Уншиж байна...
“Hulegu Pictures”, “Favway”-ийн хамтын бүтээл "Хүлээх өрөө" нээлтээ хийнэЛ.Оюун-Эрдэнэ: “2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд “Амьдрахад таатай орчин бүрдсэн амьд хот” бүрдүүлэх төлөвлөлт хийсэнАнхны Ерөнхийлөгч П.Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гадаад улсын төр, засгийн тэргүүнээс эмгэнэлийн захидал ирүүлэвЗам, тээврийн хөгжлийн яаманд ЗӨВЛӨМЖ хүргүүлжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээСэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байнаСэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байнаФОТО: Цаг мөч нь эгзэгтэй таарсан гэрэл зургуудМонгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит гудамжтай болжээСургуулийн үдийн хоолны шим тэжээлийн байдал сайжирчээГашуудал зарласантай холбогдуулан бөхийн барилдааны хуваарьт өөрчлөлт оруулжээМаргааш Ерөнхийлөгч агсан П.Очирбатыг сүүлчийн замд үдэх арга хэмжээнд зам хаах чиглэлүүдШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит болголооАТГ: 2024 онд 16512 нэр дэвшигчийн ХАСУМ-ийг хянаж, хариуг хүргүүлэвНийт нутгийн 60 орчим хувьд цастай байна
Хуульч О.Бэлгүүнзаяа: Бусдын оруулсан хөрөнгийг дээрэмдэж байна

    -УИХ-ын гишүүн Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандоржийн “Төмрийн завод” ХК нь бусдын өмч хөрөнгө рүү дайрч эвдэлжээ-

УИХ-ын гишүүн Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандоржийн “Төмрийн завод” ХХК нь харуул хамгаалалтын алба хөлсөлж бусдын өмч хөрөнгө руу дайрч эвдэлсэн гэх мэдээлэл хэвлэлээр яваад байгаа билээ. Чухам юу болсон талаар хохирогч компани болох “Имэкс корпорейшн” ХХК-ийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяатай ярилцлаа.

-“Төмрийн завод” ХХК харуул хамгаалалтын алба хөлсөлж бусдын өмч хөрөнгөнд халдсан гэж үнэн үү? Чухам юу болсон юм бэ?

-Би “Имэкс корпорейшн” ХХК-ийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Үүсээд байгаа асуудлын хувьд “Имэкс корпорейшн” ХХК “Төмрийн Завод” ХК гэх хуулийн этгүүд 2017 онд хоорондын гэрээ байгуулсан байдаг. Гэрээний гол зүйл заалт нь  ашиглах боломжгүй нурсан балгасыг “Имэкс корпорейшн” ХХК өөрийн хөрөнгө оруулалтаар сэргээн засварлаж гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах, улмаар түрээсийн төлбөр өгөх гэдэг үндсэн харилцаатай. Гэрээний хугацаа 10 жил буюу ирэх 2027 онд дуусна. Цар тахлын хязгаарлалтад орж хаагдаад, үйл ажиллагаа нь дөнгөж жигдэрч эхлэнгүүт “Төмрийн Завод” ХК “Гэрээ байгуулагч этгээд тухайн объектыг хууль бусаар эзэмшиж байна, эзэмшлийг чөлөөлүүлье” гэх нэхэмжлэлийг 2022 онд Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасан байдаг. Анхан шатны шүүхээр тус асуудлыг хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тодруулбал “Имэкс корпорейшн” ХХК нь хууль ёсоор эзэмшиж байна. Ийм учраас хууль бусаар өмчилж байгааг тогтоолгож албадан чөлөөлүүлэх үндэслэлгүй байна” гэж шийдвэрлэсэн.

Хэргийн нөгөө тал болох “Төмрийн Завод” ХК нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргаад давж заалдах шатны шүүх хэргийг хянаад Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг.

-Давж заалдах шатны шүүх ямар шалтгаанаар Анхан шатны шүүхийн шийдвэрийг буцааж шийдвэрлэсэн юм бол? 

-Хүчингүй болгон буцааж байгаа үндэслэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зөрчил гаргасан байна гэж үзсэн. Үүнийг Давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй. Тиймээс дахин хэлэлцэх шийдвэр гаргасан. Гэтэл “Төмрийн завод” ХК харуул хамгаалалтын үйл ажиллагаа явуулна гэх нэрийн дор тухайн объектийг “Имэкс корпорейшн” ХХК-иас чөлөөлөх гэсэн, хүч хэрэглэж дайрсан хууль бус үйлдэл гаргалаа.

-Харуул хамгаалалтын залуус шөнийн цагаар гэнэт халдаж эд хөрөнгийг эвдэлсэн гэв үү?

