбаатар: Өглөө саатуулагдсан иргэдийг суллаж явуулсан

Өчигдөр ХЗДЯамны гадаа хэсэг иргэд суулт зарлаж улмаар хоносон. Гэвч тэдгээр иргэдийн заримыг цагдаа нар хүч хэрэглэн баримвчилж байгаа бичлэгийг жагсагчид цахим орчинд байрлуулж хүний эрх, эрх ччөлөөг хаан боогдлуулж байна хэмээн бичиж байсан юм. Тэгвэл дээрх хэрэгтэй холбогдуулан  Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын дарга Б.Шинэбаатар өнөөдөр ХЗДХЯ-ны гадна болсон асуудлаар мэдээлэл өглөө. 

Өнөөдөр Хууль зүй, Дотоод хэргийн яамны гадна байсан хүмүүсийг цагдаа нар хүч хэрэглэн авч яван саатуулсан гэх талаар мэдээлэл өгнө үү?

- Хууль зүй, Дотоод хэргийн яамны Төрийн тусгай хамгаалалтын газрын ажилтнаас 2021 оны аравдугаар сарын 06-ны өдрийн 08 цаг 38 минутад цагдаагийн байгууллагын тусгай дугаарын утсанд “гадна суулт хийж байгаа хүмүүс албан үүргээ гүйцэтгэж байх явцад эрх чөлөөнд минь  халдлаа гэх  гомдол мэдээлэл  ирүүлсний дагуу тус цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагч нар нэр холбогдсон 4 иргэнийг авчирсан. Алба хаагчийн гаргасан гомдлоор хянан шийдвэрлэхэд иргэдийг авчирч тусгайлсан прокурорын зөвшөөрөлтэй өрөөнд мэдүүлэг байцаалт авах хуулийн заалттай учраас нэр бүхий О, Ц, Г, Х нарын   4 хүнийг авчирсан. Энэ хүмүүсээс холбогдох тайлбар мэдүүлгийг авсан: Мэдүүлэг өгөх явцдаа дээрх 4 иргэн өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээр хангагдах хүсэлт тавиад өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх хүсэлт тавьсны дагуу энэ эрхийг хангаж дээрх иргэдийг явуулсан байгаа. Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагаас ямар нэгэн иргэнийг хууль бусаар баривчилсан саатуулсан зүйл байхгүй.

Дээрх иргэдийг ямар үндэслэлээр цагдаагийн байгууллагад авч ирж саатуулсан бэ?

- Хууль зүй, дотоод хэргийн яам нь төрийн тусгай хамгаалалтын объектод хамаардаг. Тухайн объектыг төрийн тусгай алба хаагч аюулгүй байдлыг хангах чиглэлээр үүрэг гүйцэтгэн ажилладаг. Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч дээрх иргэдэд шаардлага тавихад эсэргүүцэж биед нь халдсан гэх үндэслэлээр холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

Саатуулах явцдаа биед нь гэмтэл учирсан учраас эрүүл мэндийн үйлчилгээ авъя гэсэн хүсэлт гаргасан байсан, түүнийг нь хангаагүй юм биш үү?

- Биед халдсан гэх гомдол гаргасан иргэн А болон хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад хүргэгдсэн иргэн О, Ц, Г, Х нараас  цагдаагийн алба хаагчид бие эрх чөлөөнд халдсан, хүч хэрэглэсэн талаар гомдол гаргасны дагуу шинжээч томилон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн.

Нэр бүхий 4 иргэнийг цагдаагийн байгууллага цагдан хорьж, баривчилсан асуудал байгаа юу, одоо тэр 4 иргэн хаана байгаа вэ?

- Дээрх 4 иргэнийг цагдаагийн хэлтэст 09.00 цагийн орчимд авчирч холбогдох ажиллагааг хийж, 11:00 цагийн орчимд явуулсан.

Харин 13.00 цагийн орчимд мөн жагсаал цуглааны үед оролцож байсан иргэн согтуугаар танхайрлаа гэсэн мэдээлэл ирсэн, түүний дагуу цагдаагийн алба хаагчид нэг иргэнийг авч ирсэн. Ингээд согтуурлын зэргийг шалгахад 0.91%-н согтолттой байсан учраас тухайн иргэнийг бид нар эрүүлжүүлэх, саатуулах байранд саатуулсан. Тухайн иргэнийг заавал хонуулахгүйгээр хэрвээ архи нь гарах юм бол авч ирээд зөрчлийг шийдэх боломжтой. Өөрөөр бид нар иргэдийг саатуулсан, эрхэнд нь халдсан асуудал байхгүй.

Иргэдэд ээ хандаж хэлэхэд  хуульд заасан үндэслэл журмынхаа дагуу аливаа жагсаал цуглаан, суулт, үзэл бодлоо илэрхийлж байгаа тохиолдолд цагдаагийн байгууллага хүндэтгэлтэй хандаж ирсэн цаашид ч хүндэтгэлтэй хандах болно.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.