Уншиж байна...
Жолооны эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 242 хэргийг шүүхэд шилжүүлжээЖ.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээДЭМБ Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлааЧинагийн Галсан “Мэргэн ном” цомын эзэн боллооНаадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто зам, гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр 14 цагт нээнэЦЕГ: Хүний биед халдсан "Б"-д торгох шийтгэл ногдуулавТүүхий эдийг эргэлтэд оруулж, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцовЭрчим хүчний реформ хийхэд Дэлхийн банктай хамтарч ажиллахаа Ерөнхий сайд илэрхийллээӨнөөдөр буюу есдүгээр сарын 25-ны 23:00 цагаас хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэҮндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлааДэлхий хоёр сартай болох түүхэн мөч энэ долоо хоногт тохионоКалифорни мужийн сургуулиудад ухаалаг утас ашиглахыг хориглох, хязгаарлах хууль батлагдлааНӨАТ-ын баримт хуурамчаар үйлдэн 2.5 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон хэрэг гарчээЛ.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарайН.Даваадорж: Машинаас буугаад тав алхахад л тэсэрч дэлбэрээгүй гранатууд таарч байлаа
Ц.Батболд: Хөхөө өвлийн хүйтэнд таавчиктай төрөх эмнэлгээс гаргадаг байдал эрүүл мэндийн салбарт бүрэн арилсан

Амгалан амаржих газрын захирал Ц.Батболдтой ярилцлаа

  • Амаржих газрын захиралын өглөө яаж эхэлдэг юм бэ? Өдөр бүр шинэ хүнтэй уулзаж л эхэлдэг байх даа?

Тиймээ, ер нь их сайхан энергитэй газар шүү дээ төрөх эмнэлэг. Би 25 жил эх барих эмэгтэйчүүдийн салбарт ажиллаж байна. Харин2016 оноос эхлэн Амгалан амаржих газрын захирлаар ажиллаж байна. Ер нь жирэмсэн ээжүүд чинь сэтгэл санааны хувьд асар их өөрчлөлтөд орсон, баярлах гомдох нь хурдан болчихсон байдаг юм шүү дээ. Ажлаа авахдаа л энэ тухай бодон бодон орсон доо. Тийм ч учраас үйлчлүүлэгчийнхээ сэтгэл ханамжийг төгс байлгах тал дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.

  • Төрөх эмнэлгээс дөнгөж төрсөн эмэгтэйг өвлийн хүйтэнд таавчиктай гаргасан түүх байгаа шүү дээ бидэнд... Нийгмийн сэтгэл зүйд асар хүчтэй нөлөөлж тухайн үеийн засгийн газар хүртэл огцорсон. Байдал ер нь өөрчлөгдсөн үү? Нэг л хайнга байгаад байгаа юм шиг санагддаг.