-Хуульд зааснаар харуул хамгаалалтын алба нь хууль ёсны өмчлөлтэй объектийг учирч болох гадны халдлага эсвэл учирсан халдлагаас хамгаалдаг чиг үүргийг хэрэгжүүлдэг. Гэтэл хууль ёсоор эзэмшиж байгаа компани руу хар шөнөөр гэнэт хүч түрэн орж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, тухайн объектийн эд хөрөнгийг устгаж, гэмтээж цаашлаад объектийг авахаар компанийн удирдлагуудыг заналхийлсэн рекитийн үйл ажиллагаа явууллаа. Энэ хэрэг 2023 оны наймдугаар сарын 28-ны өдрөөс эхлээд 4-5 хоногийн турш шөнө бүр давтамжтайгаар 40-50 залуус ирэх болсон.

Уг асуудлаар хохирогч талаас Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс болон Эрүүгийн цагдаагийн албанд рекитийн үйл ажиллагаа явуулж байна гэдэг гомдлыг гаргасан. Үүнээс гадна тусгай зөвшөөрөл олгодог Хууль зүй, дотоод хэргийн яаманд танайхаас тусгай зөвшөөрөл авсан компани хуульд заагдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхгүй байна. Тиймээс үүнийг шалгаж өгөөч гэх хүсэлт өгсөн. Шүүхийн маргаан дуусаагүй байхад хэн нэгэн этгээдийг хөлсөлж бусдын өмч хөрөнгө рүү дайрч орох нь хууль бус үйлдэл. Энэ бол гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Одоо ч халдлага гарахыг үгүйсгэхгүй нөхцөлд байгаа талаар “Имэкс корпорейшн хэлж байна. Удаа дараагийн хууль бус үйлдлийг нь таслан зогсоох, эвдэрч сүйдсэн эд хөрөнгийг сэргээлгэх, “Имэкс корпорейшн” ХХК-ийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр бид ажиллаж байна.

Иймд цагдаагийн байгууллагаас харуул хамгаалалт нэрийн дор бусдыг айлган сүрдүүлэх, рекитлэх, хөрөнгийг нь булаах үйл ажиллагаа явуулж байгаа буруутай этгээдүүдэд шийдвэртэй арга хэмжээ авна гэдэгт итгэж байна. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй. Хэн мөнгөтэй нь хамгаалалтын компаниас 50-60 хүн хөлсөлж бусдын хөрөнгийг дээрэмдэх зохисгүй үйл ажиллагаа явуулж байгаад харамсч байна. Хууль бус энэ бүхэнтэй цагдаагийн байгууллага эвлэрэхгүй гэдэгт хуульчийн хувьд ч, иргэний хувьд ч итгэж байна.  

-Төмрийн завод ХК нь илэрхий хууль бус үйл ажиллагаа явуулжээ. Хууль, шүүхийн ямарваа нэгэн шийдвэргүйгээр бусдын өмч хөрөнгө рүү илэрхий халдсан байна уу?

-Ер нь тийм. Угтаа хэрэг хууль, шүүхээр шийдвэрлэгдсэн ч байлаа тэр шийдвэрийг харуул хамгаалалтын компани гүйцэтгэхгүй л дээ. Тухайн газарт хэн нь байх ёстой, ёсгүй гэсэн шийдвэр гарах юм бол түүнийг хуулийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлдэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуульд заасан арга хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулна. Түүнээс биш харанхуй шөнийн цагаар харуул хамгаалалтын компани шиг гэнэт хүч түрэн орж ирж, бусдын өмч хөрөнгө хаалга үүд эвдээд байдаггүй. Хамгийн гол нь хуулийн этгээдүүдийн маргаан даамжирч “Төмрийн завод” ХК шөнийн цагаар харуул хамгаалалт нэрийн дор бүлэг хүмүүс бусдын эд хөрөнгийг эвдэж танхайрч, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдэж байна. Ингэхдээ ул мөрөө баллахын тулд камерын хяналтын системийн бичигч төхөөрөмжийг эвдэж, авч зугтсан.

Ингээд харахаар явцын дунд хөрөнгө бий болоод бизнес хийх, мөнгө олох боломж бүрдэнгүүт булааж авах үйл ажиллагаа явуулж байна. Үндсэндээ өөрийн хөрөнгийг хэмнэх замаар бусдын хөрөнгөөр өөрийн хөрөнгийг бий болгуулчихаад булаах гэж байна гэсэн үг. Өөрийн хөрөнгийг оруулсан хүмүүс чинь хөрөнгө оруулалтынхаа үр шимийг хүртэх эрхтэй. Ингэхийн тулд бизнесийн үйл ажиллагаа хийх ёстой. Гэтэл үр шимийг нь хүртүүлэхгүйгээр бизнесийн үйл ажиллагааг нь таслан зогсоох хууль бус үйл ажиллагаа явагдаж байна гэсэн үг. Товчхондоо бусдын оруулсан хөрөнгийг дээрэмдэж байгаа хэрэг гэв.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.