Уншиж байна...
Жолооны эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 242 хэргийг шүүхэд шилжүүлжээЖ.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээДЭМБ Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлааЧинагийн Галсан “Мэргэн ном” цомын эзэн боллооНаадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто зам, гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр 14 цагт нээнэЦЕГ: Хүний биед халдсан "Б"-д торгох шийтгэл ногдуулавТүүхий эдийг эргэлтэд оруулж, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцовЭрчим хүчний реформ хийхэд Дэлхийн банктай хамтарч ажиллахаа Ерөнхий сайд илэрхийллээӨнөөдөр буюу есдүгээр сарын 25-ны 23:00 цагаас хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэҮндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлааДэлхий хоёр сартай болох түүхэн мөч энэ долоо хоногт тохионоКалифорни мужийн сургуулиудад ухаалаг утас ашиглахыг хориглох, хязгаарлах хууль батлагдлааНӨАТ-ын баримт хуурамчаар үйлдэн 2.5 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон хэрэг гарчээЛ.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарайН.Даваадорж: Машинаас буугаад тав алхахад л тэсэрч дэлбэрээгүй гранатууд таарч байлаа
Л.Долгормаа: Малын арьс, ширийг ОХУ, Туркруу экспортод гаргаж эхэлсэн. Цаашид нэмэгдэх хандлагатай байна

Гаалийн байгууллаас ил тод, нээлттэй, иргэд, ААН-дэд хүрч үйлчлэх зорилгоор өнгөрсөн долоо хоногт “Цахим гааль” өдөрлөгийг зохион байгуулсан. Тус өдөрлөгийн талаар болон цаг үеийн асуудлаар Улаанбаатар хот дахь гаалийн газрын (УБГГ) Хорио цээрийн албаны Гаалийн улсын ахлах байцаагч Л.Долгормаатай ярилцлаа.

-Цахим гааль өдөрлөгөөр иргэд, ААН-үүд хэр идэвхтэй оролцож байна вэ?

ГЕГ-ын даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу гаалийн цахим шинэчлэлтэй холбоотой хийгдсэн ажлуудыг иргэд, ААН-үүдэд таниулах, гаалиас авах үйлчилгээг илүү хөнгөвчилж чадаж байгаа эсэх дээр тэдний саналыг сонсох, дэмжин туслах, зөвлөх зорилгоор “Цахим гааль” өдөрлөгийг өнгөрсөн пүрэв гарагт зохион байгууллаа. Энэ удаагийн өдөрлөгийг ГЕГ-ын мэдээллийн технологийн газар, УБГГ-аас хамтран зохион байгуулсан. Өдөрлөгт 140 гаруй иргэн, ААН-ийн төлөөлөл оролцсон. Их хүлээлт үүссэн байсан. Өдөрлөгөөр татварын болон гаальтай холбоотой бүх талын асуудлаар зөвлөгөө мэдээлэл өгөх, хууль эрх зүйн зөвөлгөө өгөх, гаалиас үл хамааран өөрөө цахимаар мэдүүлэгээ мэдүүлэхдээ юуг анхаарах талын сургалтуудыг явуулсан. Өдөрлөгт ирсэн хүмүүс богино хугацаанд өөрт хэрэгтэй мэдээ, мэдээлэл, зөвлөгөө, сургалтаа бүрэн авч чадсан. Гаалийн байгууллагаас энэ төрлийн гаалийн үйлчилгээг иргэдэд ойртуулах нээлттэй өдөрлөгийг цаашид тогтмол зохион байгуулах юм.

-Монгол Улсад импортлогдож байгаа хүнсний бараа, бүтээгдэхүүний 75 хувь нь танай хотын гаалийн хорио цээрийн хяналтаар дамждаг гэсэн? Энэ талын хяналтыг хэрхэн хийдэг вэ?

-Улаанбаатар дахь Гаалийн газрын гүний гаалийн хяналтад Монгол Улсад импортлогдож байгаа хүнсний бараа, бүтээгдэхүүний 75-аас дээш хувь нь хорио цээрийн хяналтад ордог. Үүнд хүнсний бүтээгдэхүүнүүд, мал амьтны гаралтай бүтээгдэхүүн болох тахиа, гахайн мах, цагаан будаа, тэжээл гэх мэт бараа бүтээгдэхүүн гүний гаалийн хяналтаар орж ирдэг.

Гаалийн байгууллага 6500 гаруй олон улсын барааны ангиллын кодоор гаалийн хяналт шалгалт хийдэг. Үүний 2500 гаруй нь гаалийн хорио цээрт хамааралтай бараа, бүтээгдэхүүн байдаг. Өнгөрсөн 2022 онд Улаанбаатар дахь гаалийн газраар 20 мянга гаруй иргэн, ААН-д хорио, цээрийн хяналтын үйлчилгээ үзүүлсэн байна. Үүнээс 1268 ААН-ийн экспорт, импортын бараанаас дээж сорьц авсан. Үүнээс 18 ААН-ийн дээж шинжилгээгээр шаардлага хангахгүй дүн гарсан учраас устгах арга хэмжээ авсан.