Одоо бол байдал өөрчлөгдсөн. Би яагаад ингэж ам бардам хэлээд байна вэ гэхээр манай эмнэлэг үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид тулгуурлан ажлынхаа чанарыг үнэлдэг болсон. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцоонд өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл эмнэлэг гүйцэтгэлээрээ эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт авдаг. Хэр олон хүнд чанартай сайн үйлчилгээ үзүүлнэ төдий чинээ эмнэлгийн санхүүжилт нэмэгдэнэ. Эмнэлгийн санхүүжилт нэмэгдэнэ гэдэг чинь эмнэлэг өөрөө дотооддоо менежмент хийж сайн ажиллаж байгаа эмч ажилтнуудаа урамшуулах, дэмжих боломж олдож байгаа гэсэн үг. Ганцхан жишээ дурдая л даа: 2021 онд Улс орны хэмжээнд Ковидын нөхцөл байдал хүнд үед эмч, эмнэлгийн ажилтны цалинг 4 удаа, 2022 онд 4, 7 дугаар саруудад үндсэн цалинг 20-35 хувиар, гүйцэтгэлд тулгуурлан ур чадварын нэмэгдлийг 2 удаа 100 хувь, 8 дугаар сард “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгосонтой холбогдуулан нийт 102 үйлчилгээний ажилтнууддаа үндсэн цалингийн 50-100 хувийн урамшуулал, орон сууцны урьдчилгаа 30 хувийг 2 ажилтанд, их таван ханатай гэрийн эрхийн бичиг 5 ажилтанд тус тус олгосон. 2019-2022 онуудад нийт 57 эмч, эмнэлгийн ажилтныг гадаадад сургалтад хамруулж мэдлэг, мэргэжлийг дээшлүүлсэн. Мөн С.Энхболд сайд эмч, эмнэлгийн ажилтныхаа цалингийн доод жишгийг тогтоож өглөө. Засгийн газрын 107 дугаар тушаалаар бид доод цалингаа тогтоолгосон. Дээшээ сайн ажиллавал өндөр цалин авах үүд хаалга нээгдлээ. Энэ бүх урамшуулал, цалингийн нэмэгдлийг олгохын тулд бид ажлын чанарыг үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжтай уяж өгсөн юм. Би хувьдаа одоо л эрүүл мэндийн салбар зөв гольдиролдоо орох нь дээ гэж бодож байна. Гэхдээ бидэнд үйл ажиллагаагаа төгс болгоход засаж сайжруулаад явах олон зүйлс байна л даа. Тухайлбал яаж ажиллавал нэг ч гэсэн эхийг гомдоохгүй баярлуулаад гаргах вэ, ямар менежмент хэрэгтэй байдаг юм бэ гээд бид удаан хугацаанд судалсны эцэст ДОУЛА буюу ТӨРӨЛТИЙН ХАМТРАГЧ төслийг АШУҮИС, Япон улсын Цукуба Их сургуультай хамтран хэрэгжүүлэн ажиллаж байна. Доулань эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран төрөхийн өмнөх, төрсний дараах тасагт ажиллан жирэмсэн эмэгтэйд төрөхийн өмнөх болон дараах өвдөлтийг давах, төрөлтөнд бэлтгэх, төрсний дараа хөх болон нярай асаргаа, сувилгаанд хамгийн ойры нтуслагч юм. Одоогоор манай сувилагч асрагч нар төрөлтийн хамтрагчийн сургалтад хамрагдсан учраас ажиллаж байна. Цаашдаа бид төрөлтийн хамтрагчийн сургалтаа өөр сонирхож байгаа хүмүүсийн дунд явуулж, тэднийг сайн дурын ажилтнаар  ч авах боломжтой. 2020-2024 онд Япон улсын Цукуба их сургуультай хамтран олон улсын “Эх хүүхэд, гэр бүлд ээлтэй, хүндэтгэлтэй, эх барихын тусламж үйлчилгээ”-ний 12 алхам төслийг хэрэгжүүлж байна. Энэ мэтчилэн байгууллагын менежмент талдаа шинэ туршлагуудыг нэвтрүүлж л байна. Ийм боломжийг сүүлийн жилүүдэд Эрүүл мэндийн яамнаас авч хэрэгжүүлсэн зөв бодлого бидэнд олгож өглөө. Сайн ажиллах, асуудлаа эмнэлэг өөрөө шийдвэрлэх боломжийг бодлогоор олгож өгнө гэдэг хамгийн зөв систем шүү дээ. Үүнээс гадна төрөх эмнэлгүүд өмнө нь Нийслэлийн харьяанд байсан. Үүнийг С.Энхболд өөрчлөх санал санаачлагыг гаргаж яамны харьяанд авлаа. Энэ нь төрөх эмнэлгүүдийн ажлын чанарыг сайжруулахаас гадна харилцаа холбоонд томоохон дэвшил гаргаж буй юм.

  • Эрүүл мэндийн байгууллагад ажиллах хүн олдохоо болилоо, эмч сувилагч нар нь бүгд Солонгос явж хар ажил хийж байна гээд л хэвлэл мэдээллээр ярих боллоо. Яаж авч үлдэх вэ эмч мэргэжилтнүүдээ, сувилагчдаа? Та эмч хүний хувьд энэ тал дээр сэтгэл гонсойх үе гарна биз?