Тухайлбал, 171,4 тонн шаардлага хангахгүй цагаан будаа Вьетнам улсаас импортолж орж ирэх гэж байсныг давтан шинжилгээний хариуг үндэслэн Нийслэлийн засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн устгалын комиссд шилжүүлсэн. Мөн БНСУ-аас импортлогдсон 10 тонн саримс гэх мэт гадаад хорио цээртэй, лабораторийн шинжилгээгээр шаардлага хангахгүй бараа, бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхгүй байх чиг үүргээ хэрэгжүүлэн ажилладаг.

-Улаанбаатар хот дахь гаалийн газраас өнгөрсөн онд нийт хичнээн энэ төрлийн зөрчлийг илрүүлсэн бэ?

-2022 онд УБГГ-ын гүний гаалийн хорио цээрийн албанаас 26 зөрчил илрүүлсэн байна. 2023 оны эхний улиралд 11 зөрчил илрүүлснээс 6 нь шинжилгээний дүнгээр шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн байсан бол бусад нь бичиг, баримтын зөрчилтэй байсан.

-Үндэсний үйлдвэрлэгч нар бараагаа экспортод гаргая гэвэл юуг анхаарах хэрэгтэй вэ. Гаалийн байгууллагатай хэрхэн хамтарч ажиллах ёстой вэ?

-Хамгийн гол нь гаальд мэдүүлж байгаа бичиг баримтад анхаарах хэрэгтэй. Тухайлбал худалдах, худалдан авах гэрээ байх хэрэгтэй. Мөн олон улсад бараагаа гаргахын тулд чанарын удирдлагын тогтолцоог танай үйлдвэр заавал хэрэгжүүлсэн байх шаардлагатай. Үүнд ISO стандарт хангасан эсвэл HACCP, HALAL гэх мэт. Аль нэг чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж байж бараа, бүтээгдэхүүнээ экспортлох хуулийн зохицуулалттай. Мөн тухайн бараа, бүтээгдэхүүн шинжилгээнд хамрагдаад шаардлага хангаж байх, үйлдвэр нь чанарын удирдлагын тогтолцоог дотроо хэрэгжүүлсэн тохиолдолд бараагаа экспортод гаргахад гаалийн байгууллагын зүгээс ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарахгүй. Өнөөдрийн байдлаар Засгийн газар хооронд хийгдсэн гэрээ хэлэлцээрийн дагуу БНХАУ руу дулааны аргаар боловсруулсан мах экспортод гарч байна. Сүүлийн үед боловсруулсан хүнс экспортод гарах хандлага нэмэгдсэн. Манай үндэсний том үйлдвэрүүд стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнээ экспортод гаргаад эхэлсэн.

-Ихэвчлэн ямар улс руу бүтээгдэхүүн экспортод гарч байна вэ?

ОХУ, Украйны асуудлаас хойш ОХУ руу экспорт нэмэгдэх хандлага маш их байгаа нь манай үйлдвэрлэгч нарт давуу тал болж байна.

Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүн болох ундаа, жүүс, бусад боловсруулсан хүнс /консерв/ зэргийг ихээр экспортлож байна. Мөн БНСАУ руу аарцан үрэл, сүүн бүтээгдэхүүн төрлийн хүнсийг экспортлож байна. Тогтсон хэрэглэгчтэй болсон байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын 65 дугаар тогтоол “Арьс, ширний талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол өөрчлөгдсөнтэй холбоотой үнэгүй хаягдаж байсан арьс ширийг ОХУ, Турк улсад экспортод гарч эхэлж байгаа нь экспортод гарч байгаа эерэг хандлага юм.

-Засгийн газраас давхардсан төрийн хяналтыг багасгах зорилгоор хилийн мэргэжлийн хяналтын чиг үүргийг гаалийн байгууллагатай нэгтгээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ нь иргэн, аж ахуйн нэгжид хэрхэн мэдрэгдэж байгаа бол?

-Өмнө нь хяналт шалгалт хийж байсан байцаагчийн хувьд хүндрэл маш их багассан. Учир нь бид нэг цахим системтэй болсон. Хилийн мэргэжлийн хяналт гэж байхад цахим хяналтад шилжиж амжаагүй байсан бол одоо гаалийн программыг шууд ашиглаж байгаа учраас алдаа гарах, зөрүүтэй асуудал үүсэхгүй ажиллахад ч амар болсон. Бичиг баримтыг өмнө нь хоёр байгууллага нэхдэг байсан бол одоо бүх мэдээллээ файл болгоод гааль цахимаар хандаж байна. Үүнд өмнө нь хилийн мэргэжлийн хяналт гэж үйлчлүүлж байсан, одоо гаалийн хорио цээрийн алба гэж үйлчлүүлж байгаа иргэн иргэн, аж ахуйн нэгжүүд маш их талархалтай байгаагаа илэрхийлдэг.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.