Би нэг юмыг сайн ойлгоосой гэж боддог юм. Эмнэлэг бол зүгээр ширээний ард суугаад нэгэн хэвийн ажлаа өдөр бүр хийдэг ажил биш. Энд ажиллаж байгаа эмч сувилагч асрагч гээд бүгд л хүний амьдралын хамгийн чухал, нарийн нандин үеийг хуваалцдаг онцгой хүмүүс. Амаржих газарт ажиллаж байгаа эмч сувилагчид ажлын хүнд бэрхийг туулж байгаа. Тэр үнэн. Өдөр бүр хүний амь настай харьцдаг. Гэхдээ өдөр бүр тохиолдож байгаа баяр гуниг нь тэднийг ажилдаа хайртай болгодог, ард түмнээ хайрладаг болгодог. Хамгийн гол нь энэ хайрыг удирдаж байгаа хүмүүс унтраахгүйн тулд, ахуйн зовлонд унагаахгүйн тулд зөв менежмент хийх ёстой л гэж би боддог. Манай эрүүл мэндийн салбарынхан сүүлийн нэг жилд сайн ажиллавал сайн цалин авна гэдэг итгэл үнэмшилтэй болж эхэлж байгаа. Энэ бол салбарын хүн Эрүүл мэндийн яамыг удирдсаны гол ашиг тус гэж ойлгож байна. Яах аргагүй эрүүл мэндийн салбарт шинэ салхи нэвт үлээсэн жил боллоо. Тэгэхээр юмс өөрчлөгдөнө. Хэрвээ энэ бодлого тууштай үргэлжилбэл эрүүл мэндийн салбар улам л сайжирна.

  • Хоёулаа одоо эмчилгээний хүртээмжийн талаар ярилцья. Гадаад явж эмчлүүлэх гэж хандив босгосон хүмүүс их боллоо. Заримдаа сэтгэл шимширмээр... Танай эх барих эмэгтэйчүүдийн салбарт харьцангуй гайгүй байх л даа. Гэхдээ ямар ахиц дэвшил гарч байгаа вэ.

За манай эмнэлэг бол зөвхөн төрөх эмнэлэг бишээ. Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг гэдэг утгаараа хамт олноороо мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлж, тусламж үйлчилгээндээ инновацийг нэвтрүүлж байна. Амбулаторийн тусламж үйлчилгээг өргөжүүлж нэр төрлийг шат дараалан нэмэгдүүлж Эмэгтэйчүүдийн хавдрын болон хөхний эмгэгийн кабинет, мэс засал, дотор, урологи, уламжлалт, өдрийн эмчилгээ, эрсдэлтэй жирэмсний хяналт, урьдчилсан сэргийлэх эрт илрүүлэг хийж байна. Хамгийн сүүлд эмэгтэйчүүдийн хоргүй хавдрыг өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээ /RFMA, RFEA/, ихэс шигдэлтийн үед умайг өөлөн үлдээх мэс заслыг анхлан эх барих, эмэгтэйчүүдийн практикт нэвтрүүлж Монгол улсын зохиогчийн эрхийн гэрчилгээг авсан. Ингэснээр их хэмжээний цус алдалтаас сэргийлэн, эмэгтэйн нөхөн үржихүйн эрхтнийг хадгалж цаашид жирэмслэх нөхцөлийг хангасан мэс засал эмчилгээг нутагшууллаа. Бас нэг шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн нь “Стресс менежментийн өрөө”. Би ярианыхаа эхэнд дурдаж байсан. Жирэмсэн байх үе, жирэмсний дараах үе, зөвхөн эмэгтэйчүүдэд тохиолдох өвчлөлүүд гормоны тэнцвэрийг алдагдуулж сэтгэл санаанд асар их өөрчлөлт гаргадаг. Тиймээс бид сэтгэлзүйн хувьд үйлчлүүлэгчээ дэмжих нь чухал гэж харсан юм.

- Ярилцсанд баярлалаа.

Монголын үрс олон болог ээ.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.